LOADING

Type to search

Эрүүл мэнд

Боловсруулсан хүнс хэрэглэхгүй байх нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдлийг бууруулна

Share
  • Судлаачдын хэлж буйгаар, хүмүүс эрүүл хооллож чадвал зүрхний өвчнөөр нас барах эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэжээ.
  • Мэргэжилтнүүд хоолны дэглэм бол амархан өөрчлөгдөж болох зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг юм гэсэн байна.
  • Тэд үдийн хоолондоо чипс биш жимс идэх, оройн хоолондоо мах багатай зүйл идэж, өөрчлөлт хийхийг зөвлөж байна.

Хоолны дэглэм  бол зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх цорын ганц чухал хүчин зүйл. Зүрхний өвчнөөр нас барах эрсдэлтэй 3 хүн тутмын 2 нь эрүүл хоолны дэглэм баримтлах замаар урьдчилан сэргийлэх боломжтой гэж судлаачид шинэ судалгаандаа дурджээ.

“Загас, жимс, хүнсний ногоо, самар, үр тарианы хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ боловсруулсан хүнс, сахарлаг ундаа, транс болон ханасан өөх тосны хэрэглээг багасгаснаар 6 сая гаруй хүн үхлээс урьдчилан сэргийлэх боломжтой. “Бид өдөр бүр далайн хоолноос 200-300 мг омега-3 тосны хүчил авч байх хэрэгтэй ”гэж БНХАУ-ын Чанша хотын Төв өмнөд их сургуулийн судлаач, судалгааны удирдагч доктор Синяо Лю хэлжээ.

“Дээрээс нь бид өдөр бүр 200-300 грамм жимс, 290-430 грамм ногоо, 16-25 грамм самар, 100-150 грамм үр тариа хэрэглэхийг зорьж байх ёстой” хэмээн Лю нэмж тайлбарласан байна.

“European Heart Journal – Care of Quality and Clinical Outcom” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанд эрүүл хоолны дэглэм баримталж чадвал зүрхний ишеми өвчнөөр нас барах эрсдлийг 69 хувь хүртэл урьдчилан сэргийлэх боломжтой гэж тооцоолжээ. /Дэлхий дахинд/

Энэ нь систолын даралтыг 110–115 ммМУБ-д (54 хувь) байлгах, LDL холестерины түвшинг 0.7-1.3 ммоль / л (42 хувь) эрүүл байлгах, сийвэн дэх глюкозын түвшинг 4.8 байлгах замаар урьдчилан сэргийлэх боломж юм.

“Зүрхний ишеми өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Хувь хүмүүс өөрсдийн дадал зуршлаа сайжруулах санаачлагыг гаргах хэрэгтэй” гэж Лю хэлэв.

“Зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдлийн есөн хүчин зүйл байдгаас зөвхөн хоёрыг нь л яах ч аргагүй. Нас, удамшил” гэж зүрх судасны эмч, Step One Foods-ийн үүсгэн байгуулагч Доктор Элизабет Клодас хэлжээ. “Үлдсэн хэсгийг нь та өөрчилж болно. Эдгээр долоон зүйлийн ​​тавыг нь хоол хүнсээр зохицуулж болно” гэжээ.

Судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

LukaTDB / Getty Images

Зүрхний ишеми өвчнөөр 2017 онд дэлхий даяар 9 сая орчим хүн нас барсан нь нийт нас баралтын 16 хувийг эзэлж байгаа бол 1990 онд нас барсан хүмүүсийн хувьд 12 хувь байжээ.

Зүрхний ишеми өвчний насжилтын тархалт, өвчлөл, нас баралтын түвшин бүгд 1990-2017 оны хооронд буурсан боловч нас баралтын нийт тоо ижил хугацаанд бараг хоёр дахин нэмэгджээ.

“Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, оршин тогтнох чадварыг сайжруулах чиглэлээр ахиц дэвшил гарсан боловч ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад хүн амын өсөлт, хөгшрөлтөөс болж өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна” гэж Лю хэлсэн байна.

Зүрхний ишеми өвчнөөр нас барахад нөлөөлөх эрсдэлт 11 хүчин зүйл:

  • хоолны дэглэм
  • цусны даралт өндөр байх
  • өндөр сийвэнгийн бага нягтралтай липопротеин (LDL) холестерин
  • сийвэнгийн өндөр глюкоз
  • тамхины хэрэглээ
  • биеийн жингийн өндөр индекс (BMI)
  • агаарын бохирдол
  • биеийн хөдөлгөөн багатай байх
  • бөөрний үйл ажиллагааны алдагдал
  • Орчны бохирдол /хар тугалга/
  • архины хэрэглээ

Судлаачид эрсдэлт хүчин зүйлийг арилгах замаар нас баралтын хувь хэмжээг зогсоох боломжтой гэж тооцоолжээ.

Жижиг өөрчлөлтүүд, том үр дүнгүүд

Хоол тэжээлийн мэргэжилтэн Фелисиа Столер, нэгэн ярилцлагадаа зүрх судасны эрүүл мэнд, өвчлөлд нөлөөлдөг гэгддэг хоолны дэглэмийг өөрчлөх талаар сүүлийн 20 жилийн хугацаанд хичнээн ахиц дэвшил гарч байгааг судалгаагаар харуулжээ.

Тэрбээр, нүүрс ус хүмүүсийг олон мянган жилийн турш тэжээж ирсэн бөгөөд хоол тэжээлийн хувьд тэнцвэргүй болохыг тэмдэглэв.

Ихэнх хүмүүс зүрхний эрүүл мэндээ сайжруулахын тулд хоол хүнсэндээ эрс өөрчлөлт хийх шаардлагагүй гэж Клодас онцолсон байна. “Энэ бол муу зүйлийг арилгах явдал биш юм. Энэ нь сайн зүйл нэмэх явдал юм “гэж тэр хэлжээ.

“Үдийн хоолны өмнө нэг ширхэг жимс идэж байгаарай. Оройн хоолны үеэр махны оронд ногоотой хоол ид. Мөн чихэрлэг ундааны оронд ус ууж, боловсруулсан хүнсийг эрүүл бүтээгдэхүүнээр соль” гэжээ.

Эх сурвалж: healthline

error: Content is protected !!