No menu items!
HomeЭрүүл мэндХөлийн эрхий хурууг холбосон үений гажгийг багасгах 6 хялбар арга

Хөлийн эрхий хурууг холбосон үений гажгийг багасгах 6 хялбар арга

-

Насанд хүрэгчид тэр дундаа эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог хөлийн эрхий хурууг холбосон үений гажгийн талаар та сонссон байх. Тэд зохисгүй гутал өмссөний улмаас үүсдэг. Эдгээр нь зөвхөн өвдөж, тав тухгүй байлгах төдийгүй таны амьдралын чанарт нөлөөлдөг. Гэртээ хялбархан шийдвэрлэх аргуудын талаар танд хүргэж байна.

1. Гутлаа тайлаад хөл нүцгэн алхаарай

Боломжтой үедээ хөл нүцгэн явж болно. Энэ нь хөлний булчинг бэхжүүлж, хурууны ясыг зохих газарт нь буцаахад тусална. Хөл нүцгэн газраар алхах нь танд хэцүү байвал та зузаан хивсэн дээгүүр алхах хэрэгтэй.

2. Чинжүү нь үрэвслийг арилгахад тусалдаг

Улаан чинжүү нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд цусны урсгалыг сайжруулдаг бандионд сайн нөлөөтэй. Чинжүүгээ эмчилгээнд ашиглахын тулд та жижиглэж хэрчээрэй. Дараах аргуудаас өөрт тохиромжтойг нь сонгон уу.

Шүүсийг нь шахаж гаргаад, өвчтэй хэсэгт тараана. Дараа нь энэ хэсэгт вазелин бага зэрэг түрхээд даавуугаар боож өгнө. Үүнийг 15 минут байлгана.

Чидун жимсний тосоор чинжүүгээ 1:2 харьцаатай хольж, түрхэнэ. Өвдсөн хэсэгт 15 минутын турш  зөөлөн иллэг хийнэ.

Хэрэв та чинжүүнээс харшилтай, эсвэл үүнийг хэрэглэх явцад ямар асуудал гарвал энэ аргыг үргэлжлүүлэхгүй байна уу.

3. Хөлийнхөө булчинг илүү хүчтэй болго

Дасгал нь зөвхөн хөлний булчинг бэхжүүлэхэд тустай төдийгүй өвдөлтийг намдаадаг. Хэт их ачаалалгүйгээр тэдгээрийг анхааралтай гүйцэтгэх хэрэгтэй.

Босож зогсоод, өсгийгөө газарт хүргэхгүй өлмий дээрээ зогс. Дараа нь 10 секундын турш барь. 5 удаа давтана.

Хуруугаараа алчуураа базаж өөррүүгээ татна. Үүнийг 5-10 удаа давт.

4. Өвдөлт намдаахын тулд мөс ашиглаарай

Мөс нь өвчний үрэвсэл, өвдөлтийг бууруулахад тусалдаг. Танд ердөө мөс, даавуу л хэрэгтэй.

Мөсийг даавуугаар боож, өвчтэй үе дээр тавь. 10-20 минутын турш дараарай. Та энэ эмчилгээний аргыг өдөрт 1-2 удаа хэрэглэж болно.

5. Кастор тос нь биноныг багасгадаг

Кастор тос нь антиоксидант ба нянгийн эсрэг үйлчилгээтэй. Энэ нь үрэвсэл, өвдөлтийг бууруулахад тусалдаг тул бонион эмчилгээнд идэвхтэй ашигладаг.

50-100 мл касторын тос аваад хайруулын тавган дээр бага зэрэг халаана. Даавуугаа бүлээн тосондоо дүрээд өвчтэй үе дээрээ тавиарай. Хөлөө хуурай боолт эсвэл алчуураар боож дулаацуулах хэрэгтэй. Үүнийг 20 минутын турш барьж, энэ аргыг өдөрт 1-2 удаа давтана.

6. Зориулалтын чиг

Энэ нь бинонийг эмчлэх сайн арга юм. Нэгдүгээрт, энэ нь гутал өмсөх үеийн таагүй байдлыг арилгахад тусалдаг. Тэд үрэлтээс сэргийлж, хөлний байрлалыг өөрчлөх болно.

Хоёрдугаарт, тэд эрхий хурууг хэвийн байдалд оруулж засдаг бөгөөд энэ нь ясыг байрандаа эргэж ороход тусална. Өнөө үед залруулагчийн төрөл маш олон болсон бөгөөд та хамгийн сайн тохирохыг хялбархан сонгож болно.

Анхаарна уу: Эдгээр эмчилгээг туршиж үзэхээс өмнө эмчтэй зөвлөлд

Үүнийг багасгах өөр аргыг та мэдэх үү? Тайлбар дээр бид таны зөвлөгөөг сонсохыг хүсч байна.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд