No menu items!
HomeХоол, шим тэжээлБичил долгионы зууханд хэзээ ч халааж болохгүй 7 хоол

Бичил долгионы зууханд хэзээ ч халааж болохгүй 7 хоол

-

Анх 1940-өөд оны үед санамсаргүй байдлаар зохион бүтээсэн богино долгионы зуух нь одоо айл өрх бүрийн гал тогооны гол хэрэгсэл болжээ. Энэнь халаахад тохиромжтой эд боловч бичил долгионы зууханд ямар ч хамаагүй хоол хийхээс зайлсхийх ёстой. Үүнд хийж болохгүй тодорхой төрлийн хоол хүнс байдаг.

1. Чанасан өндөг

Бичил долгионы зууханд чанасан өндгийг халаахад усны молекулаас уур үүсч даралт ихсэх шалтгаан болдог. Өндөг нь нимгэн мембран бүрхүүлтэй тул даралтыг бүхэлд нь барьж чаддаггүй. Богино долгионы зууханд, эсвэл тавган дээр тавих, хазах үед ч маш халуун дэлбэрэлт болно!

2. Лууван

Лууванг богино долгионы зууханд чанаж , халааж болох боловч  түүхий лууван, ялангуяа хальстай  байгаа үед аюултай байж болзошгүй юм. Хэрэв лууванг зохих ёсоор угааж цэвэрлээгүй, шороотой байх үед нь хийвэл хөрсөн дэх эрдэс бодисууд нь богино долгионы зууханд оч үүсгэдэг.

3. Боловсруулсан мах

Эхлээд хэлэхэд, боловсруулсан мах нь их хэмжээний давс, нэмэлт, химийн, хадгалах бодис агуулдаг тул хамгийн тэжээллэг хоол хүнс биш юм. Гэхдээ та өөрийн дуртай махаа богино долгионы зууханд халаасан бол таны цусан дахь холестерины түвшин нэмэгдэж,  зүрхэнд асуудал үүсч болно.

4. Ус

Бичил долгионы зууханд ус халаах нь хамгийн энгийн бөгөөд төвөггүй мэт санагдаж магадгүй юм. Бичил долгионы зууханд байгаа цахилгаан соронзон долгион нь усыг хэт халахад хүргэж улмаар  усны молекулыг тогтворгүй болгож, хүчтэй буцалгах, тэр ч байтугай дэлбэрэлт үүсгэдэг!

5. Чили чинжүү

Чили чинжүү, ялангуяа үнэхээр халуун ногоотой чинжүү нь капсайцин их хэмжээгээр агуулдаг бөгөөд энэ нь маш шатамхай байдаг. Бичил долгионы зуухнаас гарах гал, утаа нь арьсыг цочроох, түлэгдэх мэдрэмжийг үүсгэдэг.

6. Тахианы мах

Та бичил долгионы зууханд тахианы мах халаах нь нянгийн бохирдол үүсгэж болзошгүй. Махыг хайруулын тавган дээр, шарах шүүгээнд эсвэл гал дээр сайтар чанах нь хамгийн сайн арга юм.

7. Улаан лооль ба улаан лоолийн соус

Улаан лоолийг богино долгионы зууханд халаахад нь яг өндөг шиг тэсрэх бодис үүсгэдэг. Шинэхэн улаан лооль, соусны агууламжаас болж даралт нь ихэсдэг.  

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд