No menu items!
HomeГоо сайханАрьс арчилгааны энгийн 10 зөвлөмж

Арьс арчилгааны энгийн 10 зөвлөмж

-

Арьсаа хамгаалах хамгийн энгийн аргуудыг хүргэж байна. Арьсаа арчлахдаа ямар алдаа гаргадаг талаар мэдэх боломжтой юм.

1. Нарнаас хамгаалах тос

 Нарнаас хамгаалах тосыг тогтмол хэрэглэхгүйгээр эрүүл арьстай болох боломжгүй юм. Мадоннатай хамтран ажиллаж байсан гоо сайхны мэргэжилтэн Мэми Макдональд энэ дүрмийг үл тоомсорловол бусад хүчин чармайлт үр дүнгүй болно гэжээ. SPF бүхий тосыг өдөрт заавал түрхэх шаардлагатай.

2. Үрэвсэлтэй арьсыг хэт хуурайшуулж болохгүй

Үрэвсэл, батганы сорви арилгах тос нь бензойлын хэт исэл агуулдаг тул арьсыг хуурайшуулж, үрэвслийг улам хүндрүүлдэг. Салицил эсвэл гуужуулагчсүүн шингэн, шавран маск зэрэг нь тохиромжтой.

3. Хүзүүгээ арчлах

Хүзүүний арьс эмэгтэй хүний насыг тодорхойлдог бөгөөд нимгэн арьстай тул нүүрнийх шиг нарийн арчилгаа шаардагддаг.

4. Мөсөөр арьсаа цэвэрлэх

Санта Моникагийн арьсны эмчийн зөвлөж байгаагаар мөсөөөр нүүрээ арчих нь арьсыг гэрэлтсэн, толигор болоход тусалдаг гэжээ.

5. Гоо сайхны хэрэгслүүдээ зөв хадгалах

Доктор Дебра Жалиман гоо сайхны эд зүйлсийг угаалгын өрөөнд хадгалахаас зайлсхийх хэрэгтэай гэжээ. Учир нь дулаан, чийглэг агаар нь хадгалалтын хугацааг богиносгодог байна.

6. Арьсанд хүрдэг бүх зүйлсийг цэвэр байлгах

Доктор Лансер “хэзээ ч бохир гараараа нүүрэндээ хүрч болохгүй” гэж хэлсэн. Хуурай эсвэл хэвийн арьстай бол долоо хоногт нэг удаа, тослог арьстай бол гурван хоногт нэг удаа дэрний уутыг солино. Ухаалаг утасныхаа дэлгэцийг ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй.

7. Ялангуяа батга гардаг бол скраб, нүүрний хөвөнг бүү ашигла

Арьс арчилгааны мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар  батга гардаг бол скраб, хөвөн зэргийг  хэрэглэж болохгүй. Эдгээр нь үрэвслийг улам хүндрүүлдэг.

8. Гараа арчлах

Гарын арьс нимгэн, эмзэг байдаг тул арчилгаа шаардагддаг. Гарын арьсаа тогтмол чийгшүүлж, гэрийн ажил хийхдээ бээлий өмсөх хэрэгтэй.

10. Арьсаа сайтар цэвэрлэх

Арьсны эмчийн зөвлөж байгаагаар нүүрний будгаа арилгахгүй унтах нь арьсны нүх сүвийг бөглөж, үрэвсэл үүсгэдэг тул орой арьсаа маш сайн цэвэрлэх хэрэгтэй.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд