No menu items!
HomeХүмүүсМоника Беллучигийн фото түүх

Моника Беллучигийн фото түүх

-

Италийн кино жүжигчин, загвар өмсөгч Моника Беллуччи “Малена” киногоороо хамгийн их олонд танигдсан билээ. Тэрээр 1964 онд Читта-ди-Кастелло хэмээх жижиг хотод төржээ.  

Моника багадаа хуульч болохыг мөрөөддөг байжээ. Тиймээс сургуулийнхаа төлбөрийг төлөхийн тулд 16 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхлэсэн байна. 1988 онд Моника Миланд ирж, Elite Model Management-тэй гэрээ байгуулсан бөгөөд 1989 онд Парис, Нью-Йоркийн загварын тайзнаа алдаршин, Dolce & Gabbana, Elle зэрэг брендүүдтэй хамтран ажиллах болов. Загвар өмсөгчийн карьер нь маш амжилттай байсан хэдий ч Моника кино урлагт хөл тавьхаар шийдэж 1990 оноос италийн хэдэн кинонд туслах дүр бүтээсэн байна. Түүний анхны дэлгэцийн уран бүтээл нь 1990 онд гарсан “Хөвгүүдтэйгээ амьдарсан амьдрал” хэмээх Италийн кино байв.

1992 онд найруулагч Фрэнсис Форд Коппола өөрийн “Дракула” кинонд Дракулагийн сүйт бүсгүйн дүрийг бүтээлгэхээр Моникаг урьсан нь түүний ихээхэн завшаан болж, Европ, Америкийн кинонд тоглох урилгууд ар араасаа иржээ. Ингэж тэр кино урлагт хөл тавьсан түүхтэй.

Ингээд үүний 2000 оноос хойших фото түүхийг хүргэж байна

   2000 онд гарч эхэлсэн “Малена” киногоороо хамгийн их алдаршсан билээ. “Малена” киноны саундтрекийг хөгжмийн зохиолч Эннио Морриконе бичсэн ба уг бүтээл “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж байсан. Макс сэтгүүлд мөн 2000 онд GQ сэтгүүлд авахуулсан нүцгэн зураг нь мөн алдартай.

2001 оноос эхлэн Моника Беллучи Cartier хэмээх гоёл чимэглэлийн компанийн нүүр царай болсон байна. Мөн “Brootherhood of the wolf” кинонд тогложээ.

2002 онд “Irréversible” кинонд тоглосон.

2003 онд “Нарны нулимс”, “Matrix reloaded” зэрэг Холливуудын хэд хэдэн кинонд тогложээ. 2003 онд түүний зургууд сэтгүүлүүдээр гарч, 2004 онд Ask Mens’ сэтгүүлээс уламжлал болгон шалгаруулдаг Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйн жагсаалтыг тэргүүлжээ.

2004 онд “Христийн хүсэл тэмүүлэл” кинонд тоглосон. Энэ онд тэрээр анхны охиноо өлгийдөн авчээ.

2005 онд “Ах дүү Гримм”-д тоглосон.

2006 онд Каннын кино наадмын үеэр

2007 онд “Le Deuxième suuffle”, “Shoot ‘Em Up” кинонд тоглосон.

2008 онд

2009 онд “Эргэж битгий хар” кинонд тоглосон.

2010 онд “The Sorcerer’s Apprentice” кинонд тогложээ. 46 насандаа хоёр дахь охиноо төрүүлсэн билээ.

Беллучи Роберт де Ниротой хамтран тоглохыг мөрөөддөг байсан гэж хэдэнтээ ярилцлагандаа дурдаж байжээ. Түүний энэ мөрөөдөл 2011 онд “Хайр: хэрэглэх заавар” киногоор биелсэн юм. Мөн Оросын сэтгүүлийн нүүрэн дээр гарав.

2012 онд Dolce & Gabbana-ын гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болжээ.

1999-2013 онд Францын жүжигчин Венсан Кассельтэй амьдарч байжээ. Венсан Кассель Моникагаас хоёр насаар дүү.  2013 онд нөхрөөсөө салсны дараа Моникаг байнга л хэн нэгэнтэй холбох болсон. Тэр дундаа Оросын олигархи Телман Исмаиль болон Михаил Прохоровтой гэрлэсэн гэж мэдээлэх болсон нь цуу яриа төдий байв.

2014 онд Канны кино наадмаас Гран при хүртсэн, Италийн найруулагч Аличегийн бүтээл “Гайхамшиг” киноны гол дүрийг бүтээжээ.

2015 онд “Ville- Marie”, “Spectre” зэрэг кинонуудад тоглов.

2016 онд

Моника Беллучи хоёр удаа Италийн “Алтан бөмбөрцөг”-өөр шагнуулж байсны бөгөөд 2017 онд Кино сэтгүүлчдийн Италийн Үндэсний холбооноос “Мөнгөн тууз” хүртэж байв.

2018 онд

2019 онд “The Best Years of a Life”, “Spider in the Web” кинонуудад толов.

2020 онд “Magritte Award”-ийн хүндэт шагналыг хүртсэн.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд