LOADING

Type to search

Өнөөдрийн эшлэл

ЭШЛЭЛ: “Гэр бүл бол хайрыг аз жаргал болгон хувиргах өдөр тутмын тэмцэл юм”

Share

Амьдралд янз бүрийн тэмцэлтэй тулгарах нь гарцаагүй зүйл бөгөөд саад бэрхшээлийг хэрхэн даван туулахаас ялах эсэхийг тодорхойлдог. Бэрхшээлийг даван туулах, амьдралаа жолоодож, тэмцэхэд урам зориг өгөх эшлэлүүдийг хүргэж байна.

Тэмцэл гэж юу вэ?

 Амьдралын тэмцэл бол бидний тав тухгүй байдал, дургүйцэл, хязгаарлалтын хариу үйлдлээр тодорхойлогддог. Амьдралын хөгжил дэвшлийн нотолгоо нь тулгарч буй тэмцэл гэдгийг дараах эшлэлүүд харуулж байна.

“Тэмцэл байхгүй газарт хүч чадал байхгүй”   Опра Уинфри

“Тэмцэж чадахгүй аваас ахиц дэвшил гарахгүй”  Фредрик Дугласс

“Бидний мэддэг хамгийн гайхалтай хүмүүс зовлон дундаас өндийн гарч ирсэн. Тэд гүн хонгилоос гарах арга замыг олсон хүмүүс юм.”          Элизабет Кублер-Росс

Санхүүгийн тэмцлийн талаарх эшлэлүүд

Ихэнх хүмүүст тулгардаг томоохон бэрхшээлийн нэг бол санхүүгийн бэрхшээл юм. Санхүүгийн бэрхшээлийнхээ эх үүсвэрийг ойлгох нь түүнийг даван туулах гол түлхүүр юм. Санхүүгийнхээ бэрхшээлээ даван туулахад урам өгөх эшлэлүүд:

“Мөнгө бол ердөө л тоо, тоо хэзээ ч дуусдаггүй. Хэрэв аз жаргалтай байхын тулд мөнгө шаардагдах юм бол аз жаргалыг эрэлхийлэх нь хэзээ ч дуусахгүй” Боб Марлие

“Санхүүгийн асуудалтай гэж хэлдэг хүмүүсийн ихэнх нь хэрэгцээнээсээ илүү их зүйлийг хүсдэг” Амар амгалангийн мөргөл

“Хэрэв санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсвэл өнөөдрийнхөөс өөр хүн болох хэрэгтэй”  Роберт Киосаки

Эрүүл мэндийн тэмцлийн талаарх эшлэлүүд

 Эрүүл мэндийн төлөөх тэмцэл бол хамгийн бодитой зүйл. Эрүүл мэндийн асуудал үүссэн үед  нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ?  Урам зориг өгөх эшлэлүүдийг хүргэж байна.

“Хийж чадахгүй байгаа зүйл чадах зүйлээ хийхэд хэзээ ч саад болохгүй”  Жон Вүүдэн

“Өвчин шаналалын үед бид цөхрөлдөө умбадаг. Гэхдээ бид өвчнөө хянаж чадна. Өөрийгөө уучлаад маргааш дахин оролдоод үзээрэй ”  Келли Хемингуэй

“Огт найдваргүй мэт санагдах үед үргэлжлүүлэн хичээдэг хүмүүс гайхамшгийг бүтээсэн байдаг” Дэйл Карнеги

Гэр бүлийн тэмцлийн талаарх эшлэлүүд

 Ямар ч бэрхшээл тулгарсан бид гэр бүлээсээ үргэлж хайр, урам зориг, дэмжлэг, тайтгарлыг олж чадна гэдгээ мэддэг. Гэвч заримдаа жинхэнэ тэмцэл гэр бүлээс гардаг. Гэр бүлийн асуудал, бэрхшээл тулгарсан үед даван туулах, урам зориг өгөх эшлэлүүд:

“Харилцаа болгон ямар нэгэн бэрхшээлтэй тулгардаг. Төгс төгөлдөр болгодог зүйл бол ауудлыг хамдтаа шийдэх”             

“Зарим хүмүүс салхи, шуургыг өөрсдөө бий болгодог, дараа нь бороо ороход бухимддаг”

“Хоёр хүн үнэхээр бие биедээ санаа тавьдаг бол хичнээн хэцүү байсан ч түүнийгээ үйлдлээрээ харуулах арга замыг олдог”

“Гэр бүл бол хайрыг аз жаргал болгон хувиргах өдөр тутмын тэмцэл юм”  Роберт Бройлт

“Та далайг гатлах эсвэл улаан гал руу орохоос эмээж магадгүй. Гэхдээ гэр бүл таныг илүү эрсдэлтэй зүйл хийхэд хүргэх болно”

“Гэр бүл бол хүч чадал, хайрын тойрог юм. Хамтдаа даван туулсан бэрхшээл бүхэн тойргийг улам хүчтэй болгодог”

“Бидний тэмцэх ёстой зүйл бол хайр, гэр бүл, амар тайван байдал юм. Үүнийг ойлгоогүй цагт үргэжл утга учиргүй зүйлийн төлөө тэмцсэн байх болно”

Ажил дээрх тэмцлийн талаарх эшлэл

Өрсөлдөх чадвараа хадгалахын тулд чадах бүхнээ хийдэг. Ажил дээрээ бэрхшээлтэй тулгарахад түүнийг даван туулах, урам зориг өгөх эшлэлүүд:

“Хичээж зүтгэх, хүчин чармайлт гаргах, тодорхой үзэл баримтлалдаа үнэнч байхын тулд тэмцэх нь хамгийн үнэ цэтэй зүйл юм” Уиллиам Ослер

“Тэмцэлгүйгээр ирдэг шагнал гэж үгүй” Вилма Рудольф

“Үзэн яддаг зүйлээ хийж  амжилтанд хүрэх гэснээс дуртай зүйлээ хийж бүтэлгүйтсэн нь дээр”  Жорж Бөрнс

“Асуудалд талархах хэрэгтэй. Хэрэв тэд тийм ч хэцүү биш өөр нэгэнд ч тийм л байгаа”  Жим Ловл

“Айдсаасаа айх. Айдас төрүүлээд байгаа зүйлээ туршиж үзэх нь зүйтэй болов уу”

“Бүх зүйлс хялбар болохоосоо өмнө хэцүү байдаг”   Томас Фуллер

error: Content is protected !!