No menu items!
HomeОнцлох40-өөс дээш насныхан хэрэглэвэл зохих 10 хүнс

40-өөс дээш насныхан хэрэглэвэл зохих 10 хүнс

-

40 насанд бие махбодид зарим өөрчлөлтүүд гарч эхэлдэг байна. Энэ үед эрүүл мэндийг хамгаалах хүнсний талаарх мэдээллийг хүргэж байна.  

1. Бодисын солилцоог дэмжих

Бодисын солилцоо удаан явагдах нэг шалтгаан нь насжилт байдаг. Тиймээс бодисын солилцоог түргэсгэх хүнсүүдийг түлхүү хэрэглэх нь чухал юм. Бодисын солилцоог түргэсгэхийн тулд уураглаг хүнс хэрэглэвэл зохимжтой. Энэ нь булчингийн массыг нэмэгдүүлж, хоолны дуршил нэмэгдэхээс сэргийлнэ.

2. Цэвэршүүлсэн үр тарианаас татгалзах

Бүхэл үрийн болон цэвэршүүлсэн гэсэн үндсэн хоёр төрлийн үр тариа байдаг. Бүхэл үрийн бүтээгдэхүүн нь витамин В, кали, магни, эслэгийн эх үүсвэр бөгөөд хоол боловсруулах процессийг дэмждэг. Мөн зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулдаг.

3. Самар

 Самарыг өөх тос ихтэй, нүүрс ус багатай, олон тооны тэжээллэг чанар бүхий жимс гэж үздэг. Самар нь эсийг хамгаалдаг антиоксидант агуулдаг бөгөөд энэ муу холестерины түвшинг бууруулж, II хэлбэрийн чихрийн шижин өвчний үед тусалдаг.

4. Шош

Шош нь фолат гэж нэрлэгддэг эслэг ба В9 витамины маш сайн эх үүсвэр юм. Үүнийг идэх нь муу холестерин түвшинг бууруулж, зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалтын эрсдлийг бууруулдаг. Ихэнх хүнсний бүтээгдэхүүнд байдаггүй селен хэмээх эрдэс нь үүнд агуулагддаг. Энэ нь хорт хавдартай тэмцэх, насжилттай хобоотой танин мэдэхүйн бууралт, архаг астма өвчнийг эдгээхэд тусалдаг.

5. Гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлэх

Kefir, тараг, kombucha зэрэг бүтээгдэхүүнүүд нь гэдсийг эрүүл байлгахад тусалдаг пробиотик буюу ашигтай бактерийг агуулдаг. Эдгээр бүтээгдэхүүний заримыг өдөр бүр хэрэглэх нь цэвэршилтийн өмнөх шинж тэмдэг илэрч буй 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд нэн тустай байдаг.

6. Тослог загас

Загас нь омега-3, Д амин дэмийн маш сайн эх үүсвэр бөгөөд зүрх судасны өвчин, зарим төрлийн хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Мөн сэтгэл гутрал, ADHD, шизофрени өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Энэ нь цэвэршилтийн зарим шинж тэмдгийг арилгахад тусалдаг. Долоо хоногт гурван удаа хэрэглэвэл зохино. Хулд, нуурын загас, сардина загас нь хамгийн тохиромжтой.

7. Ногоон кофе

Ногоон кофены үр нь хуураагүй учир илүү их шим тэжээлтэй байдаг. Энэ төрлийн кофенд хөгшрөлттэй тэмцэхэд туслах антиоксидант их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь залуу сайхан харагдахад тустай.

8. Эрт хооллох

Пенсильванийн их сургуулийн хийсэн судалгаагаар хооллох цаг нь эрүүл мэнд, хэвийн жинд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ. Аажуу хооллодог хүмүүс (23.00 цаг хүртэл) Жингийн илүүдэлтэй болж, инсулин, холестерины хэмжээ ихэсдэг. Аажуу хооллох нь чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт архаг өвчлөлүүдийг үүсгэдэг. Өдрийн эхэн үед хооллох нь илүү их эрч хүч нэмэгдүүлдэг.

9. Кальцаар баялаг хоол хүнс хэрэглэх

Хүний биеийн бүх эсүүд ямар нэгэн байдлаар кальци хэрэглэдэг. Кальцийн дутагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд сүү, сүүн бүтээгдэхүүн, үр, хулд болон сардина загас, шош, бүйлсний самар хэрэглэх хэрэгтэй.

10. Олон өнгийн хүнс хэрэглэх

 Нэрс, хүрэн манжин, ягаан байцаа, интоор зэрэг антоцианины агууламж өндөртэй хүнс нь эмэгтэйчүүдийн зүрх судасны тогтолцооны эрүүл байдлыг хангадаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд