LOADING

Type to search

Онцлох Сэтгэлзүйн эрүүл мэнд

Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх 10 алхам

Share

Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж бага байх нь ажлыг бүтээмж, амьдралын чанарыг алдагдуулж, олон боломжийг үгүй хийдэг. Өөртөө итгэх итгэл нь өөрийгөө эерэгээр үнэлж сурахаас эхэлдэг.

Муу бодол санаанаасаа салах, өөртөө анхаарал тавих, зорилгоо тодорхойлох, аливаа зүйлийн эерэг талыг олж харах, шинэ зүйлийг туршиж үзэх зэрэг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх энгийн аргууд байдаг. Эдгээрээс дараах аргуудыг онцлон хүргэж байна.

ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЖ СУРАХЫН УЧИР

 Өөрийгөө үнэлэх үнэлэмж өөрсдийн талаарх бодлуудаас бүрддэг.  Өөрийгөө үнэлж сурснаар өдөр тутмын амьдралдаа эерэг сонголт хийж, урам зориг, хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулах чадвар нэмэгдэнэ. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 87 хувь нь өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болдог. Өөрийгөө үнэлэхгүй байх нь таны сэтгэцийн эрүүл мэнд, гадаад төрх байдал, ирээдүйд хортой нөлөө үзүүлдэг.

Өөрийгөө үнэлэхгүй байх дараах сөрөг үр дагваруудыг бий болгодог.

Хүнд хэцүү нөхцөл байдлаас зайлсхийх
Шүүмжлэлд мэдрэмтгий хандах
Сэтгэл түгших
Нийгмээс өөрийгөө тусгаарлах
Өөртөө итгэх итгэлгүй болох

Эдгээр сөрөг үр дагаврт хүрэхгүйн тулд юу хийх ёстой вэ?

1. ӨӨРИЙГӨӨ ШҮҮМЖИЛДЭГ, ӨӨРИЙН ТУХАЙ СӨРӨГ БОДЛУУДААСАА САЛАХ

Өөрийнхөө чадварыг үнэлж сурах. Үүний тулд хамгийн сайн хийж чаддаг зүйлсээ жагсаан бич. Сэтгэл санаагаар унаж эхлэхдээ энэ жагсаалтаа харснаар өөрийгөө бодитоор үнэлж чадна.

2. ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХ

Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн нь эндорфин буюу аз жаргалын гормон ялгаруулж, эерэг сэтгэл хөдлөлийг бий болгодог. Дасгал хийснээр стрессээ тайлж, өөрийгөө илүү сайнаар мэдрэх боломжтой.

3. ТАЙВШИР

Байнга стресстэх нь өөрийгөө үнэлэх чадварыг бууруулахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь сөрөг бодлуудын гинжин хэлхээг үүсгэж, нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлах, дуртай зүйлээсээ ч залхах мэдрэмжийг төрүүлдэг.

4. ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ

Өдөр бүр цаг зав гаргаж, юунд хүрэхийг хүсч байгаагаа бодож үзээрэй. Дараа нь бодитой зорилго тавьж, гаргасан амжилт, ахиц дэвшлээ бичиж тэмдэглэснээр аливаа ажлыг эмхэлж цэгцлэхэд хялбар болдог.

5. БУСДАД ТУСЛАХ

Бусдад мэддэг зүийлийнхээ талаар зөвлөгөө өгөх, сайн сонсогч байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

6. АЛИВАА ЗҮЙЛИЙГ ОЛОН ӨНЦГӨӨС ХАРАХ

“Би яагаад ийм байгаа юм бэ, энэ яагаад бүтэхгүй байна вэ, ЯАГААД, ЯАГААД ЯАГААД…?” Бодож шаналлаа гээд гарц гаргалгаа гараад ирэхгүй. Харин үүний оронд “Би хичээхгүй л бол үүнийг хийж чадахгүй, сурч мэдэхгүй” гэж өөртөө сануулах нь тохиромжтой арга. Нөхцөл байдлыг илүү бодитоор харснаар бодит үр дүнд хүрнэ.

7. ШИНЭ ЗҮЙЛИЙГ ТУРШИХ

Бидний тархи шинэ зүйл сурах тусам сэтгэн бодох чадвар нэмэгддэг.
Хүн бүрт бүтээлч байдал хэрэгтэй. Цахим ертөнцөөс өөрийн оюуныг хөгжүүлэхэд туслах мэдээллийг олж сурах шаардлагатай эрин үед амьдарч байна.

8. ЭЕРЭГ ХҮМҮҮҮСЭЭР ӨӨРИЙГӨӨ ХҮРЭЭЛҮҮЛ

Өөрийгөө хүндэлдэг, анхаарал тавьдаг хүмүүсээр хүрээлүүл. Өөрийг чинь, үнэлж, хүндэлдэггүй хүмүүстэй байх нь цагийг дэмий зүйлд үрж байгаатай адил.  

9. ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Хэн ч төгс биш. Бид бүгдээрээ асуудалтай, алдаа дутагдалтай. Алдаа гаргасан эсвэд дутагдалтай талаа хүлээн зөвшөөрч, хайрлаж сурах нь чухал. Учир нь эдгээр нь бусдаас өвөрмөц байдлыг бий болгодог. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь өөртөө итгэлтэй байхын түлхүүр юм. Хүмүүс магтаал, урмын үг хэлэхэд ичимхийрэн суухын оронд “баярлалаа” гэж сурах нь чухал.

10.  ӨӨРТӨӨ ТААТАЙ МЭДРЭМЖ ТӨОҮҮЛДЭГ ЗҮЙЛСИЙГ ОЙ САНАМЖИНДАА ХАДГАЛАХ

Хөгжилтэй, аз жаргалтай дурсамжуудаа үргэлж санан дурсахын тулд фото ашиглаж болно. Өөрийн өрөөгөө аз жаргалтай дурсамжуудаар дүүргэх боломжтой. Халаасандаа үргэлж камертай явдаг эрин үед амьдарч байна…  Эдгээр дурсамжит агшнуудаа эргэн санаснаар  өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ.
Үе үе сөрөг мэдрэмж төрөлгүй яах вэ, харин энэ мэдрэмж удаан үргэлжлэх юм бол өөрийгөө үнэлэх чадвар буурахад хүрнэ.

error: Content is protected !!