No menu items!
HomeХоол, шим тэжээлЖирэмсэн эмэгтэйчүүд идэх хэрэгтэй хоол хүнс

Жирэмсэн эмэгтэйчүүд идэх хэрэгтэй хоол хүнс

-

Хүмүүс эрүүл хооллолтын талаар зохих мэдлэгтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд хоол тэжээлээс авах уураг, витамин, эрдэс бодисын хэмжээ өөрчлөгддөг. Жирэмсний эхний хоёроос гурван сард 300-500 калори илчлэг шаардагддаг байна.

Жирэмсэн үед шаардагдах олон төрлийн шим тэжээлийг шинжлэн долоо хоногт идэх ёстой хоолны жагсаалтыг гаргажээ.

Жирэмсний эхний долоо хоногууд

Жирэмсэн эмэгтэйчүүд эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эхний долоо хоногуудад ямар хоол, хүнс хэрэглэх вэ?

Жирэмсний эхний долоо хоногуудад идсэн хоол хүнс ургийн тэжээлийн нөөц болно. Тиймээс шаардлагатай бүх тэжээллэг бодисыг нөөцлөх нь маш чухал юм. Фолийн хүчлээр баялаг хоол хүнс нь хүүхдийн нугасны эрт хөгжилд тусалдаг тул энэ үед идэх нь зохимжтой.

навчит ногоонууд

брокколи

өндөг

буурцагт ургамал

4-12 долоо хоног

Таны жирэмсний 6 дахь долоо хоногт хүүхдийн цусны улаан эсүүд үүсч, зүрх нь цохилж эхэлдэг. Энэ үе шатанд уг процесст туслахын тулд төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хэрэв цагаан хоолтон бол С амин дэмээр баялаг жүржийн шүүс, жимсний шүүс ууж төмрийн шингээлтийг түргэсгэх боломжтой.

цагаан идээ

өндөг

мах

далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн

Эхний гурван сарын дараа хүүхдийн тархи биеийн бусад хэсгүүдээс илүү хурдан хөгжиж эхэлдэг. Энэ үе шатанд Омега-3 тосны хүчил ба DHA-ээр баялаг хоол хүнс хэрэглэвэл уг процессийг дэмжиж, тэжээллэг бодисоор хангах болно.

Амар загас

Сардина

EPA эсвэл DHA агуулсан пренатал витамины бэлдмэл

13-28 долоо хоног

Хүүхэд хурдан хөгжиж байгаа тул энэ үе чухал үе шат юм. Энэ үед маш их хэмжээний шим тэжээл хэрэгтэй.

Нүдэнд зориулсан бета-каротин ба DHA

  • лууван
  • чихэрлэг төмс
  • бууцай
  • Амар загас
  • сардина

Яс бэхжүүлэх кальци

  • сүү
  • тараг
  • дүпү
  • бяслаг
  • сардина

Кальци шингээхэд туслах Д аминдэм

  • сардина
  • май загас
  • баяжуулсан сүү

ДНХ-г ажиллуулах цайр

  • улаан мах
  • хясаа
  • шош
  • самар
  • бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд
  • сүүн бүтээгдэхүүн

29-40 долоо хоног

Жирэмсний сүүлийн долоо хоногт ойртож эхлэхэд хоолны дэглэмд нэмж оруулах ёстой олон зүйлс бий.

Цус бүлэгнэхэд туслах витамин К

байцай

бууцай

навчит ногоонууд, шанцай

брокколи

кальци ба магнигаар баялаг

сүү

бяслаг

буурцагт ургамал

авокадо

банана

бөөрөлзгөнө

Уушигны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх селен

  • Бразил самар
  • өндөг
  • бор будаа

Төрсний дараа

Хүүхэд төрсний дараа өөртөө анхаарал тавих нь маш чухал юм. Идэж байгаа хоол, хүнс нь хүүхдийн эхийн сүүгээр дамжин шим тэжээл авахад нөлөөлнө. Үүнээс гадна өөрийгөө ч бас эрүүл байлгахад чухал юм.

Үрэвслийг бууруулахад туслах зэс

  • гүнжидийн үр
  • бүйлс
  • самар

Бета-каротин нь хүүхдийн нүдийг хөгжүүлэхэд тусалдаг. Хүүхдийн нүд нь төрснөөс хойш 6 сар хүртэл хөгжиж байдаг. Тиймээс бета-каротиноор баялаг хоол хүнс хэрэглэснээр хүүхэд эхийн сүүгээр дамжуулан үр шимийг нь хүртэх боломжтой.

  • лууван
  • чихэрлэг төмс

Brightside

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд