LOADING

Type to search

Сэтгэлзүйн эрүүл мэнд

Сэтгэлийн хямрал, идэвхгүй байдлыг үүсгэдэг 7 шалтгаан

Share

Жингээ хасах, орлогоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх зэрэг төлөвлөгөө гаргасан хүмүүсийн 8-аас бага хувь нь шийдвэрээ хэрэгжүүлдэг байна. Ихэнх нь саад бэрхшээлтэй тулгарч, тайван бус, урам зориггүй болсноор шантардаг. Урам зориггүй, сэтгэл санаа тайван бус мэдрэмж төрсөн үед ямар арга хэмжээ авах вэ? шалтгаан нь  юу байдаг вэ

1. Жинхэнэ хүсэл тэмүүллийг дарах

Хүн бүрийн тархинд дотоод сэтгэлийн дуу хоолой байдаг. Энэ нь нэг талаараа дотоод шүүмжлэгч юм. Дотоод сэтгэл нь төсөөллийн дуу хоолой, өөртөө итгэх итгэл, зорилго тэмүүлэл юм. Өөртөө шүүмжлэлтэй хандсаны үр дүнд хүн бусдад таалагдах хүслээ дарах хэрэгтэй болдог тул тайван бус болж эхэлдэг. Энэхүү дотоод тэмцэл нь туйлдахад хүргэдэг байна. Тиймээс өөртөө үнэнч байх нь чухал.  

2. Олон зүйл давхцах

Хүссэн бүх зүйлсээ нэг дор авч чадахгүй. Энэ байдал нь тайван бус, урам зориггүй мэдрэмж төрүүлж магадгүй юм.
Жишээлбэл, эрүүл хооллохын тулд зардлаа багасгах нь хэцүү зүйл байж магадгүй юм. Зорилго нь бодит байдалтай нийцэхгүй үед ийм мэдрэмж төрдөг тул нэн тэргүүнд зорилгоо тавих ёстой.

3. Амьдралын талаарх сөрөг хандлага

Бүтэлгүйтэл заримдаа шинээр эхлэх боломжийг олгодог. Сэтгэлийн хямралыг даван туулахад дараах асуултууд тулгарч магадгүй.
Энэ үнэхээр миний хийх ёстой зүйл мөн үү?
Энэ нь надад тохирохгүй гэсэн үг үү? гэх зэрэг. Алс холын мөрөөдлийнхөө төлөө цаг хугацааг үрэн таран хийчихсэн юм биш биз гэсэн байгалиас заяасан тайван бус мэдрэмж төрдөг. Хорвоо ертөнцтэй холбоотой бүхий л зүйлийг таньж мэдэхийн оронд амьдралдаа юу нь зөв болохыг тодорхойлоход өөрийгөө сургаж эхлэх нь чухал.

4. Өөртөө итгэлгүй байдал

Зорилгоо биелүүлж эхлэхэд эргэлзээ үгүй болдог. Хийх гэж буй үйлдэл, ажил төрөлдөө хангалттай бэлгэл хийгээгүй бол өөртөө итгэлгүй, сэтгэл санаа тайван бус байдаг.

5. Бусдаас хэт их хамааралтай байх

 Африкийн зүйр үгэнд “Хэрэв та хурдан явахыг хүсвэл ганцаараа яв. Гэхдээ хол явахыг хүсвэл хамтдаа яваарай ”гэж хэлсэн байдаг. Бусадтай хамтран ажиллах нь амжилтад түлхэц өгдөг ч хэт бусдаас хамааралтай байх  нь асуудал үүсгэдэг. Бусдын нөлөөнд хэт автсанаар өөрийн амьдралаа хянах чадваргүй болдог.

6. Бүтэлгүйтэл

Энэ нь ихэнхдээ хэтэрхий хурдан үр дүнд хүрэхийг хичээсний үр дүн юм. Цаг хугацаагаа дэмий үрсэн мэт мэдрэмж төрж, алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд нойр, хоолоо хасахад хүрдэг.  
Бүх зүйл зөв чиглэлд урагшилж байгаа мэт санагдах ч хэр удаан энэ хурдыг барьж чадах вэ? Зорилгодоо хүрэх цаг хугацааг бодитоор хадгалах хэрэгтэй. Өөрчлөлт бий болгоход тодорхой цаг хугацаа шаардагдана.

7. Өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй байх

Бусдад итгэхдэггүй, бэрхшээл бүрийг ганцаараа даван туулахыг оролдох нь ихэвчлэн таагүй үр дүнд хүргэдэг. Өөрийгөө тусгаарлах нь гажуудалд хүргэдэг.  Бүх ачааг ганцаараа үүрэх гэж оролдохын оронд бусадтай санаа бодлоо хуваалцах нь хамгийн зөв арга.

error: Content is protected !!