No menu items!
HomeЭрүүл мэндУушги өвчилснийг илтгэх шинжүүд

Уушги өвчилснийг илтгэх шинжүүд

-

Уушги нь гадаад орчноос агаарыг сорж аваад  агаарт  байгаа хүчилтөрөгч хэрэгтэй хийнүүдийг биеийн цусруу шингээн, хэрэггүй хийнүүдийг ялгаруулж гаргаж байдаг амьсгалын эрхтэн юм.  Хүн минутад 16-18 удаа амьсгалдаг. Амьдралынхаа бүхий л үйл ажиллагаанд  бүх л төрлийн агаараар бид амьсгалж байдаг. Гадаад орчинтой хамгийн их харьцдаг дотор  эрхтэн бол уушги бөгөөд амьсгалж байгаа агаарын найрлага уушгины эрүүл мэндэд маш чухал.

Уушги  өвчилсөн үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

1. Нуруу, мөрний өвдөлт

Нуруу, мөр, тэр ч байтугай цээжний өвдөлт нь уушгины хорт хавдрын эхэн үеийг илтгэдэг бөгөөд хэрэв эхний үе шатанд илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой юм. Хэрэв энэ өвдөлт нь нурууны ердийн өвдөлтөөс илүү хүчтэй бөгөөд удаан үргэлжилвэл эмчид хандах шаардалагатай.

2. Ханиалга

Ханиалга нь энгийн ханиадны шинж тэмдгийг илтгэдэг. Энэ нь мөн уушгины архаг өвчний шинж тэмдэг байж болох тул ханиалгыг хэрхэн яаж ялгахаа мэдэх нь чухал юм.

3. Амьсгал давчдах

Амьсгал давчдах нь ихэвчлэн астма, харшил, зүрх, уушгины эмгэгээс болдог. Амьсгал давчдах шинж тэмдэг илэрч байгаа бол цэьэр агаарт гарах, дасгал хөдөлгөөн хийх нь зүйтэй.

4. Нүд ба арьс шарлах (шарлалт)

Энэ нь уушгины өвчлөл даамжраад элгэнд асуудал үүсгэснийг илтгэдэг. Шарлалт нь арьс, нүд шар өнгөтэй болох шинжээр илэрдэг.

5. Эрч хүчгүй болох

Хүн бүр үе үе ядаргаа мэдэрдэг, энэ бол хэвийн үзэгдэл. Нойр дутуу эсвэл стресс нь ядаргаанд орох шалтгаан болдог. Байнга ядарч сульдах, ханиах, хоолны дуршил буурах нь архаг, суурь өвчний шинж байж болзошгүй.

Уушгийг эрүүл байлгах аргууд

Уушигаа богино хугацаанд “цэвэрлэх” арга байхгүй тул муу зуршлаасаа салах нь чухал.  

Тамхинаас гарах, хоолны дэглэмээ тохируулах нь уушгийг эрүүл байлгах хамгийн чухал аргууд юм.

Brightside

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд