LOADING

Type to search

Онцлох Хоол, шим тэжээл

Биеийг хоргүйжүүлэх 10 хүнс

Share

Эрүүл мэндээ хамгаалахад тусалж, бие махбодийг хоргүйжүүлэх 10 хүнсний талаар хүргэж байна.

10. Хүрэн манжин

 Хүрэн манжин нь төмөр, кальци, өвөрмөц улаан өнгийг хариуцдаг ургамлын пигмент болох бетаин хэмээх антиоксидант агуулдаг. Бетаин нь эсийн бүтцийг сайжруулж, бидний элэгний (биеийн гол хоргүйжүүлэх төв) эсийг сэргээж, нөхөн төлжүүлдэг. Элэг нь биеийг хорт бодисоос хамгаалдаг. 
Зөвлөгөө: Бүх чухал тэжээллэг чанарыг алдагдуулахгүйн тулд жигнэж, буцалгаж хэрэглэнэ. Түүхий хүрэн манжинг смүүтид хэрэглэх нь дэлхий дахинд түгээмэл болж байна.

9. Сонгино, сармис

Эдгээр нь элэгний хамгийн хүчтэй антиоксидант болох глутатион үйлдвэрлэхэд тусалдаг флавоноид агуулдаг. Эдгээр нь хоол боловсруулах тогтолцооны хорт үлдэгдлийг шүүх ферментийг бий болгож, элгийг идэвхжүүлдэг. Нэмж дурдахад халдвараас сэргийлж, дархлааг сайжруулах үйлчилгээтэй.

8. Навчит ногоонууд

Бараан өнгийн навчит ногоонууд нь хоол боловсруулах замыг хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Биед хуримтлагдсан хүнд металыг цэвэрлэдэг. Энэхүү ногоонд агуулагддаг хлорофилл нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд бие махбодийн хүчил шүлтийг тэнцвэржүүлдэг.  

7. Нимбэгтэй ус

Цитрусын төрлийн жимснүүд нь С аминдэмээр баялаг, антиоксидант ихтэй тул хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. Энэхүү нэгдэл нь элэгний ферментийг идэвхжүүлж хорт бодисыг усанд уусдаг хэлбэрт шилжүүлэхэд тусалдаг.

6. Үр ба самар

Самар, бүйлс, хушга, маалингын үр, наранцэцгийн үр зэрэг нь элэгний өөхийг арилгахад тусална.
Хушга нь их хэмжээний аргинин хүчил агуулдаг.  Эдгээр нь тархийг илүү сайн ажиллуулахад тусалдаг. Маалингын үр нь сэтгэл санааг дээшлүүлдэг. Нунтагласан үр нь гэдэсний хорт бодисыг гадагшлуулах эслэгээр хангадаг. Маалингын эслэг нь хоолны дуршлыг бууруулж, жин хасахад тусалдаг. Наранцэцгийн үр нь магнигаар баялаг бөгөөд цусны даралтыг хэвийн түвшинд байхад тусална.

5. Тараг

Тараг нь пробиотик агуулдаг бөгөөд хоол боловсруулахад тусалж, бие махбодийн дархлааг сайжруулдаг. Тараг нь гэдсэн дэх ашигтай бактерийг нэмгэдүүлэх замаар хоол боловсруулалтыг дэмжиж, хорт бодисоос

4. Dandelion болон ногоон цай

Dandelion нь цусан дахь хорт бодисыг шүүж, элэгэнд тусалдаг. Ногоон цай нь антиоксидант бодисоор баялаг. Ногоон цайнд агуулагддаг кофеин нь шээс хөөх нөлөө үзүүлдэг. Шээсээр дамжин биеэс хорт бодис гадагшилдаг.

3. Цагаан гаа

 Цагаан гаа нь гэдэс дүүрэхийг багасгаж, бүдүүн гэдэсний хэвийн ажиллагааг хангаж, биеийг хоргүйжүүлэхэд ашигладаг түгээмэл орцуудын нэг юм. Цагаан гаа нь ходоодны хүчил ялгаруулалтыг сайжруулж, шимэгч хорхойг устгаж, биеийг халдвараас хамгаалдаг. Мөн бодисын солилцоог сайжруулж, элэгний үйл ажиллагааг дэмждэг.

2. Лууван

Лууван нь глутатионоор баялаг бөгөөд биеийг хоргүйжүүлэх хамгийн үйлчилгээтэй хүнсний ногооны нэг юм. Бета-каротин, А аминдэмээр баялаг  тул зүрх судасны үйл ажиллагаа болон дархлааны системийг сайжруулахад тусалдаг.

1. Өргөст хэмх

Өргөст хэмх нь хоол боловсруулах системмийг  дэмжиж, элгийг цэвэршүүлдэг. Биеэс их хэмжээнй шээс ялгаруулж, хорт бодисыг гадагшлуулдаг.

error: Content is protected !!