No menu items!
HomeГэрийн тохижилтГэрийг өнгөлөг харагдуулах чимэглэлийн зүйлс

Гэрийг өнгөлөг харагдуулах чимэглэлийн зүйлс

-

Гэрийн чимэглэлийн сүүлийн үеийн чиг хандлага ямар байна вэ. Өрөөгөө өвөрмөц, өнгөлөг байлгахад туслах санаануудыг хүргэж байна.

Хуучин унадаг дугуйгаа ашиглах

 Энэхүү чимэглэл нь өсвөр насныхны унтлагын өрөө болон зуслангийн байшингийн дээврийн өрөөнд илүү зохимжтой.  Илүү эрч хүчтэй, хурдтай, идэвхитэй хүмүүсийн сонголт.  

Байгалийн мод ашиглах

 Сүүлийн арван жилийн турш байгаль нь интерьер дизайны гол сэдэв болжээ. Өвөрмөц өлгүүр,  тавиур, самбар хийхэд модыг ашиглаж болно.

Шаталсан тавиурууд

Хуучин модон гишгүүр ч гэсэн байшингийн интерьер дизайны чимэглэл болох боломжтой. Өнгө үзэмжийг нь хүссэнээрээ өөрчлөн өлгүүр, алчуурны тавиур, номын тавиур, сандал болгож болно. Эдгээр нь өрөөг өнгөлөг бас эмх цэгцтэй харагдуулдаг.

Шилэн сав

 Айл бүр ямар нэгэн шилэн эдлэл цуглуулдаг. Янз бүрийн хэлбэр, хэмжээтэй, ашигладаггүй шил, шаазангууд хаа нэгтээ хуримтлаглсан байдаг. Эдгээрийг хаяхын оронд гэрээ чимэглэх элемент болгон ашиглаж болно. Энгийн нэг шилэн савыг ваар, чийдэнгийн бүрхүүл, цэцгийн сав, ханын чимэглэл болон бусад загварлаг интерьер дизайны шийдэл болгон хувиргах боломжтой.

Хуучин чемоданаа ашиглах

 Энгийн чемодан нь Art Deco-оос Минимализм хүртэлх интерьер дизайны янз бүрийн чиг хандлагыг боловсруулахад чухал элемент болдог. Цэвэрлэж, зассан хуучин чемоданыг кофены ширээ, сэтгүүлийн тавиур эсвэл фонт болгон хувиргаж болно. Чемоданууд нь уран сайхны туршилт хийхэд төгс арга. Янз бүрийн өнгөөр будаж, гоёл чимэглэлийн цаасаар өнгөлж, шинэ мэт харагдуулж болно.

Brightside

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд