No menu items!
HomeЭрүүл мэндЖирэмслэлтээс хамгаалах эмийн давуу ба сул талууд

Жирэмслэлтээс хамгаалах эмийн давуу ба сул талууд

-

Жирэмслэлтээс хамгаалах эмийг 1960 оны 5-р сарын 9-нд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас (FDA) баталснаас хойш эмэгтэйчүүд үр ашиг, давуу талыг нь эдэлсээр ирсэн. Энэ нь бүх эмүүдийн дундаас хамгийн их судлагдсан эмийн нэг юм. Ихэнх эмэгтэйчүүд жирэмслэхээс хамгаалах эмийг аюулгүй гэж боддог ч энэ нь зарим эрсдэл, гаж нөлөө дагуулдаг.

Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн давуу талууд

  • Эм нь жирэмслэхээс хамгаалах маш тохиромжтой арга гэгддэг.
  • Жирэмслэлтээс хамгаалах эм нь аарцаг,эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөс зарим талаар хамгаалж болох юм (эмчлэхгүй бол үргүйдэлд хүргэж болзошгүй).
  • Энэ нь жирэмслэлтийг хянах аюулгүй арга.
  • Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл нь сарын тэмдгийн өвдөлтийг бууруулдаг.
  • Уг эм нь сарын тэмдэг ирэх хугацааг тогтооход тусална. Эмийг сарын тэмдгийг зохицуулах (цаг хугацаа, давтамжийг өөрчлөх) зорилгоор эсвэл сарын тэмдэгийг бүхэлд нь алгасахад ашиглаж болно.

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл

Эстроген ба прогестины аль алиныг агуулсан жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн хослол нь эрүүл мэндэд тустай. Тухайлбал:

  • Ясны сийрэгжилт
  • Төмрийн дутагдлын цус багадалт (энэ нь сарын тэмдэг хүндрэлтэй ирэхээс үүсдэг)
  • Өндгөвчний уйланхай
  • Батга
  • Үтрээний хуурайшилт, бэлгийн харьцаанд ороход өвдөлттэй байх
  • Хорт хавдаргүй хөхний өсөлт
  • Биеийн илүүдэл үс
  • Сарын тэмдгийн үеийн мигрень
  • Сарын тэмдгийн өмнөх үеийн дисфрик эмгэгийн шинж тэмдэг

Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

Судалгаанаас харахад жирэмслэхээс хамгаалах бэлдмэл нь өндгөвчний хорт хавдрын эрсдлийг 27%, эндометрийн хавдрын эрсдлийг 50% бууруулдаг болохыг тогтоожээ.

Жирэмслэлтээс хамгаалах хосолсон эмийг хэрэглэхээ зогсоосноос хойш дээрх хорт хавдар үүсэхээс 30 жил хүртэл хамгаална гэжээ. Тиймээс, хэрэв та 6 жилийн турш хосолсон эм хэрэглэсэн бол өндгөвч эсвэл эндометрийн хорт хавдрын эрсдлийг 60% хүртэл бууруулж чадна.

Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн сул талууд

Хэрэв та жирэмслэхээс хамгаалах эм хэрэглэдэг бол хүсээгүй гаж нөлөөг мэдэрч магадгүй. Сайн мэдээ гэвэл эдгээр гаж нөлөөнүүдийн ихэнх нь хэрэглээний хоёр ба гурав дахь сард арилах болно. Энэ нь таны бие бэлдмэл дэхь прогестин эсвэл эстрогентэй тохирч байх үед гэсэн үг.

Эмийн гаж нөлөө:

  • Толгой өвдөх
  • Хөх эмзэг болох
  • Дотор муухайрах (заримдаа бөөлжих)
  • Сарын тэмдгийн хоорондох цус алдалт
  • Нэмж дурдахад жирэмслэлтээс хамгаалах хосолсон эм нь:
  • Сэтгэлийн хямралыг өдөөх
  • Бэлгийн дур хүслийг өөрчлөх
  • Зөвхөн жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл нь цус алдалтад хүргэж болзошгүй

Сөрөг нөлөө

Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн хэрэглээ, эрсдэлийн талаар илүү нарийвчилсан мэдээллийг авахын тулд та тодорхой эм бэлдмэлийн хайрцаг дээрх бичвэрийг унших хэрэгтэй. Нэмж дурдахад, жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг хэзээ уухыг эмчээс асуугаарай.

Жирэмслэхээс хамгаалах бэлдмэлийг оройн хоолны дараа эсвэл унтахынхаа өмнө уувал, дотор муухайрах, бөөлжих мэдрэмжийг бууруулахад туслах болно. Өөрт тохиолдсон зүйлийн талаар эмчтэйгээ ярилцаж, эм бэлдмэлийг өөрчлөх нь тусалж магадгүй юм.

Гурван сарын дараа жирэмслэхээс хамгаалах бэлдмэлийн гаж нөлөөг мэдэрч байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөөрэй – энэ нь таны жирэмслэхээс хамгаалах бэлдмэлийг өөрчлөх шаардлагатай гэсэн дохио  юм.

Эрсдэл ба хүндрэлүүд

Жирэмслэлтээс хамгаалах хосолсон эм хэрэглэдэг эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн зарим асуудал гарах магадлал бусад хүмүүстэй харьцуулбал хамаагүй бага байдаг. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос шалтгаална гэдгийг анхаараарай. Дараах тохиолдолд эрсдэл нэмэгддэг:

  • Тамхи татдаг эмэгтэйчүүд
  • 35 ба түүнээс дээш настай
  • Зүрхний шигдээс өвчнөөр өвдөх (холестерол ихсэх, даралт ихсэх, чихрийн шижин, цусны бүлэгнэлтийн эрсдлийг нэмэгдүүлдэг нөхцөл байдал гэх мэт )
  • Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг хэрэглэхэд хамгийн хүндээр тусах нь зүрх, уушиг, тархи, хөлөнд цусны бүлэгнэл үүссэн үед юм. Хэвтрийн дэглэмтэй байгаа эсвэл гипс зүүсэн, хосолсон эм хэрэглэдэг эмэгтэйчүүдэд цусны бүлэгнэл үүсэх магадлал өндөр байдаг.
  • Хэрэв та хүнд хагалгаанд орохоор төлөвлөж байгаа бол жирэмслэхээс хамгаалах хосолсон эм хэрэглэж байгаагаа мэс засалчдаа мэдэгдэх хэрэгтэй.
  • Хэрэв та өмнө нь сэтгэлийн хямралтай байсан эсвэл сэтгэлийн хямрал улам даамжирвал жирэмслэхээс хамгаалах эмийг үргэлжлүүлэн уух хэрэггүй. Үүнийг мөн эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөх нь зүйтэй.
  • Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн талаар анхаарах нэмэлт эрсдлүүд:
  • Бэлдмэлийн дутагдал ба жингийн хооронд холбоо байдаг. Энэ нь та илүүдэл жинтэй бол бэлдмэлийн үр нөлөө алдагдах магадлалтай гэсэн үг юм .
  • Та хэрэглэж буй эмэндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зарим эм нь бэлдмэлийн үр нөлөөг бууруулдаг.
  • Аливаа эмийг хэрэглэхдээ заавал холбогдох эмчээс асуух нь зүйтэй. 

Тэмдэглэл

Эмийг хэрэглэх эсэхээ шийдэхдээ та эмчтэйгээ хамт давуу болон сул талуудыг тусгайлан ярилцах хэрэгтэй. Та өөрийн биед хамгийн сайн тохирох эмийг олоорой.

Эх сурвалж: Healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд