No menu items!
HomeЭрүүл мэндӨсвөр насныхны сарын тэмдгийн мөчлөг ба хүндрэлүүд

Өсвөр насныхны сарын тэмдгийн мөчлөг ба хүндрэлүүд

-

Өсвөр насныхан бэлгийн бойжилт, сарын тэмдгийн мөчлөгийн талаар мэдэж байх ёстой хэдэн зүйлс бий. Сарын тэмдэг нь эмэгтэй хүний сарын мөчлөгийн зөвхөн нэг хэсэг. Сарын тэмдгийн мөчлөг нь эмэгтэй хүний бие махбодыг жирэмслэхэд бэлддэг дааврын болон бие махбодын өөрчлөлт юм.

“Ердийн” мөчлөг гэж юу вэ?

Сарын тэмдгийн мөчлөгийг нэг сарын тэмдэг эхэлснээс дараагийн сард эхлэх хүртэл хэмждэг. Сарын тэмдгийн мөчлөг ойролцоогоор 28 хоног байдаг боловч 21-45 хоногийн хооронд хэлбэлздэг бөгөөд энэ нь хэвийн мөчлөг гэж тооцогддог. Сарын тэмдэг нь ихэвчлэн 3-5 хоног үргэлжилдэг боловч 2-7 хоногийн хооронд хэлбэлзэх нь зарим охидын хувьд хэвийн үзэгдэл.

Эхний сарын тэмдгээс ирснээс хойших хэдэн жилийн хугацаанд өсвөр насны хүүхдийн мөчлөг тогтмол биш байдаг. Өөрөөр хэлбэл урьдчилан тооцоолоход хэцүү гэсэн үг. Эхэн үеийн мөчлөгүүд нь ихэвчлэн ановуляци хийдэг тул энэ үед өндгөн эс боловсрохгүй.

Эхний мөчлөг (менархи) өнгөрснөөс хойш 2 жилийн хугацаанд сарын тэмдэг тогтворждог боловч эхний сарын тэмдэгээс хойш 6 жилийн дараа өндгөн эс боловсорно. Гэхдээ аль мөчлөгийн үед өндгөвч боловсорч буйг урьдчилан таамаглах боломжгүй.

Хүндрэл

Сарын тэмдгийн хэвийн бус байдал нь таны эрүүл мэндийн байдлыг илэрхийлдэг. Ямар тохиолдолд эмчид хандах хэрэгтэй вэ?

15 нас хүртэл сарын тэмдэг ирээгүй.

Хөхний хөгжлөөс хойш 3 жилийн хугацаанд эсвэл 13 насанд хөх нь хөгжөөгүй тохиолдол гарсан уу?. Энэ үед сарын тэмдэг ирж амжаагүй байвал эмчид хандаарай.

Сарын тэмдэг гэнэт 3 сар гаруй зогссон.

Сарын тэмдэг тогтмол бус үед.

Сарын тэмдэг хоорондын хугацаа 21 хоногоос илүү, 45 хоногоос бага тохиолдолд.

Сарын тэмдэг 7 хоногоос дээш хугацаанд үргэлжилдэг.

Ердийнхөөс илүү их шингэн алдаж байгаа эсвэл 1-2 цаг тутамд нэгээс илүү ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг.

Сарын тэмдгийн үеэр хүчтэй өвдөлтийг мэдэрдэг.

Хэрэв сарын тэмдгийн мөчлөгийн талаар санаа зовох зүйл байвал эрүүл мэндийн мэргэжилтэнтэй ярилцаарай. Мөн ээжийнхээ тусламжийг аваарай.

Эх сурвалж: verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд