LOADING

Type to search

Онцлох Үйл явдал Эрүүл мэнд

УГТЭ, “Улаанбаатар Буян” ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Share

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “УЛААНБААТАР БУЯН” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд зүрх судасны мэс заслын лавлагаа тусламж үйлчилгээг 50 гаруй жилийн турш тасралтгүй үзүүлсээр ирсэн билээ. Тус эмнэлгийн захиргаа, хүүхдийн зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд онцгойлон анхаарч байна. Тухайлбал, зүрхний мэс засал, эмчилгээ хийлгэх заалттай боловч санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан тусламж үйлчилгээ авах хугацаа нь хойшлогдох магадлалтай 18 хүртэлх насны хүүхдүүдэд, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд, 2020 оны 10 сарын 21-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улаанбаатар Буян ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Тус компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд идэвхи санаачлага гарган оролцож, санхүүгийн боломжгүй, зүрхний гажигтай 18 хүртэлх насны хүүхдүүдийн мэс засал, эмчилгээнд шаардлагатай төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр эхний ээлжинд 20 сая төгрөгийг өгөхөөр болжээ.

Өөрөөр хэлбэл, иргэн өөрөө хариуцан төлөх төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр эхний ээлжинд 20 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болсон ажээ. Монгол хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тус компанийн хамт олонд УГТЭ-ийн удирдлага, хамт олон талархал илэрхийллээ.

error: Content is protected !!