LOADING

Type to search

Дэлхий Онцлох

Нэрийг нь санахгүй байгаа дуугаа аялаж, Гүүглээс хайх боломжтой боллоо

Share

(CNN Business) Заримдаа ямар нэгэн дуу санаанаас огт гарахгүй, хайх гэхээр дууны нэр болон дуучны нэрийг санахгүй үе байдаг. Тэгвэл энэ асуудлыг Гүүгл компани шийджээ.

Гүүгл компани пүрэв гарагт шинэ хайлтын функцээ нээсэн бөгөөд энэ нь нэрийг нь мэдэхгүй байгаа дуугаа амаараа аялаж, дуулж, исгэрч хайх боломжтой.

Одоо энэ функц нь гар утасны аппликейшн болон Google Assistant-ийн нэг хэсэг болж, “Энэ ямар дуу вэ?” гэж хайлт хийх боломжтой. Эхлээд Google Assistant дээр “Hey Google” нэмж оруулаад,  дараа нь 10-15 секундын хайж байгаа дуугаа амандаа аялаж, дуулж, исгэрэхэд л хангалттай. Үр дүнд магадлал бүхий  хэд хэдэн дуу гарч ирэх болно.

 Тус компаниас зохион байгуулсан онлайн арга хэмжээний үеэр “Apple-ийн iOS хэрэглэгчид англи хэл дээр, мөн Android гар утасны платформоор 20 гаруй хэл дээр хайх боломжтой бөгөөд энэ нь ашиглахад хялбар байна” гэж мэдээллэв.

Hum-to-search гэдэг нь цоо шинэ санаа биш бөгөөд SoundHound-аас дууг амаараа аялан хайх боломжтой. Гэхдээ энэ нь Гүүглийн хувьд шинэ зүйл юм. Програм хангамж нь аялгуунд (дуулах эсвэл исгэрэх) дүн шинжилгээ хийж, цифрүүдийн дараалал болгон хувиргаснаар хайж буй дуутай төстэй хэд хэдэн хувилбаруудыг санал болгоно. Тус компани хөгжмийн хэмнэлийг танихад хиймэл оюун ухааныг ашиглахаар хэдэн жилийн турш ажиллаж байна. Энэ нь эрэлт хэрэгцээ өндөртэй.  Пүрэв гарагт болсон арга хэмжээний үеэр Гүүгл компанийн дэд ерөнхийлөгч Апарна Ченнапрагада “Гүүглээс “ямар дуу явж байна вэ гэж” гэж сар бүр 100 сая удаа хайлт хийдэг” гэжээ.

Эх  сурвалж: CNN

error: Content is protected !!