LOADING

Type to search

Эрүүл мэнд

Шээсний замын халдвараас урьдчилан сэргийлэх +20 зөвлөмж

Share

Шээсний замын халдвар (UTI) нь танд зовлонг мэдрүүлэхээс гадна эмчлэхгүй бол ноцтой асуудал үүсгэдэг. Эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь UTI-ээр өвчлөх магадлалтай бөгөөд (эрэгтэйчүүдийн 15 хувиас дээш) урьдчилан сэргийлэх нь халдварын хүндрэлээс зайлсхийх түлхүүр юм. Аюулгүй бэлгийн харьцаа, бэлэг эрхтэний эрүүл ахуй нь UTI өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг боловч дахин халдвар авах магадлалтай тохиолдолд бусад аргууд тус болно.

Ерөнхий зөвлөмжүүд

Угаах эсвэл бэлгийн харьцааны үр дүнд шээсний замд хортой бактериудыг оруулахаас зайлсхийх нь гол зорилго юм. Хоёр дахь зорилго бол шээсний замын эрүүл мэндээ хадгалах, халдвар авах эрсдэл багатай болгох явдал юм.

Эмэгтэйчүүд шээсний замын халдвар авах магадлал эрэгтэйчүүдээс дөрөв дахин их байдаг.

Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүн бүр дагах боломжтой, үүнд:

Бэлгийн хавьтлын өмнө болон дараа нь бэлэг эрхтнээ цэвэрлэ. Бүлээн ус, энгийн, зөөлөн саван нь тохиромжтой байдаг. Шээсний (шээс дамжин биеэс гадагшилдаг хоолой) үрэвслийг үүсгэдэг хатуу цэвэрлэгч эсвэл үнэртэй савангаас зайлсхий.

Бэлгийн хавьтлын дараа шууд шээх. Үүнийг хийснээр нян ба бусад микробуудыг шээсний замаас зайлуулах болно.

Өдөр бүр шулуун гэдсээ угаагаарай. Тогтмол угааж байх нь бактерийн үлдэгдэл арьсны атираагаар орших зэргэлдээ эдэд тархахаас сэргийлдэг.

Маш их ус уу. Шээсний замыг тогтмол угаах нь бактери халдвар тогтооход илүү хэцүү болно. Өдөрт хэд хэдэн аяга ус уухыг хичээ.

Шээсээ бүү барь. Энэ нь давсаганд эргэлдэж буй аливаа бактерийг халдвар үүсгэх боломжийг олгодог.

Эмэгтэйчүүдийн хувьд

Эмэгтэйчүүдийн UTI-ийн эрсдэл нь үтрээнд агуулагдах байгалийн бактерийн нөлөөнөөс ихээхэн хамаардаг. Үтрээний “сайн” лактобациллийн бактери нь хортой бактериудыг хадгалахын тулд хамгийн тохиромжтой хүчиллэг чанарыг (рН 3.8 – 4.5) хадгалахад тусалдаг. Энэхүү тэнцвэрийг зөрчих нь халдварыг өдөөж, UTI тусах илүү их магадлалтай болгодог.

UTI өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь:

Шүршиж угаахаас зайлсхий. Хэт их шүршиж угаах нь хэрэгтэй зүйлсийг зайлуулж, бактерийн халдвар авах хамгийн тохиромжтой орчинг бүрдүүлдэг.

Усанд орохоосоо өмнө шүршүүрт орох. Усанд хэвтэх нь үтрээний рН-ийг өөрчилж, савангийн үлдэгдэл болон бусад химийн бодисыг үтрээнд оруулдаг. Хэрэв алчуур хэрэглэж байгаа бол эхлээд бэлэг эрхтэн, дараа нь анусаа цэвэрлээрэй.

Хатуу эсвэл анхилуун үнэртэй савангаас зайлсхий. Үүний оронд илүү зөөлөн саван авах хэрэгтэй. Бүх төрлийн үнэртэй бүтээгдэхүүнүүд нь эмэгтэй хүний ​​эрүүл ахуйд нөлөөлж үтрээний эдийг цочроодог.

Урдаас хойш арчина. Шээсний дараа урдаас хойш чиглэлд арчиж байгаарай. Ингэх нь бактерийг нэвтрүүлэхээс сэргийлдэг.

Бэлгэвч хэрэглэ. Хэдийгээр та нэгэн хэвийн харилцаатай байсан ч бэлгэвч нь хавьтлын үед нян дамжихаас сэргийлж чаддаг. Үтрээний эд эсийг стресст оруулдаг тосгүй бэлгэвч, үтрээний үрэвслийг өдөөж болох спермицид тосолгооны материал зэргээс зайлсхийх хэрэгтэй.

Диафрагмыг хэрэглэхээс зайлсхий. Ялангуяа шээсний замын халдварт өвчинд нэрвэгдсэн тохиолдолд. Диафрагм нь E.coli гэх мэт колиформ бактерийн өсөлтийг бий болгодог.

Амьсгалдаг даавуун дотуур хувцас өмс. Синтетик даавуу нь эсрэгээрээ чийгийг барьж, халдварын хамгийн тохиромжтой орчинг бүрдүүлдэг. Хэрэв та UTI-д өртөмтгий бол үтрээний эргэн тойронд агаар эргэлддэг чөлөөтэй хувцас өмс.

Пробиотик. Пробиотикууд нь тараг, зарим хүнсэнд агууллагддаг. Энэ нь таныг эрүүл байлгахад тусалдаг төдийгүй үтрээнд ч мөн адил нөлөөлдөг.

Цангис жимсний шүүс . Уснаас гадна өдөр бүр нэг цангис жимсний жүүс уух нь дахин халдвар авах эрсдэлийг бууруулна. Элсэн чихрийн илүүдэл нь үтрээнд бактерийн өсөлтийг бий болгодог тул чихэрлэг цангис жимсний жүүсээс зайлсхий.

Эрэгтэйчүүдэд

Эрэгтэйчүүдэд шээсний замын халдвар нь бага тохиолддог. Эрэгтэйчүүдийн UTI нь үндсэндээ хөгшрөлттэй холбоотой бөгөөд  физиологийн өөрчлөлтөөс (түрүү булчирхай томрох гэх мэт) болдог.

Урьдчилан сэргийлэх ерөнхий зөвлөмжийг дагаж мөрдөхөөс гадна эрэгтэйчүүд эдгээр дадлыг баримталснаар UTI-ийн эрсдлийг бууруулж чадна.

Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглээрэй. Мөн тогтмол угааж, цэвэрлэж байх нь чухал. Өдөр бүр цэвэрлээгүй бол бактерийн үржлийн үндэс болно. Үүнийг хийхгүй байх нь шээсний сүвний үрэвсэлд хүргэж, халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хуурай байлгаарай. Даавуун дотуур хувцас өмсөж, өдөр бүр солих хэрэгтэй.

Түрүү булчирхайн эмийг зааврын дагуу ууна. Ингэснээр шээсний урсгал сайжирч, халдвар авах эрсдлийг бууруулдаг. Их ус ууж бөөрөө ажиллуулахаа мартуузай. Хэрэв таны түрүү булчирхайн эмүүд үр дүнгээ өгөхгүй бол эмчид хандаарай.

Хүүхдүүдэд

Хүүхэддээ эрүүл ахуй, бусад эрүүл зуршлуудын талаар заах нь олон халдвараас зайлсхийхэд тусална.

Шээсний замын халдвар нь хүүхдүүд, ялангуяа охидын дунд түгээмэл тохиолддог.

Анхаарах зүйлсийн дотроос хүүхдүүдийг дараах зүйлд сургах хэрэгтэй.

Хэзээ ч битгий барь. Хүүхдүүд өдрийн цагаар дөрвөөс долоон удаа бие засах хэрэгтэй.

Ариун цэврийн сайн дадал зуршилтай болгох. Хүүхдүүдийгдавсагаа ачаалалгүйгээр бүрэн чөлөөлөхөд сургах хэрэгтэй.

Дотуур хувцас солих. Өдөр бүр цэвэр дотуур хувцас өмгөж байгаарай.

Ус уух. 5-8 насны хүүхдүүд өдөрт таван аяга ус уух хэрэгтэй. 9-12 насны хүүхдүүд өдөрт долоо, 13 наснаас эхлэн өдөр бүр 8-10 аягаас багагүй байх ёстой.

Эх сурвалж: Verywellhealth

error: Content is protected !!