No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнТолгойн өвдөлтийг намдаах массажны 8 цэг

Толгойн өвдөлтийг намдаах массажны 8 цэг

-

Толгойн өвдөлтийг арилгахад туслах массаж нь зөвхөн өвдсөн газарт даралт өгөхөөс гадна үүнээс ч илүү үр дүнг үзүүлнэ. Хэрэв та өвчин намдаах эмээс аль болох зайлсхийхийг хүсвэл эдгээр массажны цэгүүдийг сураарай.

1

Хуруугаа хамрынхаа хажууд байрлуул.

Тухайн цэгийг дараарай.

Та мөн эдгээр цэгүүдийг цагийн зүүний дагуу тойруулан массаж хийж болно. Үүнийг 2-3 минутын турш хий.

2

Хүзүүнийхээ ойролцоо, хуруугаа мөрөн дээрээ тавь.

Хуруугаараа доошоо дарж шахалт үзүүлнэ.

Та энэ цэг дээр массаж хийж, 4-5 секундын турш дарах боломжтой.

3

Хатуу шалан дээр хэвт.

Өвдөгөө нугалж, хөлөө газарт хүргэ.

Теннисний бөмбөгийг хүзүүний дор тавиад гараараа барь.

Өөрийнхөө биеийн жингээр даралтыг өгч, биеэ нааш цааш нь хөдөлгөөрэй.

Энэ массажийг хэдэн минутын турш хий.

4

Эрүүнийхээ доор гараа атган байрлуулаад долоовор хуруугаар дар.

Эрүүний дороос эхэлж, шанаагаа дагуулан чих хүртэл дээшлүүлээрэй.

8 секундээс нэг минут дар.

Баруун талыг дуусгасны дараа зүүн талдаа хийх хэрэгтэй.

5

Эрхий хуруугаа шанааны ясан дээрээ  дараарай.

Хуруугаараа зөөлөн шахалт үзүүлэн дээшлүүл.

Тойрог хөдөлгөөнөөр хөдөлгөж, хоёр гар үсний шугамд хүрэхэд даралт нь тогтвортой байх ёстой.

Энэхүү массажны тусламжтайгаар та дух, толгойдоо бүхэлд нь иллэг хийх болно.

6

Хуруугаа хөмсөгний доор ба нүдний дээгүүр байрлуул.

Энэ цэгийг дар.

Та мөн энэ цэгийг хоёр хуруугаараа чимхээд шахаж болно.

7

Гараа зангидан, духан дээрээ байрлуул.

Духаа дарж, гараа хоёр тийш тат.

8

Гараа зангидан духныхаа голд байрлуул.

Эрхий хуруугаа шанааны хонхорхойд байрлуул.

30 удаа дар.

Дараа нь  шанааны хонхорхойноос хойш буюу үсний шугам руу шударна уу.

Таны толгой байнга өвдөөд байна уу. Та ямар аргаар өвдөлтөө намдаадаг вэ?

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд