No menu items!
HomeХоол, шим тэжээлБодисын солилцоог эрчимжүүлэх 6 төрлийн хүнс

Бодисын солилцоог эрчимжүүлэх 6 төрлийн хүнс

-

Бодисын солилцоог сайжруулж, жингээ хасах хамгийн зөв арга бол эрүүл, зөв хооллолт юм.
Жингээ хасахад туслах “шидэт эм” гэж байхгүй бөгөөд эрүүл хооллолт, хөдөлгөөний идэвхитэй байдал, өөрийн хүчин чармайлтаас шалтгаалдаг.

Бодисын солилцоо гэж юу вэ?

 Бодисын солилцоо нь бие махбодь хоол хүнсийг энерги болгон хувиргах үйл явц юм. Бие махбод амарч байхдаа ч үргэлж эрчим хүч шаарддаг.  Бодисын солилцоо нь бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтөд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг.  

Таны бодисын солилцооны хурдыг хэд хэдэн хүчин зүйл тодорхойлдог бөгөөд үүнд:

Биеийн жин- Булчинлаг хүмүүс амрах үедээ ч илүү их калори шатаадаг. Булчингийн эдүүд өөхний эдээс илүү их калори шатаадаг аж. Өөрөөр хэлбэл, булчинлаг байх тусам бодисын солилцоо түргэн байна.
Хүйс – Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүүдэл өөхний хэмжээ багатай, булчин ихтэй тул илчлэг их зарцуулдаг.
Нас – Хөгшрөх тусам бодисын солилцоо удааширдаг.

Бодисын солилцоог хурдасгаснаар

Бодисын солилцоог сайжруулах нь эрүүл мэндэд ач тус ихтэй. Бодисын солилцооны түвшинд олон хүчин зүйл нөлөөлдгийн нэг нь биеийн жин юм. Бодисын солилцоо хурдан явагдаснаар энергийн түвшин тогтворжиж, ядарч сульдахгүй. Учир нь бие махбод идсэн хоолыг үр ашигтайгаар хувиргаж, эрчим хүчний тогтвортой эх үүсвэрээр хангах болно.

Бодисын солилцоог хурдасгах ЗУРГААН хүнс

 Зарим хоол хүнс нь бодисын солилцоог хурдасгадаг. Өөхийг шатаах үйл явцыг эхлүүлэхийн тулд биед зарим шим тэжээл хэрэгтэй.

Дараах хоол хүнс нь бодисын солилцоог идэвхжүүлж, жингээ хасахад тусална.

1. Өөхгүй мах

 Хоол боловсруулах процесс нь маш их энерги шаарддаг. Судалгаанаас харахад уураг нь хоолны дараах илчлэгийг 35% -иар ихэсгэдэг. Үүнээс гадна булчингийн массыг нэмэгдүүлэхэд уураг шаардлагатай байдаг. Булчин их байх тусам бодисын солилцоо хурдан явагддаг.

2. Буурцагт ургамал

Шош нь ургамлын гаралтай уургийн эх үүсвэр бөгөөд уусдаг ба уусдаггүй эслэгээр баялаг. Бие махбод эслэг ба уургийг задлахад маш их энерги зарцуулдаг бөгөөд ингэснээр бодисын солилцоог хэвийн ажиллуулдаг. Буурцганд агуулагдах эслэгийн өндөр агууламж нь цусан дахь сахарын түвшинг тогтвортой байлгаж, үд дундын үед чихэрлэг зүйл идэх дуршлыг бууруулдаг. Мөн буурцагт ургамал нь төмөр, цайр, селенээр баялаг. Эдгээр нь бамбай булчирхайд хангалттай хэмжээний даавар үүсэхэд шаардлагатай эрдэс бодис юм.

Самар

Самар бол уураг, эслэгийн эх үүсвэр юм. Судалгаанаас харахад самар тогтмол иддэг хүмүүсийн  инсулины хэмжээ хэвийн байдаг аж.  Тэрчлэн инсулины ялгаралт саатваас  чихрийн шижин өвчин үүсдэг. Самар идсэнээр хоёрдугаар хэлбэрийн чихрий шижингээр өвдөх магадлал багатай байдаг. Самар нь бодисын солилцоог эрчимжүүлж болохыг судалгаагаар хүртэл тогтоожээ.

4. Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд

Бүхэл үр тариа нь нүүрс ус ихээр агуулдаг. Судлаачид үр тариан бүтээгдэхүүн хэрэглэх нь боловсруулсан хоол хүнснээс 50% -иар илүү энерги зарцуулаг болохыг тогтоожээ.

Нийлмэл нүүрс ус агуулсан хүнсэнд илүү их шим тэжээл, ялангуяа В бүлгийн амин дэмүүд ихээр агуулагддаг. Эдгээр нь хоолыг энерги болгон хувиргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, В12 витамин нь бодисын солилцоог идэвхжүүлж, удаан хугацааны энерги өгдөг тул жин хасахад тусалдаг.

5. Пробиотик хүнс

Тараг, айраг, кимчи, даршилсан байцаа зэрэг исгэсэн хоол хүнс нь гэдсэнд агуулагдах ашигтай бактерийг нэмгдүүлдэг. Эдгээр бактери нь хоолыг шингээж, шим тэжээлийг авахад тусалдаг. Journal of Functional Foods сэтгүүлд нийтлэгдсэн 2012 оны судалгаагаар насанд хүрэгчид оройн хоолондоо 1/2 аяга пробиотик тараг ууснаар 3-4% -ийн илүүдэл өөхөө шатааж байсан тухай мэдээлжээ.

6. Кофейн

Кофейн бол “сэргэхэд” тусалж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Гэхдээ хэт их кофейн уух нь архаг стрессийн хариу урвалыг өдөөж болзошгүй тул тааруулж уух хэрэгтэй. Судалгаанаас харахад кофейн нь бие махбод амарч буй үед бодисын солилцооны түвшинг 3-11% -иар нэмэгдүүлдэг.  Бас нэгэн судалгаагаар кофейнд суурилсан нэмэлт тэжээл хэрэглэдэг хүмүүсийн өөх шатаах процесс нь 29% -иар өссөн болохыг харуулсан. Тиймээс кофейн нь энергийн тэнцвэрт байдалд ихээхэн нөлөөлж, бодисын солилцоог хурдасгах боломжтой гэж судлаачид зөвлөдөг.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд