LOADING

Type to search

Дэлхий

Тэжээвэр амьтдын зураг зурж, 15 мянган долларын хандив цуглуулжээ

Share

Лондон (CNN): Их Британийн нэгэн иргэний гэрийн тэжээвэр амьтдыг өхөөрдөм байдлаар зурсан нь цахим ертөнцөд цацагдсаны дараа хэдэн мянган фунт стерлингийн хандив цуглуулжээ. 38 настай Фил Хекел зургаан настай хүүтэйгээ хамт зураг зурж байхдаа амьтны хөргийг хөгжилтэй байдлаар зурах санаагаа олсон байна. Тэрбээр зургаа 299 фунт стерлингээр (390 орчим доллар) зарна хэмээн хошигносон тайлбарын хамт фейсбүүк хуудсандаа байршуулж.  Үүний дараа итгэмээргүй үр дүнд хүрч, амьтдынхаа зургийг зуруулах санал ар араасаа тасралгүй ирсэн байна.  

Тэрээр 220 орчим амьтны хөрөг зурсан бөгөөд дахиад 1000 гаруй санал ирсэн. “Hercule Van Wolfwinkle” хэмээх нэртэй фейсбүүк хаягаар захиалга авдаг.

Нэг үйлчлүүлэгч нь түүнд зураг зуруулсныхаа хөлсийг өгөх гэтэл “Би ямар ч төлбөр авахгүй, харин буяны ажилд зориулах багахан мөнгө өгөөрэй. Хүмүүс хандив өгч, хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаа цагт зургаа зурсаар байх болно” хэмээж. Улмаар JustGiving fundraiser for Turning Tides сайтын хаягаар дамжуулан орон гэргүй хүмүүст зориулсан хандив цуглуулж эхэлжээ. Нийтлэлийг бичих үед нийтдээ 11,500 фунт стерлинг (ойролцоогоор $ 15,000) цуглуулсан байв.  

Тэрбээр “Зургууд маань хөгжилтэй, гэрэл гэгээтэй. Үүгээрээ хүмүүст аз жаргал бэлэглэхийг зорьдог. Насан туршдаа үүнийг хийвэл аз жаргалтай байх болно. Хандивын мөнгөө орон гэргүй хүмүүст зориулах болно” гэв.

Эх сурвалж: СNN

error: Content is protected !!