LOADING

Type to search

Дэлхий

БНСУ-д томуугийн вакцинтай холбоотой нас барсан иргэдийн тоо 30 давлаа

Share

БНСУ-д томуугийн вакцин хийлгээд нас барсан иргэдийн тоо өнөөдөр өглөөний 11 цагийн байдлаар 30 даваад байна гэж Yonhap агентлаг мэдээлжээ.

Хамгийн эхний тохиолдол энэ сарын 16-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд 17 настай сурагч вакцин хийлгээд хоёр хоногийн дараа нас барсан аж. Хэдийгээр нас барсан иргэдийн үхэл вакцинтай шууд холбоотойг нотлоогүй байгаа ч иргэдийн дунд болгоомжлох хандлага ихсээд байгаа хэмээн мэдээлжээ.

Иргэдийн нас барсан шалтгааныг Солонгос улсын эрүүл мэндийн газраас шалгаж байгаа юм. Эдгээр иргэд бүгд өөр өөр төрлийн вакцин хийлгэсэн бөгөөд Солонгос улсын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдэж буйгаар иргэдийн үхлийн шалтгаан томуугийн вакцинтай холбогдолтой эсэх нь одоогоор тодорхой бус байгаа гэжээ. Нас барсан иргэдийн насны хувьд 17-оос 90 насны иргэд байгаа бөгөөд зарим иргэд ужиг хууч өвчтэй байсан бол ямар ч өвчний шинж тэмдэггүй гэнэт нас барсан иргэд ч байгаа аж.

Тус улс томуугийн эсрэг вакциныг өсвөр насныхан, ахмад настнуудыг оролцуулаад 19 сая орчим хүнд үнэгүй тарих арга хэмжээг зохион байгуулаад байгаа юм.

KDCA-ийн мэдээлснээр дээрх иргэдийн үхлийн яг шалтгааныг олохын тулд нарийвчилсан мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд есөн хэрэгт эпидемиологийн шалгалт, түүний дотор задлан шинжилгээ хийсэн байна.

Өвлийн улиралд өргөн хүрээг хамарч өвчлүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил өргөжүүлсэн үнэгүй вакцинжуулалтын хөтөлбөрт GC Pharma, Ilyang Pharmaceutical Co. зэрэг таван томоохон эм үйлдвэрлэгчид нэгджээ.

Ханиад томуунаас үүдэлтэй уушгины хатгалгаа гэх мэт ноцтой хүндрэлээс болж олон хүн нас барж болзошгүй тул томуугийн улирал ирэхээс өмнө хүмүүс томуугийн эсрэг эм уух хэрэгтэй гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд санал нэг байна.

Өмнөд Солонгост жилд томуугийн хүндрэлтэй холбоотой 3000 орчим нас баралт бүртгэгддэг. Ерөнхийдөө 11-р сарын сүүлчээс 12-р сарын хооронд томуугийн улирал үргэлжилдэг.

Томуугийн эсрэг вакцин нь вакцин хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа бие махбодид эсрэг бие үүсэх шалтгаан болдог гэж үзээд 11-р сарын дундуур хүмүүс томуугийн эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Гэсэн хэдий ч харьцангуй богино хугацаанд нас баралтын сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа энэ үед хүмүүс ханиадны эсрэг вакциныг хийх ёстой эсэх талаар мэргэжилтнүүд хоёр хуваагдаад байгаа юм.

Солонгосын Анагаах Ухааны Холбоо (KMA) засгийн газар орон даяар томуугийн эсрэг хөтөлбөрийг долоо хоног орчим хойшлуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж мэдэгдсэн боловч Солонгосын вакцины нийгэмлэг вакцин болон саяхны нас баралтын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдоогүй тул тарилгыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгааг мэдэгдэв.

“Томуугийн эсрэг вакцинжуулалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэгт бид санал нийлж байна” гэж KMA-ийн албаны хүн Мин Ян Ки хэлсэн байна.

“Бид засгийн газраас вакцинжуулалтыг бүрэн зогсоохыг уриалаагүй, харин яг шалтгааныг олж мэдэхийн тулд вакцинжуулалтыг нэг долоо хоног түр хугацаагаар зогсоохыг уриалж байна.”

Сөүл дэх Кореа Их Сургуулийн Гүро эмнэлгийн халдварт анагаах ухааны профессор Ким Ву Жу “Үхэл эндсэн гэсэн шалтгаанаар вакцинжуулалтыг зогсоох нь логик арга биш юм.”

“Өндөр настнууд гэх мэт өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг хүмүүст ханиадны шинж тэмдэг даамжирвал нас барах магадлал нэмэгдэж байгаа тул вакцин хийлгэх хэрэгтэй. Гэхдээ бид тэдэнд ханиадны вакцин хийлгэх тохилог аюулгүй орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй” гэж тэр хэллээ.

error: Content is protected !!