LOADING

Type to search

Эрүүл мэнд

Гэдэсний эрүүл мэнддээ анхаарах болсныг илтгэх 7 шинж

Share

Таны  биед хоол хүнс хэрхэн орж ирэх, гарах нь ходоод гэдэсний замын үйл ажиллагаатай шууд холбоотой. Энэ нь тулгарч болзошгүй саад бэрхшээлийг даван туулахад бие махбодын хүч чадалд туслах гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс эрүүл мэндээ сайжруулах хурдан арга хэмжээ авахын тулд бид шинж тэмдгүүдийн талаар мэдэх хэрэгтэй.

1. Үсний уналт нэмэгдэнэ

Бидний үс өдөр бүр унах нь хэвийн үзэгдэл боловч хэт их унаж халзрах нь нэлээд түгшүүр төрүүлдэг. Үсний уналт нь ихэвчлэн стресстэй холбоотой байдаг. Гэхдээ стрессээс гадна бидний гэдэсний эрүүл байдал үүнд хамаатай болохыг мэргэжилтнүүд олж тогтоожээ. Учир нь үс унах, арьсны өвчнөөс урьдчилан сэргийлэх витамин В7 буюу биотиныг гэдэс хариуцдаг.

2. Таны жин хэлбэлзэнэ

Хэрэв та жинтэй тэмцэж, олон хоолны дэглэм, фитнесс явах аргыг туршиж үзээд үр дүнд хүрээгүй хүмүүсийн нэг бол бие махбодоо дахин анхаарч үзэх хэрэгтэй. Хүмүүсийн тэр бүр яриад байдаггүй жин нэмэх, турах шалтгаануудын нэг нь таны гэдэсний эрүүл мэндтэй холбоотой юм. Зохих ёсоор ажиллахгүй байгаа гэдэс нь бие махбодод шаардлагатай шим тэжээлийг шингээж авдаггүй. Ингэснээр хоол тэжээлийн дутагдалд орж, цусан дахь сахар, өөх тосыг зохицуулах чадваргүй болно. Гэдэсний эрүүл мэнд муу байгаа нь таныг жин нэмэхэд хүргэхээс гадна урвуу нөлөө үзүүлдэг.

3. Та гэнэт зарим хоолонд дургүй болно

Хоол боловсруулах систем нь хоол хүнсийг задлах, бидний идэж буй зүйлээс хорт бодисыг зайлуулах үүрэгтэй. Бидний гэдэс өвдөхөд, бие нь хүнсний хорт бодисыг зохих ёсоор нь арилгаж чаддаггүй тул бид тодорхой хоолонд хариу үйлдэл үзүүлж, хоолонд дургүй болдог. Хоолонд дургүй болох шинж тэмдэг нь дотор муухайрах, гэдэс өвдөх, ходоод дүүрэх, суулгалт зэрэг юм.

4. Хоолны дуршил хэт нэмэгдэх

Хэрэв танд ямар нэгэн хүнс сөрөг хариу үйлдэл үзүүлэхгүй бол та эсрэгээрээ, тодорхой хоол хүнсийг үргэлж хүсдэг байж магадгүй юм. Энэхүү тэнцвэргүй байдал нь эрүүл бус хоол хүнс болох элсэн чихэр, өөх тосны хүслийг нэмэгдүүлж, улмаар таны гэдэсний эрүүл мэндэд илүү их хор хөнөөл учруулж болзошгүй юм.

5. Та сайн унтаж чадахгүй байх

Бид сайн унтахын тулд серотонин хэмээх даавар хэрэгтэй. “Аз жаргалын даавар” гэгддэг серотонин бол бидний бие махбодын сэтгэлийн байдал, унтах хэв маягийг зохицуулахад тусалдаг бодис юм. Гэдэсний эрүүл мэнд муу бол бид нойргүйдэлд автдаг бөгөөд улмаар дархлаа нь муудаж, өвдөхөд хялбар байдаг.

6. Та арьсны асуудалтай болно

Бидний гэдэс бол бие махбодын өвчинтэй тэмцэхэд хамгийн түрүүний хамгаалалт болдог. Ходоодны хүчиллэг ферментүүд нь бидний хоолыг задалдаг төдийгүй халдвар дамжихаас сэргийлж ариутгана. Таны гэдэс хэвийн ажиллахгүй байх үедээ хоолыг зөв боловсруулж чадахгүй тул экзем болон бусад арьсны өвчин үүсгэдэг.

7. Ойр ойрхон угаалгын өрөө орох

Эрүүл бус гэдэс нь хоол хүнсийг зөв боловсруулж чадахгүй байгаагаас болж бид бие засах газар руу ойр ойрхон явах нь бий. Суулгалтаас гадна гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг бусад шинж тэмдгүүд нь гэдэсний эрүүл мэндээ анхаарах болсоныг илтгэнэ.

Танд эдгээр шинж тэмдгүүдийн нэг эсвэл хэд нь тохиолдож байна уу? Асуудал нь таны гэдэснээс үүдэлтэй байж магадгүй гэж бодож байсан уу?

Эх сурвалж: Brightside

error: Content is protected !!