No menu items!
HomeБоловсролШалгалтаа амжилттай өгөх шалгарсан 10 арга

Шалгалтаа амжилттай өгөх шалгарсан 10 арга

-

 Чухал шалгалтаа хэрхэн амжилттай өгөх вэ гэж санаа зовж байна уу. Их хугацаа зарцуулж бэлдсэн ч үр дүнгүй байх тохиолдол байдаг. Тэгвэл шалтгалтаа амжилттай өгөх үр дүнтэй аргуудыг танилцуулж байна.

Флашкарт ашиглах


 Флашкартууд нь ой санамж, харааны сургалтын ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ нь шаардлагатай хэрэгтэй зүйлсээ гүйлгэж харах боломжийг олгоно. Тухайлбал: нэр томьёо, түлхүүр үгс.

Хариултаа уншиж байгаагаа дуу хураагуурт бичих

 Түлхүүр үгс, тодорхойлолтыг уншаад хурааж авах. Энэхүү арга барилын онцлог нь хаана ч, хэзээ ч сонсож цагаа хэмнэх боломжтой. Унтахаасаа ч өмнө сонсож болно.

Хариултыг нь сонирхолтой, тогтооход хялбар байдлаар бий болго

 Сургалтын гарын авлагыг хөгжим болгон хувиргах нь тархийг үг болон аятай холбож, өгөгдлийг хүлээн авахад хялбар болгоно. Хэмнэл, хөгжим нь бидний ой санамжид хэрхэн нөлөөлж байгаагаас шалтгаалан сэтгэл хөдлөлийн өдөөгч хүчин зүйл болдог бөгөөд ой санамжид дурсамж болон хадгалагддаг. Тиймээс бид бага насандаа болсон зарим үйл явдлыг санаж чаддаг.

Чангаар унших

Сурах дадалд гурван чухал суурь бий. Бид харааны, сонсголын, кинестик байдлаар мэдээллийг хүлээн авдаг.  Чангаар унших нь сурч мэдсэн зүйлээ боловсруулахад хялбар болгодог. Энэхүү сурах арга барил нь хүн бүрт тохиромжтой биш байж болно. Энэ нь нэг талаараа бичлэг сонсохтой адил.

Шаардлагатай зүйлсийг бүгдийг нь бичиж тэмдэглэх

Зөвхөн нэг ном, сурах бичиг нь хангалттай мэдээлэл өгч чадахгүй байж болно. Тиймээс мэдэж байгаа бүх зүйлээ тэмдэглэж, улмаар мэдэж, ойлгох ёстой зүйлээ эрэмбэлэх болно. Шаардлагатай бол олон дахин бичиж болно. Ингэснээр мартахгүй болно.   

Харьцуулалт хийж, төсөөлөн бодох

Нэр томъёо, тодорхойлолтыг өөрийн сурч, мэдсэн зүйлтэйгээ харьцуул. Хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг лавлах зүйл болгон ашиглах нь мэдээллийг санах үр дүнтэй арга.

Гол санааг илэрхийлсэн түлхүүр үгсээ тодруулах

Зөвхөн юу мэдэх хэрэгтэйгээ л тодруул.Ингэснээр урьд нь эргэлзэж байсан мэдээллээ хянахаас гадна шинээр сурах зүйлсийг олж илрүүлэх, шийдвэрлэхэд илүү их цаг хугацаа зарцуулах болно. Тиймээс дараа дараагийн сургалтын чанарт сайнаар нөлөөлнө.

Шалгалт эхлэхээс нэг цагийн сургалтын материалаа нээж үзэх

 Хэдий шалгалтандаа сайн бэлтсэн ч сүүлд нээж үзсэн ном нь сэргээн санах хамгийн үр дүнтэй арга.

Асуулт хариулт маягаар суралцах

Багийн ажиллагаа шаардлагатай. Дан ганц уншаад бэлдэх нь хангалтгүй. Харин бусадтай асуулт, хариултын аргаар харилцан ярилцах нь илүү үр дүнтэй. Бусадтай мэдээлэл солилцлож, мэдэхгйү байгаа зүйлээ сурж, мэддэг зүйлээ ярьж өгөх нь удаан мартагддаг.

Унтаж амрах

Чухал шалгалтын өмнө унтаж амрах нь маш чухал. Шалгалтын урд шөнө нойргүй хонох нь оюутан, сурагчдын  нийтлэг алдаа. Ингэснээр шалтгалтын үеэр анхаарал төвлөрөх нь муу болдог.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд