No menu items!
HomeХүмүүс“Харри Поттер” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

“Харри Поттер” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-

“Харри Поттер” кино олон сая хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчдэд мартагдашгүй кинонуудынх нь нэг байсан нь дамжиггүй. Ид шидийн сэдэвт уг кино дөнгөж нээгдсэн даруйд л алдаршсан. Олон залуу жүжигчид жүжиглэх гараагаа “Харри Поттер” киноноос эхлүүлж, амжилттай яваа. Тэдний олонх нь алдарт жүжигчид болж, зарим нь огт өөр замыг сонгожээ.

Мэгги Смит (Минерва Мак Гонагалл)

Магадгүй Харри Поттер кинонд тоглосон том оддын нэг нь Дэйм Мэгги Смит байх. Тэрээр Профессор Минерва МакГонагаллын дүрд тоглохоосоо өмнө ч тайз, кино, телевизийн дүрүүдийг амжилттай бүтээж байжээ. Жүжигчин бүсгүй Британийн соёл, урлагийн ертөнцөд маш их нэр хүндтэй байсан тул Хатан хаан II Элизабет түүнд 1990 онд “Хүндэт Дэм”цолийг өгчээ.

Эванна Линч (Луна Лавгуд)

Тэрээр багаасаа л ном унших дуртай байсан бөгөөд Ловгудын дүрд нээлттэй шалгаруулалт хийх тухай сонсохоосоо өмнө зохиогчид олон захидал бичиж байжээ. Түүнийг 15000 охидоос сонгон авсан байна. Поттер цуврал дууссаны дараа Линч хэд хэдэн кинонд тоглож, 2015 онд Ирландын драма “Миний нэр бол Эмили” кинонд тогложээ.

Эмма Уотсон (Гермиона Грэйнжер)

Гол дүрийн нэг болох Гермиона Грэйнжерийг, Эмма Уотсон дөнгөж арван нэгэн настайдаа амилуулсан юм. 2011 онд энэ цувралын сүүлчийн кино гарсны дараа Уотсон жүжигчний карьераа үргэлжлүүлж, олон кинонд тоглосон. Түүний дараагийн томоохон дүрийн нэг бол “Гоо сайхан ба араатан” киноны Белл байв. Жүжигчин бүсгүй мөн Английн уран зохиолын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, жүжиглэхийн хажуугаар суралцсан байна. 2014 онд тэрээр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сайн санааны элчээр томилогдож, “HeForShe” кампанит ажлыг эхлүүлэхэд тусалж, эрчүүдийг хүйсийн тэгш байдлыг дэмжихийг уриалав.

Мэттью Льюис (Невилл Лонгботтом)

Льюис таван настайгаасаа хойш жүжиглэж байсан боловч тэр дүрүүд нь амжилт олоогүй юм. Харин 12 настайдаа  “Харри Поттер” кинонд бүтээсэн дүр нь түүнийг олонд таниулсан гэж болно. Мөн жүжигчин ВВС-ийн гурван инээдмийн драмын “Тауэрблок” Хаусын дүрд тоглосноор өөрийгөө алдаршуулсан байна.

Даниел Радклифф (Харри Поттер)

Цуврал киноны гол од Даниэль Радклифф 2000 онд арван нэгэн настайдаа кино багийнханд шалгуулж,  дүрээ авсан байна. Эхэндээ жүжигчин болон түүний эцэг эх энэ дүрийг хүлээн авахаас цааргалж байсан бол Даниел, Харри Поттер болмогц түүний амьдрал үүрд өөрчлөгдсөн гэж болно. Радклифф уг цувралд тоглосноор алдар нэр, эд хөрөнгө, шүүмжлэгчдээс магтаалын үг авч чадсан билээ. Үүнээс хойш тэрээр олон алдартай кинонд тоглосоор байгаа.

Робби Колтрейн (Рубеус Хагрид)

Робби Колтрейн “Аварга Хагрид” гэж нэрлэгдэхээсээ өмнө ч жүжигчний карьераа эхлүүлсэн байсан. Тэрээр 20 гаруйхан настайгаасаа эхлэн жүжиглэж эхэлсэн бөгөөд олон дүрд тоглож байжээ. Түүний жагсаалтад багтсан хамгийн нэр хүндтэй кинонуудын тоонд Жеймс Бондын бүтээсэн GoldenEye, The World is Not Ханифт зэрэг кинонууд багтжээ.

Харри Меллинг (Дадли Дурсли)

Харри Меллинг жүжигчдээр дүүрэн гэр бүлээс гаралтай. Тэрээ Харри Поттерийн үеэл Дадли Дурслийн дүрийг амьдруулсан юм. Жүжигчин нь Поттерын таван цувралд ажилласан байна.  2009 он гэхэд жүжигчин маш их жин хасч, продюсерууд дүрийг нь дахин шинэчлэхээр төлөвлөж байжээ.

Руперт Гринт (Рон Уизли)

Руперт Гринт арван нэгэн настайдаа Рон Уизлигийн дүрд тоглосон. Алтан гурвалын нэг Гринт жүжиглэх чадвараараа  карьераа амжилттай эхлүүлж, хүлээн зөвшөөрөгдсөн юм. Поттерын кинон дээр ажиллаж байхдаа хүртэл жүжигчин хичээлд сууж, Cherrybomb кинонд дүр бүтээжээ.

Жеймс ба Оливер Фелпс (Фред ба Жорж Уизли)

Жүжиглэх туршлагагүй байсан ч 14 настай хоёр ихэр Харри Поттерын шалгаруулалтад орохоор сургуулиа орхижээ. Энэ нь талаар болоогүй. Тэд Фред, Жорж Уизли нарын дүрд амжилттай тоглосон юм.

Том Фелтон (Драко Малфой)

Том Фелтоны Драко Малфой дүр гол гурвалын нэг хэсэг биш ч гэсэн кинонд Харри, Гермиона, Рон нарын адил чухал үүрэг гүйцэтгэсэн. Фелтон 14 настайдаа Слизериний дүрд  тоглож, олон ангит кинонд ажиллажээ.

Майкл Гэмбон (Альбус Дамблдор)

Гэмбон театр, кино зэрэг олон төрлийн драмын урлагт хүчин зүтгэж байв. Тэрбээр BAFTA телевизийн дөрвөн шагнал, Оливье наадмын гурван шагналтай бөгөөд Ирландын кинонд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2017 онд Ирландын Кино ба Телевизийн Академийн “Насан туршийн амжилт”-ын шагналыг өгчээ.

Эх сурвалж: boredpanda

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд