LOADING

Type to search

Зөвлөгөө Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил

Хүүхэд тань өөрийгөө хамгаалах талаар мэдлэгтэй юу?

Share

Хүүхдүүддээ зөвхөн “үл таних аюул” -ын талаар заах нь тэднийг аюулгүй байлгаж, хүчирхийлэлд өртөгч болохоос бүрэн сэргийлж чадахгүй. Дөрвөн настай хүүхдүүдийн ихэнх нь биеийн “нууц газар”-т нь хүрч болох, болохгүйн талаар бүрэн ойлголт байдаггүй. Энэ талаар хүүхэддээ тодорхой ойлголт өгснөөр хүүхэд өөрийгөө хамгаалах чадвартай болохоос гадна хариу арга хэмжээг цаг алдалгүй авахад тусална.  

Хүүхэдтэйгээ анхаарал сарниулах зүйлгүй, нам гүм орчинд ярилц

Таны хүүхэд биеийнхээ “нууц хэсгийг” хэрхэн хамгаалах талаар мэддэг үү? Энэ талаар заах нь хүүхэдтэйгээ санаа зовохгүй ярилцаж болох чимээгүй газрыг сонгохоос эхэлнэ.

Хүүхэддээ дараах зүйлсийн талаар тайлбарла:

Хэн нэгэн биеийнх нь нууц хэсэгт хүрэх

Хэн нэгэн биеийн “нууц хэсэг”-т нь хүрэхийг гуйх

Хэн нэгэн нүцгэн зураг, видео авахуулахыг шаардах

Хэн нэгэн нүцгэн зураг, видео эсвэл үзүүлэх.

Хэн нэгэн биед нь зөвшөөрөлгүй хүрч болохгүй гэдгийг ойлгуулах

Биед нь хүрэхэд “Аюулгүй”, “Аюултай” нөхцөл байдлын талаар тайлбарлах. Итгэдэг хүнээ тэврэх, гар барих мөрөн дээр нь гараа тавих зэрэг нь аюулгүй гэдгийг хүүхэд тань ойлгох ёстой. Бүх хүнийг муугаар ойлгуулж болохгүй.
Гэхдээ аюул учруулж болзошгүй хүмүүс дараах үйлдлүүдийг гаргадаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

“Хэнд ч битгий хэлээрэй” гэж гуйх

Айлгаж, сүрдүүлэх

Биеийн “нууц хэсэг”-т хүрэх гэж оролдох

3. “Аюулгүй”, “аюултай”-ийн талаар сайн ялгаж тайлбарлах

Бага насны хүүхдүүд холимог мэдрэмжтэй байдаг бөгөөд “аюулгүй” хүрэхийг “аюултай” гэж тодорхойлдог. Энэ нь ихэвчлэн эмчид үзүүлэхэд тохиолддог. Тиймээс хүүхдэд үзлэг хийлхийн тулд эмч заримдаа “нууц хэсэг”-т нь хүрэх шаардлагатай болдог гэдгийг тайлбарлаж өгөх явдал юм.

4. Бага насны хүүхдийг балчир гээд нүцгэн явуулахгүй байх

Энэ нь муу хүмүүст буруу дохио, санаа бодлыг төрүүлэх болно.

5. Аюултай нөхцөл байдлын талаар нуухгүй байхыг сануулах

Хүчирхийлэгч нь хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхцөл байдлыг нууцлахыг хэлдэг бөгөөд энэ нь хүүхдийн сэтгэл зүйд маш их нөлөөлдөг. Улмаар хүүхэд өөрийгөө буруутай гэж бодоход хүрдэг. Хүүхдүүддээ хэн нэгэн аюултай нөхцөл байдалд оруулж, нууцлахыг хүсвэл нэн даруй итгэж болох хүндээ хэлэх хэрэгтэй гэж тайлбарлаж, шаардлагатай тохиолдолд ямар алхам хийхийг ч зааж өгөөрэй.

6. Тэдэнд “ҮГҮЙ” гэж хэлэх эрхтэй гэдгийг заах

 Хүчирхийллийн хэргийн 70 орчим хувь нь хүүхдийн таньдаг, итгэдэг хүмүүс байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс энэ нь хүүхдэд ойлгомжгүй байдал үүсгэдэг. Улмаар хэнд итгэж болох, болохгүйн талаар төөрөлдөж эхэлдэг.
Хүүхэддээ хүсээгүй зүйлдээ “ҮГҮЙ” гэж хэлж, биеэ хамгаалах хэрэгтэй гэдгийг хэлж сургах. Шаардлагатай нөхцөлд өөрийгөө хамгаалж чангаар хашгирах эрхтэй гэдгийг ойлгуулах.  

“ЗУГТАХ”

Аюултай нөхцөл байдлаас зугтахыг заах. Тухайн хүнтэй дахиж хэзээ ч битгий ганцаараа байгаарай, тусламж дуудаж, бүр хашгирч байгаарай гэдгийг сануулах.

7. Хүүхдээрээ аюултай нөхцөл байдал тулгарвал ярилцаж болох цөөн хэдэн хүний ​​нэрийг хэлүүл

Хүүхдээсээ итгэдэг хүмүүсийнх нь нэрийг асуу. Ингэснээр хүүхэд шаардлагатай тохиолдолд хэнд хандахаа мэднэ гэсэн үг.

error: Content is protected !!