No menu items!
HomeБоловсролАвьяаслаг хүүхдийн 11 шинж

Авьяаслаг хүүхдийн 11 шинж

-

Эрдэмтэд IQ-ийн өндөр оноо нь тухайн хүүхдийг суут гэдгийг нотлохгүй бөгөөд хүүхдийн оюун ухааныг тестээр үнэлэх боломжгүй гэж хэлдэг. Гэхдээ таны хүүхэд ирээдүйд ямар хүн болохыг харуулсан хэд хэдэн онцлог шинж чанарууд байдаг. Тэд нэр хүндтэй уран бүтээлчид, амжилттай бизнес эрхлэгчид эсвэл агуу улс төрчид болж магадгүй юм. Та зөвхөн хүүхдийнхээ авьяасыг анзаарч, түүнийг хөгжүүлэхэд нь туслах хэрэгтэй.

11. Тэд дүрсжүүлж, зураг зурдаг

Авьяаслаг хүүхэд бол мэдээлэл цуглуулагч юм. Тэд үзсэн бүх зүйлээ ой санамждаа хадгалдаг. Хэрэв танайх нэг газар очсоны дараа хүүхэд зураг харахгүйгээр нарийвчлан зурж чадвал түүнд авьяас байна. Эрдэмтэд энэ үзэгдлийг “гэрэл зургийн санах ой” гэж нэрлэдэг. Хүүхдүүдийн зөвхөн 2-10% нь л энэ чадварыг эзэмшдэг. Насанд хүрэгчдийн дунд энэ нь бүр бага тохиолддог.

Леонардо да Винчи, Галилео Галилей нар ийм төрлийн сэтгэлгээний стратегитай байсан. Тэд бүдүүвч зурж, өөрсдийн бодлоо дүрслэн харуулдаг байжээ.

10. Ухаалаг

Тэд ихэнхдээ өөрсдийнхөө бодол санаанд автдаг бөгөөд эцэг эхээ “сонсдоггүй” тал бий. Тэд үлгэр ярих дуртай бөгөөд  үүнийгээ төсөөлдөг. Тод төсөөлөл нь оюун ухаантайн шинж юм. Авьяаслаг хүүхдүүд ихэвчлэн сургууль дээрээ уйдаж, өөрсдийгөө өөр зүйлээр зугаацуулж эхэлдэг. Энэ зан авирыг таслан зогсооход боловсрол үнэхээр чухал гэдгийг эцэг эхчүүд л тайлбарлах хэрэгтэй.

9. Ярианы хурд

Ярианы хурд нь хүүхдийг авьяастай болохыг харуулж байна, учир нь тэдний үгсийн сан нэлээд өргөн байдаг. Дундаж хүүхэд 2 наснаасаа ярьж эхэлдэг.

Ховор тохиолдолд хүүхдүүд хожим ярьж сурдаг. Эрдэмтэд эдгээр хүүхдүүдийг “Эйнштейний синдромтой” хэмээдэг. Альберт Эйнштейн 7 нас хүрэхээсээ өмнө хүмүүстэй харьцахыг хүсдэггүй байсан гэдэг. Физикч Ричард Фейнман, математикч Жулиа Робинсон болон бусад олон алдартай хүмүүс хожимдож ярьж сурчээ.

8. Тэд төгс төгөлдөр байхаас санаа зовдоггүй

Авьяаслаг хүүхдүүд ихэвчлэн мэдлэгийн нэг талбарыг сонгодог бөгөөд энэ сэдэв нь таалагдвал хэдэн цагийн турш судалдаг. Хэрэв үгүй бол эдгээр бяцхан суутнууд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Хэрэв таны хүүхэд ирээдүйн математикч бол хэлний хичээлд нэлээд хайхрамжгүй ханддаг байж магадгүй юм.

Муухай бичих нь авьяаслаг хүүхдүүдийн бас нэг онцлог шинж. Тэдний бодол бичихээсээ хэт хурдан байдаг тул муухай бичдэг. Үүнээс гадна тэд сургуулийн дүрмийг дагахыг хүсдэггүй.

7. Тэд нийтэч байдаг

Суут хүн байхын тулд хүн математик товъёог санах ёсгүй. Нийгмийн суутнууд эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа холбоо тогтоож чаддаг. Хэрэв таны хүүхэд шударга бөгөөд найз нөхдөө сонирхож чаддаг бол тэр авьяастай.

Эрдэмтэд сэтгэл хөдлөлийн оюун ухаанд, хувь хүмүүс өөрсдийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж, удирдах чадварыг онцлон тэмдэглэж байна. Эдгээр хүүхдүүд мундаг менежерүүд, улс төрчид, маркетингийн мэргэжилтнүүд болдог.

6. Тэд насанд хүрэгчидтэй маш их цагийг өнгөрөөдөг

Ирээдүйн суутнууд насанд хүрэгчидтэй ярих дуртай байдаг. Жирийн хүүхдүүд ихэвчлэн насанд хүрсэн хүмүүстэй цагийг өнгөрөөх дуртай биш байдаг  бол авьяаслаг хүүхдүүд ийм уур амьсгалд дуртай. Авьяаслаг хүүхдүүд ихэвчлэн өөрөөсөө ах найз нөхөдтэй болдог. Гэхдээ тэд өөрсдийн насны хүүхдүүдтэй харьцах хэрэгтэй. Сэтгэл судлаачид эцэг эхчүүдэд ухаалаг хүүхдүүд ганцаардаж магадгүй гэж сэрэмжлүүлдэг.

5. Тэд идэвхтэй байдаг

Ирээдүйн суутнууд үнэхээр идэвхтэй байдаг. Тэд бусад хүүхдүүдээс эрт ярьж, алхаж эхэлдэг. Ухаантай хүүхдүүд спортод дургүй. Тэд гэртээ үлдэж, ном уншихыг илүүд үздэг. Гэхдээ энэ нь алдаа ч байж болзошгүй. Энэ бол тэдний ертөнцийг таних арга юм.

4. Тэд хөдөлгөөнөөр ур чадвараа хөгжүүлдэг

Энэ нь 2 настай хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулагдсан болно. Хэрэв таны хүүхэд бөмбөлгүүдийг уях дуртай, таавар эвлүүлэг зохиохыг хичээдэг бол та авьяаслаг хүүхэд өсгөн хүмүүжүүлж байна гэсэн үг. Эдгээр нарийн ур чадвар нь оюун ухааны өндөр хөгжилд хувь нэмэр оруулдаг. Жижиг нарийн ширийн зүйлд дуртай хүүхдүүд илүү сайн бичиж, ярих болно гэдэгт багш нар итгэлтэй байдаг.

3. Тэд хошин шогийн мэдрэмж сайтай байдаг

Хошин шогийн мэдрэмж нь оюун ухаантайг илчилдэг. Хүмүүсийн хошигнох, бусдын хошигнолыг ойлгох чадвар нь агуу хийсвэр сэтгэлгээтэй холбоотой байдаг. Эдгээр хүүхдүүд олон найз нөхөдтэй болно. Гэхдээ анхаарах ёстой нэг зүйл тэд заримдаа “сайхан” сэтгэлийн цаана стресс, өвдөлтийг нуудаг.

2. Тэд мэдрэмтгий, сэтгэл хөдлөл ихтэй

Мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлтэй хүүхдүүд бүтээлч чадвар сайтай байдаг. Гэхдээ олон тооны мэдээллээс болж тэдний мэдрэлийн систем хэт ачаалалтай байдаг. Эмч нар бидэнд анхааруулж байна: хэдийгээр таны хүүхэд насанд хүрсэн хүн шиг аашилдаг ч энэ нь тэднийг насанд хүрсэн гэсэн үг биш юм.

1. Тэд сайн эцэг эхтэй

Сэтгэл судлаачид авьяаслаг хүүхдүүдийг өсгөхөд гэр бүлийн ямар уур амьсгал нөлөөлдөг болохыг хэлж байна. Эрдэмтдийн үзэж буйгаар ирээдүйн суут хүнийг бэлтгэх  эцэг эх нь дараах шинжүүдтэй байдаг гэжээ.

Тэд сайн боловсролтой.

Аав нь тайван, захирдаггүй.

Ээж бол ухаалаг хүн. Эрдэмтэд хүүхдүүд эхээсээ оюун ухааныг өвлөн авдаг болохыг тогтоожээ.

Та хүүхдийнхээ зан авираас эдгээр шинж чанаруудын аль нэгийг нь анзаарсан уу? Сэтгэгдэл хэсэгт бяцхан суутнуудынхаа талаар бидэнд хэлээрэй!

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд