No menu items!
HomeЭрүүл мэндХаниадтай үедээ анхаарах 7 зүйл

Ханиадтай үедээ анхаарах 7 зүйл

-

Хүйтний улирал ирсэн энэ өдрүүдэд ханиад томуу ихэсдэг. Энэ үед юу анхаарах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

Ханиадгүй хүмүүстэй ойртох хэрэггүй

Зарим хүмүүсийн хувьд энэ нь амь насанд аюул учруулж болзошгүй юм. Тухайлбал, 65-аас дээш насны хүмүүс, 2-оос доош насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, астма, зүрхний өвчинтэй хүмүүс, архаг өвчтэй болон дархлаа нь сул хүмүүс өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг. Шинж тэмдэг илэрснээс нэг хоногийн өмнө, өвдсөнөөс хойш таваас долоон хоног хүртэл ханиад томуу нь халдварладаг тул хэнтэй харьцаж байгаагаа мэддэг байх нь чухал юм.

Шаардлагагүй бол эмнэлэгт хандах хэрэггүй

Хэрэв таны шинж тэмдгүүд амь насанд аюул учруулахгүй эсвэл яаралтай эмчилгээ шаардагдахгүй бол та эмнэлэгт заавал хандах шаардлагагүй. Ханиад томуутай хүн болгон тийшээ явдаг тул улам хүндэрч болзошгүй.  Үүний оронд өөрийн зүгээс авч болох арга хэмжээг авах нь чухал. Харин нэг анхаарах ёстой зүйл бол эм, антибиотикийг эмчийн заавраар хэрэглэх явдал юм. Хэрэв та эсвэл таны хүүхэд амьсгалахад хэцүү, цээжээр өвдөх, гэнэт толгой эргэх, сулрах зэрэг шинж тэмдэг илэрвэл та яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Ханиад томуугийн үед заавал эмчид үзүүлэх шаардлагагүй

Ханиад томуу тусахад хүн бүхэн эмчд хандах шаардлагагүй, гэхдээ эмчлэх шаардлагатай үе байдаг. Томуугийн шинж тэмдэг илэрвэл өөртөө болон хүүхдэдээ анхны тусламж үзүүлэх талаар мэдлэгтэй байх нь чухал юм. Харин хүндэрсэн, олон шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаарай.

Антибиотик хэрэглэх гэж бүү яар

Антибиотик нь вирусыг устгадаггүй. Томуу бол вирус бөгөөд антибиотик нь түүний эсрэг ашиггүй зүйл. Хэдийгээр олон хүмүүс антибиотик нь ямар нэгэн өвчнийг эдгээнэ гэж итгэдэг ч энэ нь тийм биш юм. Үүний оронд дархлаа сайжруулах хоол хүнс, шингэн уугаарай. Шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөсөн эмийг уу.

Үл тоомсорлож болохгүй

Та ханиад хүрсэн үедээ аль болох гэртээ байгаарай. Өөртөө амрах цаг олгохгүй ажиллах нь ханиадыг даамжруулж, хугацааг нэмэгдүүлэх болно. Та мөн бусад хүмүүсийг өөрийн нянгаар хордуулах эрсдэлтэй. Мэдээжийн хэрэг, өвчтэй үедээ ажиллах нь тийм ч үр дүнтэй байдаггүй. Хэрэв та ханиад хүрсэн бол гэртээ байгаарай..

Бусад өвчинтэй андуурч болохгүй

Томуу нь амьсгалын замын өвчин юм. Зарим хүмүүс (ихэвчлэн хүүхдүүд) томуугаар өвдсөн үед бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрдэг боловч гол шинж тэмдэг нь халуурах, бие өвдөх, толгой өвдөх, ханиалгах юм. Хэрэв та маш их бөөлжиж, шалтгаангүй гүйлгэж байвал эмчид хандан оношлуулах хэрэгтэй.  

Найдваргүй эх сурвалжийн мэдээлэлд итгэхгүй байх

Фэйсбүүкийнхээ Timeline, Twitter feed-ээр гүйлгээд эсвэл Google дээрээс хайлт хийснээр томуугийн шинж тэмдгийг арилгах бүх төрлийн гайхамшигт эмчилгээг та харж болно. Харин ухамсаргүйгээр тэдгээр эмчилгээг өөрт болон бусдад хийж болохгүй. Мэргэжилтнээс нэг удаад сайн зөвлөгөө авч, өөрт таарах зүйлсийг мэдэж аваад, хэрэгжүүлж байгаарай. Та нэг удаа эмчид хандаад өөрт тохирох зүйлсийг мэдчихвэл, дараа ханиадны шинж тэмдэг илэрсэн үед бага дээр нь эдгээх боломжтой юм.

Эх сурвалж: verywellhealth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд