No menu items!
HomeХүмүүс"Гэртээ ганцаараа"-ийн бяцхан жаалын фото түүх

“Гэртээ ганцаараа”-ийн бяцхан жаалын фото түүх

-

“Гэртээ ганцаараа” киноны бяцхан жаал Кевиний дүрийг бүтээсэн Маколей Калкины тухай хүргэж байна. Тэрээр 1980 онд Нью Йорк хотод төрсөн. Дөрвөн настайгаасаа жүжиглэж эхэлсэн түүний хамгийн алдартай дүр нь 1990 онд гарсан  “Гэртээ ганцаараа” хэмээх зул сарын тухай киноны Кевиний дүр билээ. “Гэртээ ганцаараа-2” нь 1992 онд гарсан юм. Энэхүү дүрээрээ “Алтан бөмбөрцөг” наадмын инээдмийн киноны “Шилдэг эрэгтэй жүжигчин”-д нэр дэвшиж, Америкийн инээдмийн киноны “Залуу уран бүтээлч”-ийн шагнал хүртсэн юм.

Түүний талаарх фото түүхийг хүргэж байна.

1980-аад оны сүүл үеэр тайз, дэлгэцийн олон дүрийг бүтээсэн. Тэрээ “Шөнө дундын цаг” (1985) телевизийн цувралд дүр бүтээжээ. 1988 онд алдарт “Эквалайзер” цувралд хүн хулгайлах гэмт хэргийн хохирогч Пол Гефардтын дүрийг бүтээсэн.

1988 онд найман настайдаа “Rocket Gibraltar” кинонд тогложээ.

1990 онд “Гэртээ ганцаараа” зул сарын тухайн өгүүлэх инээдмийн кинонд тоглосон. Уг дүр нь түүни йхамгийн алдартай дүр билээ. 10 насандаа 8 настай Кевин хэмээх дэггүй жаалын дүрийг бүтээсэн.

1991 онд Saturday Night Live нэвтрүүлгийг хөтөлж, Майкл Жексоны “Black or white” дууны клипэнд тоглосон. “Миний охин” (1991) кинонд Томас Ж.Сеннеттийн дүрийг бүтээж, Анна Члумскийтай хамт дэлгэцийн “Best Kiss” шагнал хүртсэн.

1992 онд “Гэртээ ганцаараа-2”-т кинонд Кевиний дүрийг дахин бүтээсэн. Кино гарсан даруйдаа зөвхөн АНУ-д л гэхэд 172 сая долларын ашиг олсон байна.

1993 онд “Сайн хүү” кинонд тоглосон.

Getting even With Dad (1994), The Pagemaster (1994), Richie Rich (1994) зэрэг кинонд тоглосон.  

Калкин VH1-ээс гаргасан “Хамгийн шилдэг 100 од-хүүхэд” жагсаалтын хоёрдугаарт орж байжээ. Мөн MTV Movie Awards, Young Artist Awards-д нэр дэвшиж байв.

1998 онд тэрээр Sonic Youth рок хамтлагийн “Sunday” дууны клипэнд тоглосон.

18 насандаа жүжигчин Рэйчел Минертэй гэрлэж байсан ч удалгүй салжээ.

2000 онд Калкин Лондонгийн Вест Эндэд тавигдсан Мадам Мелвилл жүжгийн зураг авалтын үеэр 20 настайдаа.

1994 оноос кино урлагаас түр хөндийрч 2003 онд “Will and Grace” телевизийн шоунд оролцож,  “Party Monster” (2003) дүрээр эргэн иржээ. Мөн оны хавар тэрээр “NBC sitcom Will & Grace”-ийн зочноор оролцсон.

2004 онд “Saved!” инээдмийн кинонд тоглосон.

Тэрээр “Жуниор” хэмээх намтар түүхийн номоо бичсэн бөгөөд 2006 онд хэвлэгджээ.

2009 он: удаан хугацаанд үерхэж байсан Мила Кунистай хамт

2013 онд Калкин Нью-Йорк хотноо “Pizza Underground” хэмээх рок хамлагийг байгуулсан. Тэд 2014 онд Бруклинд тоглолтоо хийсэн.

2018 онд хамтлаг нь тарж байгаа бөгөөд шинэ гарах цомог нь хамгийн сүүлчинй цомог хэмээн мэдэгдэж байв.

2013 он “Миний хүүхдүүд” киноны жүжигчин Жордан Лэйн Прайтай хамт. 2013-2017 онд тэрээр Парист амьдарч байв.

Одоо тэрээр Bunny Ears нэртэй вэбсайт, подкастын нийтлэлч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.


шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд