LOADING

Type to search

Хүмүүс

“Истанбулын бэр” киноны гол дүрийн жүжигчин Озжан Дениз

Share

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа үзэгчдийг байлдан дагуулж буй “Истанбулын бэр” киноны гол дүрийн  жүжигчин Озжан Денизын талаарх мэдээллийг хүргэж байна.

Озжан Дениз нь 1972 оны 5-р сарын 19-нд төрсөн, Туркийн жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч, найруулагч юм.

Түүний гэр бүл Курд гаралтай. Дениз Анкарад төрж, Айдынд өссөн. Тэр бол Шакиро хэмээх алдарт Курдын дуучны зээ билээ. Тэрээр сургуульд байхдаа театрын жүжигт өөрөө тоглож, сонирхогчдын театрын дугуйланд суралцаж эхэлсэн байна.

Озжаны урлагийн намтар түүнийг дөнгөж 13 настай байхад эхэлсэн. Энэ үед өсвөр насны залуу маань мэргэжлийн түвшинд дуулдаг байв. 16 настайдаа Дениз Анталяагаар аялж, өөртөө болон гэр бүлийнхэндээ тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж байсан бөгөөд 17 настайдаа Туркээс гарч Герман руу явжээ. Гурван жилийн турш тэрээр Мюнхен хотод амьдарч, дуулалтандаа анхаарч, тоглолтын хэв маягаа сайжруулж, имиж дээрээ ажиллаж байв.

Тэрээр Германы Мюнхен хотод амьдарч байхдаа “Ağlattın Beni” цомгоо гарсан байна. Харин тэрээр 1993 онд гаргасан “Meleğim” цомгоороо олны танил болсон юм. 1994 онд тэрээр “Beyaz Kelebeğim” цомгоо гаргажээ.

Харин түүний жүжигчний карьер 1994 онд, Memduh Ün-ийн найруулсан “Ona Sevdiğimi Söyle” кинонд тоглосноор эхэлсэн юм. Дениз цэргийн албаа гурван жил хаасны дараа “Yalan mı” нэртэй өөр цомог гаргаж, тэр жилдээ “Yalan mı” олон ангит кинонд тоглож эхэлсэн. 1999 онд тэрээр “Ашкин Дагларда Гезер” хэмээх өөр олон ангит кинонд тоглосон бөгөөд зохиолыг нь өөрөө бичсэн гэдэг.

2002 онд тэрээр маш алдартай “Асмалы Конак” нэртэй олон ангит киноны гол дүрд тоглосон байдаг.  Ингээд түүний жүжигчний карьер амжилттай үргэлжилж бидний үзэх дуртай “Истанбулын бэр” киноны гол дүрд тоглосон юм.

Хувийн амьдрал

Жүжигчин, дуучин гээд олон мэргэжил эзэмшсэн түүний бүтээлч байдал нь хувийн амьдралыг нь амжилтад хүргэж чадсан. Царайлаг эр олон кино, поп ододтой нэр холбогдож байсан. Гэхдээ энэ сэдвээр тэрээр ярих дургүй.  Алдартнуудын хувийн амьдрал баялаг бөгөөд энэ нь гайхах зүйл биш юм.

1991 онд тэрээр жүжигчин Хандан Дениз гэх бүсгүйтэй гэрлэж байсан. Гэвч залуус харилцаагаа хадгалж чадаагүй бөгөөд гэрлэлт нь 2000 он хүртэл үргэлжилж, дараа нь салсан юм.

Дараа нь Озжан, Фахрийе Эвчэнтэй болзож эхэлсэн. Хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэх яриа гарсан боловч 2013 онд хосууд гэнэт харилцаагаа дуусгавар болсныг зарлав. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд салах болсон шалтгааныг нь урвалтаас болсон гэж бичжээ. Фахрийе Венецээс ганцаараа биш, харин Айча Куру хэмээх залуу загвар өмсөгчийн хамт буцаж ирсэн нь папараццид өртсөн байна.

Үүнээс хойш хэвлэлээр Денизыг олон хүмүүстэй холбон бичиж байв. Озжан тэр болгон хувийн амьдралынхаа талаар олонд дэлгэдэггүй. Харин шүтэн бишрэгчдийг нь гайхшруулсан дараагийн нэг зүйл бол, 2018 оны 3-р сарын 15-нд Фейза Актан гэх бүсгүйтэй хуримаа хийсэн гэх мэдээ байв.

Хуримын ёслол Истанбул дахь Денизийн гэрт ойр дотны найз нөхөд, хамаатан садныхаа хамт болжээ. Фейза гэрлэхдээ жирэмсэн байсан гэдэг. Тэд удалгүй хүүтэй болсон юм. Хүүд аавынх нь овгийг өгсөн бөгөөд Кузей Дениз гэдэг.

Харамсалтай нь хосууд 2019 оны зун салсан гэдгээ мэдэгдэв.Озжан энэ шийдвэрийнхээ шалтгааныг сэтгүүлчдэд мэдээлэхээс татгалзсан байна.

error: Content is protected !!