LOADING

Type to search

Онцлох Сэтгэлзүйн эрүүл мэнд

Шинжлэх ухаанаар батлагдсан бясалгалын 12 ач тус

Share

Бясалгал нь сэтгэлийн амар амгаланг эдлэх, сэтгэлийн сайн төлөвүүдийг төлөвшүүлэх нэг арга  юм. Бясалгал хийх нь таны эрүүл мэндэд дараах ач тусыг үзүүлэх болно.  

1. Стрессийг бууруулдаг

Стрессийг бууруулах нь бясалгал хийхийг оролддог хамгийн нийтлэг шалтгаануудын нэг юм.
3500 гаруй насанд хүрэгчдийг хамарсан нэгэн судалгаагаар стрессийг бууруулахад бясалгал нөлөөлж байгааг харуулсан. Стресст орсон үед кортизол хэмээх даавар ялгарч, нойргүйдэл, сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүр, цусны даралтыг нэмэгдүүлж, ядаргаанд оруулдаг. 1300 орчим насанд хүрэгчдийг хамарсан судалгаагаар бясалгал нь стрессийг бууруулдаг болохыг тогтоожээ. Ялангуяа архаг стресст өртсөн хүмүүст хамгийн хүчтэй нөлөө үзүүлжээ.

2. Сэтгэл түгшүүрийг хянана

Бясалгал нь сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн түгшүүртэй холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг багасгахад тусалдаг.
Стресст өртөхгүй байх тусмаа сэтгэлийн түгшүүр бага байна. Судалгаагаар бясалгал нь нийгмийн сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөөлөл, паранойд бодол, хэт их дарамт шахалт зэрэг сэтгэлийн түгшүүрийн эмгэгийн шинж тэмдгүүдийг бууруулдаг болох тогтоогджээ. Бясалгал нь ачаалал ихтэй  ажилтай холбоотой сэтгэлийн түгшүүрийг хянахад тусалдаг.

3. Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжинэ

Бясалгалын зарим хэлбэрүүд нь өөрийгөө өөрчлөх, сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал зэргийг бууруулах, амьдралыг илүү эерэгээр харах боломжийг олгодог. Судалгаагаар бясалгал хийдэг 4600 гаруй насанд хүрэгчдийн сэтгэл гутрал буурсан болохыг тогтоожээ. Өөр нэг судалгаагаар бясалгал хийдэг бясалгал хийдэг хүмүүсийн тархины үйл ажиллагааг харьцуулсан байна.  Бясалгал хийдэг хүмүүс илүү эерэг сэтгэлгээ, өөдрөг үзэлтэй байдаг.

4. Өөрийгөө олоход тусална

 Өөрөөсөө асууж лавлах, түүнтэй холбоотой бясалгалын хэв маяг нь “өөрийгөө танихад” тусална. Энэ нь бусад эерэг өөрчлөлтүүдийг эхлүүлэх цэг байж болно.
Жишээлбэл, өөртэйгөө ярилцах нь бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаа илүү сайн ойлгоход туслах зорилготой юм. Хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж буй 21 эмэгтэйд хийсэн судалгаагаар бясалгал хийх нь тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмж илүү сайжирсан болохыг тогтоожээ. Түүнчлэн, бясалгал нь асуудлыг шийдэхэд сайнаар нөлөөлнө.

5. Анхаарал төвлөрөлт сайжирна

 Бясалгал нь анхаарал төвлөрөлт, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдэг. Богино хугацаанд бясалгал хийх нь ашиг тусаа өгөх болно. Нэг судалгаагаар дөрвөн өдрийн турш бясалгал хийх нь анхаарлыг нэмэгдүүлэхэд хангалттай болох нь тогтоогджээ.

6. Настай холбоотой ой санамж буурахаас сэргийлнэ

Тогтмол бясалгал хийх замаар олж авсан анхаарлаа төвлөрүүлэх чадвар нь ой тогтоолтыг сайжруулж, оюун ухааныг залуу байхад тусалдаг. Эдгээр давуу талууд нь насжилттай холбоотой ой санамж муудахаас сэргийлнэ. Бясалгал нь насжилттай холбоотой ердийн ой санамж муудахаас сэргийлж, дементиа өвчтэй хүмүүсийн ой санамжийг хэсэгчлэн сайжруулж чаддаг.

7. Сэтгэлийн амар амгалан

Метта буюу хайр энэрлийн бясалгал нь эхлээд өөртөө, дараа нь бусдад эерэг мэдрэмжийг хөгжүүлэх дадал юм. Энэ нь эерэг хандлага, өрөвч зан, бусдыг уучлахад сургаж, сэтгэлийн амар амгаланг бий болгодог.

 Энэхүү бясалгал нь өөртөө хандах хандлага, сайхан сэтгэл, мэдрэмжийг хөгжүүлэхээс эхэлдэг. Бясалгал хийдэг хүмүүс бусдыг уучлах чадвар иүү байдаг. 22 судалгааны үр дүнг нэгтгэн харахад бясалгал хийдэг хүмүүс илүү өрөвч сэтгэлтэй байдаг гэжээ. 

8. Донтолттой тэмцэхэд тусална

 Бясалгал нь өөрийгөө хянах чадварыг нэмэгдүүлж, донтуулагч зүйлсээс хараат бус байдлыг бий болгоход тусалдаг.

Судалгаагаар бясалгал хийх нь хүмүүст анхаарлаа дахин чиглүүлэх, хүсэл зоригоо нэмэгдүүлэх, сэтгэл хөдлөл, импульсаа удирдах, донтуулдаг зан үйлийн цаана байгаа шалтгаануудын талаархи ойлголтоо нэмэгдүүлэхэд суралцах боломж олгодог гэжээ. Мөн хоолны дуршлаа хянах, жингээ хасахад тусалдаг.

9. Нойрыг сайжруулдаг

Бясалгалын олон янзын арга техник нь таныг тайвшруулж, нойронд саад болдог олон янзын бодлуудаасаа салахад тусалдаг. Мөн нь нойрны чанарыг нэмэгдүүлдэг.

10. Өвдөлтийг хянахад тусалдаг

Таны өвдөлт мэдрэх нь сэтгэлийн байдалтай холбоотой. Бясалгал хийх нь өвдөлтийг хянах чадвартай тархины төвүүдийн идэвхжлийг нэмэгдүүлдэг байна. Бясалгалчид өвдөлтийг тэсэх, даван туулах чадвар сайтай байдаг.  Энэ нь эмчилгээний үр дүнд нөлөөлдөг байна.

11. Цусны даралтыг бууруулдаг

Бясалгал нь зүрхний ачааллыг бууруулах замаар биеийн эрүүл мэндийг сайжруулж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Цусны даралт ихсэх нь атеросклероз буюу судас нарийсахад нөлөөлдөг бөгөөд ингэснээр зүрхний шигдээс, цус харвалт үүсгэдэг. Судалгаагаар тэд “чимээгүй тарни” дээр төвлөрч бясалгал хийх нь цусны даралтыг дунджаар таван пунктээр бууруулдаг болохыг тогтоожээ.

12. Хаана ч бясалгаж болно

Бясалгалын олон янзын хэлбэр байдаг бөгөөд ихэнх нь тусгай тоног төхөөрөмж, орон зай шаарддаггүй.

Эх сурвалж: Healthline

1 Comment

error: Content is protected !!