No menu items!
HomeОнцлохХоолны төлөвлөлт хийх заавар: Юу мэдэх, яаж хийх, юуг алгасах ёстой вэ?

Хоолны төлөвлөлт хийх заавар: Юу мэдэх, яаж хийх, юуг алгасах ёстой вэ?

-

Бодлогогүй хүмүүст хоолны төлөвлөлт нь бүтэшгүй ажил юмуу эсвэл маш их даалгавар юм шиг санагддаг, гэхдээ хоол төлөвлөлтийг сайн хийж, нэг цэгээс  хүнсээ сонгосон хүмүүс долоо хоногийн оройн хоолыг амжилттай хийсэн байна. Гэхдээ бид үүнийг яаж хийх вэ?

Бид хоол төлөвлөлтийн хамгийн энгийн, хамгийн үр дүнтэй системийг тодорхойлж, жор сонгох, орц найрлагаа худалдаж авах, хоолоо бэлдэх гэсэн гурван үндсэн үе шатанд хуваана. Эдгээр алхмууд нь тодорхой, энгийн бөгөөд тус бүрдээ чухал байдаг. Та мөнгөө ч хэмнэх боломжтой! Цаашдаа бид зайлшгүй шаардлагатай зүйлсийн талаар ярилцаж, өөрийн хэмнэлийг олохдоо хэрэгжүүлж болох цөөн хэдэн зөвлөмжийг хуваалцах болно.

Та энэхүү гарын авлагыг өөрийн хоолны төлөвлөгөөг хэрхэн бүтээх талаар дэлгэрэнгүйгээр дэвтэртэй үлдээх бөгөөд ингэснээр оройн хоолонд юу хэрэгтэй вэ гэсэн мөнхийн асуултыг, нарийвчлалтайгаар тавьж, хариулах боломжтой болно.

Хоолны төлөвлөлт гэж юу вэ?  

Бид асуудлын цөм рүү орохоосоо өмнө хоолны төлөвлөлт гэж юу болох талаар мэдэх нь чухал юм.

Энэ юу вэ: Хоолны төлөвлөлт гэдэг нь “оройн хоолонд юу идэх вэ?” гэсэн асуултыг орой болгон бодохын оронд, долоо хоногт зөвхөн нэг удаа асууж, хоол хийхээс өмнө орц найрлагыг нь худалдан авч, урьдчилан бэлдэх явдал юм. Хоол төлөвлөлт хийх хамгийн энгийн арга бол дараах гурван алхам юм.

1.       Шаардлагатай бол оройн хоол, тэдгээрийн жорыг сонгоорой.

2.       Хоолонд шаардлагатай орц, найрлагаа худалдаж аваарай.

3.       Хоолоо бэлтгэх.

Баасан гарагаас эхэл: Бид энэ дадлыг амралтын өдрүүдэд хэрэгжүүлж болно. Баасан гарагт төлөвлөгөөг эхлүүлж, Бямба гарагийн өглөө дэлгүүр хэсэх (эсвэл шөнийн дэлгүүрт цөөн хүн байдаг) гэх мэтээр зохицуулж болно. Харин ням гарагийг хоолны бэлтгэлд зориул.

Илүү ихийг мэдээрэй: Амралтын өдөр бол хоол төлөвлөлт хийх хамгийн тохиромжтой үе. Хоолны төлөвлөлт нь таны амьдралыг хэрхэн өөрчлөх талаар төсөөлөхгүй байна уу?. Энэ нь маш олон асуудлыг шийдэж байгаа хэдий ч та үүнийг хэрэгцээндээ нийцүүлэн тохируулах хэрэгтэй. 

Бусад зүйлс

Бүтэн сарын төлөвлөгөө: Төлөвлөгөөгөө хөргөгчний хаалган дээр бичиж наах, эсвэл Google doc, гал тогоонд өлгөөтэй самбар дээр бич.

Гэртээ хоолоо хийх: Бид гэртээ хооллож, пиццаны үдэшлэг ч хийж болно.

Зөвхөн дөрвөн ам бүлтэй гэр бүлд зориулсан хоол: Хоолны төлөвлөлт нь хүн бүрт зориулагдсан болно. Гэхдээ таны төлөвлөж буй хүмүүсийн тооноос хамаарч хоол хийх янз бүрийн арга байдаг.

Үнэтэй: Төлөвлөгөөгөө сайн гаргавал та мөнгөө хэмнэх болно. Амжилт!

Эндээс эхэл: Танд юу хэрэгтэй вэ?

Чухамдаа танд юу хэрэгтэй вэ гэсэн асуултанд хариулах хамгийн хялбар арга бол яагаад хоол төлөвлөлт хийхийг огт сонирхдоггүйгээ бодох явдал юм. Тиймээс таны анхаарч үзэх хэрэгтэй цөөн хэдэн сануулгыг энд оруулав.

Та янз бүрийн зүйл хайж байна уу?

Мөнгө хэмнэх үү?

Илүү сайн зүйл идэх үү?

Хүнсний хог хаягдлаас урьдчилан сэргийлэх үү?

Эрүүл саруул байдлаа хадгалах уу?

Хоолны төлөвлөлт бол энэ бүхнийг шийдэх гарц юм. Хэрвээ та анх удаа төлөвлөх гэж байгаа бол  хамгийн чухал зүйлээс ердөө хоёр, гурвыг нь сонгож, анхааралдаа аваарай.

Жороо маш болгоомжтой сонгоорой

Хоолны жороо сонгох нь хоолны төлөвлөлтийн философи, яагаад үүнийг хийх болсон шалтгаан юм. Чухамдаа энэ үйл явц нь бүгдийн эхлэл учир хамгийн чухал алхам. Хоолны төлөвлөгөөгөө гаргахаас дор хаяж 3 хоногийн өмнө бодож эхэл, ингэснээр дэлгүүр хэсэх, дараа нь бэлтгэл хийх бүх үйл явцыг хэдхэн хоногийн дотор л хийнэ.  

Хоолоо төлөвлөж, юу хийхээ шийдээрэй

Ирэх долоо хоногийн хуанлигаа үзэж, гэртээ хэдэн удаа оройн хоол хийхээ шийдээрэй.  Долоо хоногийн таван өдөр хоол хийх нь зөв ч гурван удаа хийх нь хамгийн тохиромжтой.  Мөн цаашлаад, ямар хоол хийхээ нарийвчлан гаргаарай. Жишээлбэл, танай гэр бүлд оройтож ажилладаг хүн байгаа бол маргааш өдрийн хоолны хуваарьт оруулах нь зүйтэй.

Жорыг хаанаас авах вэ?

Та хоолны сайтууд, пэйж хуудас даган мэдээлэл олох боломжтой. Үгүй бол Pinterest, Google-ийн хайлт, хоолны номуудаас харж болно.

Зөв жор сонгох 4 дүрэм

Таны мэддэг жор + нэг шинэ жор: Энэ бол мэргэжлийн алхам! Өдөр бүр, долоо хоног тутам хийдэг, гэр бүлийнхээ дутай жорын жагсаалтыг цуглуулаарай. Дараа нь долоо хоногт нэг эсвэл хоёр шинэ жор нэмж оруулаарай, гэхдээ хэрэв та хүсвэл.

Орц найрлагад үндэслэн жороо сонгоорой: Та өөрийн идэх дуртай, эрүүл мэндэд ашигтай хүнсийг үндэслэн жороо сонго. Энэ нь таны мөнгийг ч хэмнэнэ.

Үнэхээр идэхийг хүсч буй зүйлээ аваарай: Та өөртөө тохирсон жорыг олохын тулд дуртай зүйлээсээ эхэл. Зөвхөн идэхийг хүссэн зүйлээ л хоолондоо хий!

Хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргахын тулд 2 алхам бүхий процессыг ашигла

За, та жороо олж авлаа. Одоо танд жорын дагуу хоол хийхэд юу хэрэгтэй байна вэ? Бид орц найрлагын жагсаалт, дараа нь хүнсний жагсаалтыг гаргах хоёр алхмыг санал болгож байна. Та энэ зүйлийг нэг удаа хийсэн байхад л дараа нь амархан санагдах болно.

Мастер орцын жагсаалтыг гарга: Энэ бол таны хүнсний бүтээгдэхүүний жагсаалт биш, гэхдээ энэ нь гал тогоондоо байгаа зүйлийг тоолоход тусална. Долоо хоногт шаардлагатай зүйлсийн мастер жагсаалтыг гаргахын тулд жор бүрийн орцуудыг сайтар үз. Дараа нь танайд байгаа зүйлсийг хас. Ингэвэл танд худалдан авалт хийхэд хялбар болно.

Хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гарга: Одоо та жагсаалтын дагуу хэрэгцээтэй бүх зүйлээ төвөггүй авах боломжтой, гэхдээ үүнээс илүү сайн арга байна! Нэгдүгээрт, жор тус бүрээр жагсаалт бич. Мөн дэлгүүр ороод авахад ч хялбар байх болно.  

Эсвэл орцуудыг хүнсний дэлгүүрт дэх байрлалаар нь хуваа. Таны авах гэж байгаа зүйлс дэлгүүрийн аль хэсэгт байж болох вэ гэдгийг бодон, жагсаалтаа бич.

Ням гарагийн нэг цагийг хоолны бэлтгэлд зарцуул

Та жороо сонгож, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргаж, хоол хүнс худалдаж авсан бол одоо төлөвлөгөөний дагуу оройн хоол бэлдэх цэг дээр ирлээ. Таны хийх зүйл тухайн долоо хоногийн хоолны жороос хамаарах боловч сармис, ногоог хэрчиж, шанцай ургамал угааж, зарим хүснийг шууд хэрэглэхэд бэлэн болгох явдал юм.

Эх сурвалж: thekitchn

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд