No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнШамбарам өвчний үед хийх дасгалууд

Шамбарам өвчний үед хийх дасгалууд

-

Шамбарам нь хамгийн өргөн тархсан эмгэгүүдийн нэг юм. Гэдэсний зовиураар эмчид хандсан хүмүүсийн 40% хувь нь шамбарамтай байдаг гэсэн судалгаа бий.

Шамбарам гэдэг нь бүдүүн шулуун гэдэсний салстын доор байрласан венийн судасны зангилаа өргөсөж гарч ирэх байдлаар илэрдэг өвчин юм. Шамбарам үүсдэг шалтгаан бол суугаа байдал, өтгөн хаталт юм. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд хэвлэлийн хөндийн даралт ихсэж, шулуун гэдэс орчимд ирж байгаа судасны даралт нэмэгдсэнээс шамбарамын зангилаа үүсэж эхэлдэг.

Үүнийг эмчлэх, урьдчилсан сэргийлэх дасгалууд гэж бий. Тогтмол дасгал хийх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар өтгөн хаталтаас сэргийлэхэд тусална.

Дараах дасгалууд нь цагаан мах эргэлтийн шинж тэмдэг болон зовиуруудыг арилгах, урьдчилан сэргийлэхэд тусална.

1. Аарцагны булчингийн агшилт

Аарцагны булчингийн дасгалыг хийснээр өтгөнийг саадгүй гадагшлуулахад тусалж,  шулуун гэдсэнд ачаалал өгөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

     Нуруугаараа газар хэвтээд, булчингаа агшилт, суналтын хөдөлгөөн хийнэ. 5 секундын турш хийгээд 10 секунд амарна. Үүнийг 5 удаа давтана.  Өдөрт 2-4 удаа хийнэ.

2. Гүнзгий амьсгалах

Энэ дасгал нь аарцагны булчингийн хурцадмал байдлыг намжааж, тайвшрахад тусалдаг.

Цэх суугаад хоёр гараа ташаан дээрээ тавьна. Гүнзгий амьсгал авч, гаргана. Амьсгалахдаа гэдсээ сайн татна. Үүнийг 5 минутын турш хийнэ.

3. Хүүхдийн поз (Баласана)

 Энэхүү поз нь нурууны эргэн тойронд цусны эргэлтийг нэмэгдүүлж, өтгөн хаталтыг арилгахад тусалдаг. Хэвлийн доод хэсгийн даралтыг нэмэгдүүлэхийн тулд хоёр гараа урагш сайтар сунгана. 5 минутын турш хийгээд амарна.

 4. Хөлийг хананд байрлуулах (Viparita Karani)

Энэхүү дасгал нь цочролыг намдаадаг. Хөлөө хананд тулгаад дээш өргөнө. Ингэхдээ гараараа хэвлийдэээ хөнгөн массаж хийнэ. Энэ байрлалдаа 15 минут байна.

5. Салхинаас ангижруулах поз (Паванмуктасана)

Энэ дасгал нь хэвлийд даралт өгч, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг.  Хэвлий, өгзөг, хошногоны булчинг сулруулахад тусалдаг. Нуруугаараа хэвтээд өвдгөө нугалан цээжиндээ шахна. Энэ байрлалаа 1 минутын турш хадгална.  

6. Бясалгаж буй мэт (Баддха Конасана)

 Энэхүү поз нь гуя, цавь, өвдөгний уян хатан байдлыг сайжруулж, хэвлийн хөндийн эрхтнийг идэвхжүүлж, хоол боловсруулах эрхтний өвдөлтийг намжаахад тусалдаг.

Цагаан ах эргэсэн үед зайлсхийх хэрэгтэй дасгалууд байдаг уу?

Ялангуяа хэвлий гэдэс, шулуун гэдсэнд дарамт учруулдаг дасгалуудаас зайлсхийх хэрэгтэй. Эдгээр нь өвдөлт, цочрол, цус алдалт үүсгэдэг. Үүнд:

суулт
squats болон үүнтэй төстэй хөдөлгөөнүүд
хүндийн өргөлт
дугуй унах
морь унах

Урьдчилан сэргийлэх болон эмчлэх бусад аргууд:

Өтгөн хаталт ба гүйлгэлтийг цаг тухайд нь эмчлэн, хоол боловсруулах замыг хэвийн үйл ажиллагааг хангаж, зохистойгоор зөв хоолох

Спиртийн төрлийн бүтээгдэхүүн, хүчтэй хурц ба давстай хоолыг хязгаарлах, татгалзах

Шамбарамын анхны шинж тэмдэг илэрмэгц биеийн хүчний ачааллыг хөнгөн хэлбэрийн ажилаар солих

Жирэмсэн эмэгтэйчүүд аарцгийн эрхтэний хураагуур судасны эргэлтийг сайжруулахын тулд өдөр бүр гимнастик хийж, явган зугаалах, өтгөнийг шингэрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хүнсэндээ ихээр хэрэглэх.

Суугаа ажилтай хүмүүс гимнастик хийх, усанд сэлэх, спортоор хичээллэх.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд