No menu items!
HomeОнцлохНойрон дундаа ярих нь ямар шалтгаантай вэ?

Нойрон дундаа ярих нь ямар шалтгаантай вэ?

-

 Судалгаагаар хүмүүсийн 66 хүртэлх хувь нь нойрон дундаа ярьсан тохиолдол гарч байжээ. Нойрны дагуул эмгэгүүд болох орондоо шээх, шүдээ хавирах, нойрондоо ярих, шөнийн айдас, хурхирах, хөл хөдлөх гэх мэт эмгэг нь элбэг тохиолддог. Бага насанд хэвийн үзэгдэл мэт боловч насанд хүрээд цаашид үргэлжлэн илэрч, тодорхой муу үр дагавруудыг дагуулж байвал эмгэг гэж үзэн нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Нойрон дундаа ярих нь ямар шалтгаантай вэ?

1. Генетик

Нойрон дундаа ярих шалтган нь тодорхойгүй боловч хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Үүний нэг нь удамшил. Финлянд, Япон зэрэг орнуудад явуулсан судалгаагаар ихрүүдэд ихэвчлэн хар дарж зүүдлэх нь зэрэг тохиолдож, нойрон дундаа ярьдаг гэжээ. Зарим судлаачид үүнийг удамшилтай холбож үзсэн байна. Эцэг, эх  нь зүүдэндээ ярьдаг бол хүүхэд нь мөн тийм байх магадлалтай гэжээ.

2. Нойргүйдэл

 Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ихэнх хүмүүс стресст орсон эсвэл нойргүйдсэн үедээ нойрон дундаа ярьдаг байна. Хангалттай амарч чадахгүй байх нь тархинд нөлөөлж, нойрны чанарыг бууруулж, нойргүйдэх сөрөг талтай.

3. Нойрны эмгэг

 Нойрсох үедээ явах, ярих, идэх, шүдээ хавирах, шөнийн айдас, дүйнгэтэж сэрэх зэргийг хөнгөн болон гүн нойрны үеийн дагуул эмгэгүүд буюу парасомни гэж нэрлэдэг.  Эмч нар нойрон дундаа явах, ярих, хар дарж зүүдлэх нь хоорондоо холбоотой гэж үздэг.

4. Зарим эм

 Нойрсох үйл явцад гаж нөлөө үзүүлэх олон эм байдаг. Эдгээр эмүүд нь нойрсож байх үед булчинд нөлөөлдөг. Улмаар хэвийн бус үйл хөдлөл хийж, чанга түгшүүртэй дуу авиа гаргах, гараа савчих, орноосоо унах гэх мэт ер бусын үйлдэл гаргадаг.

Нойрон дундаа ярихыг хэрхэн хянах вэ?

 Нойрон дундаа ярихыг болиулах тодорхой арга байхгүй ч зарим зуршлыг өөрчлөх нь хяналтандаа авахад тусалж магадгүй юм. Тэдгээр зуршлууд нь:

Унтахынхаа өмнө хүнд хоол идэхээс зайлсхийх

Ор, дэвсгэр нь цэвэр, тохилог байх

Оройдоо кофеноос зайлсхийх

Өдөр бүр тогтмол цагт унтаж хэвших

Brightside


шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд