LOADING

Type to search

Онцлох Эрүүл мэнд

Сэтгэл санааг сайжруулах өнгөт эмчилгээний давуу талууд

Share

“Өнгө нь хүмүүст бодит нөлөө үзүүлдэг. Үүний давуу талыг ашиглаж эхлэх цаг болжээ”.

Өнгө, гэрэл нь сэтгэлийн эрүүл мэндэд нөлөөлдөг гэхээр та гайхаж байна уу? Өнгөт эмчилгээний талаар та өмнө нь сонсож байсан уу?

Өнгөт эмчилгээ гэж юу вэ?

Хромотерапи гэж нэрлэдэг өнгөний эмчилгээ нь өнгө болон гэрлүүдийг ашиглан бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийг эмчлэхэд тусалдаг. Энэ санааны дагуу өнгөнүүд нь бидний сэтгэл санаа, биологийн хувьд нарийн өөрчлөлтийг үүсгэдэг байна.

Өнгөт эмчилгээ нь олон жилийн түүхтэй. Өнгө, гэрлийн эмчилгээг эртний Египт, Грек, Хятад, Энэтхэгт нэгэн үе хэрэглэж байсан нь баримтаас харагддаг.

“Өнгөтэй харьцах харилцаа нь бидний соёл, шашин шүтлэг, амьдралтай зэрэгцэн хөгжиж ирсэн” гэж өнгөт эмчилгээний мэргэжилтэн Валаа Аль Мухайтиб хэлжээ.

“Өнгө нь гэрлийн илрэл болох бурханлаг байдлыг олон хүмүүст мэдрүүлдэг. Египетчүүд өөрсдийн ариун нандин байдлыг тэмдэглэхийн тулд цэнхэр өнгийн чимэг зүүдэг байжээ. Грек, Афинд өөрийн мэргэн ухаан, ариун нандин байдлыг илэрхийлэхийн тулд алтан дээл өмсдөг байсан” гэж Аль Мухайтиб мөн өгүүлжээ.

Харин өнгөт эмчилгээг өнөө үед сэтгэл зүйн эмчилгээний нэг хэлбэр хэмээн гэж үзэж байна. Жишээлбэл, зарим рашаан сувиллын газрууд хромотерапийн саун санал болгодог бөгөөд үйлчлүүлэгчиддээ ашиг тусаа өгдөг байна. Зочид амрах эсвэл тайван байхыг хүсвэл цэнхэр гэрлийг сонгох боломжтой. Хэрэв тэд хоргүйжүүлэхийг хүсч байвал ягаан гэрлийг сонгож болно.

Аль Мухайтиб “Өнгөт эмчилгээ нь үйлчлүүлэгчдийг сэтгэлийн түгшүүрээс ангижрах, сэтгэлийн хямралыг арилгах, амьсгалын дасгал, бясалгал, ганцаарчилсан сургалтуудаар дамжуулан өөрсдийгөө илүү сайжруулахад туслах зорилгоор ашигладаг” гэжээ.

Өнгөт эмчилгээний шинжлэх ухаан

Өнгөний эмчилгээний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хязгаарлагдмал хэвээр байна.

“Өнгө нь хүмүүст биологийн болон сэтгэлзүйн тодорхой нөлөө үзүүлдэг бөгөөд бид энэ давуу талыг ашиглах цаг нь болсон гэж бодож байна” хэмээн судлаачид хэлжээ. Яг одоогийн байдлаар анагаахын шинжлэх ухаанд өнгөт гэрлүүд таны бие махбодын өвчинг эмчлэх эсвэл сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад туслах эсэхийг баталж чадаагүй байгаа.

Гэсэн хэдий ч өнгөт гэрлүүд нь бидний бие махбод, өвдөлтийн түвшин, сэтгэлийн байдалд нөлөөлдөг гэсэн санааг батлах зарим нотолгоо байдаг. Жишээлбэл, гэрлийн эмчилгээ нь ихэвчлэн намар, өвлийн улиралд тохиолддог сэтгэлийн хямрал, улирлын шинжтэй эмгэгийг эмчлэхэд тустай байдаг.

Эмнэлгүүд цэнхэр гэрлийг нярайн шар өвчнийг эмчлэхэд ашигладаг. Шар нь цусан дахь билирубиний хэмжээг ихэсгэж, арьс, нүдийг шар өнгөтэй болгодог ажээ.

Харин эмчилгээний явцад, хүүхдийг унтаж байхад нь цэнхэр галоген эсвэл флюресцент чийдэнгийн доор байрлуулснаар арьс, цус нь гэрлийн долгионыг шингээдэг байна. Эдгээр гэрлийн долгион нь тэдний системээс билирубиныг арилгахад тусалдаг.

Үүнээс гадна, “ResearchTrusted Source” байгууллагаас өдрийн цагаар цэнхэр гэрлийг ашигласнаар, сонор сэрэмж, анхаарал, урвалын хугацаа, сэтгэл зүйн ерөнхий байдал сайжирна гэж үзжээ.

Харин шөнийн цагаар цэнхэр гэрэл ашиглавал бидний биологийн цаг буюу циркадны хэмнэлийг алдагдуулж бидэнд хор хөнөөл учруулж болзошгүй юм. Учир нь энэ нь бидний бие махбодыг унтахад тусалдаг мелатонин дааврыг дарангуйлдаг. Шөнийн цагаар цэнхэр гэрлийг харах нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн зарим нотолгоо ч байдаг.

Ногоон гэрлийн судалгаа

Ибрахим хэмээх судлаач мигрень, фибромиалги өвчинд ногоон гэрлийн үзүүлэх нөлөөг судалж байжээ.

Толгой нь байнга өвддөг хүн, мод болон ногоон зүлэгтэй цэцэрлэгт цагийг өнгөрөөсний дараа бие нь сайжирсан гэж мэдэгдсэн байна.  Үүний үндсэн дээр хэд хэдэн хүнийг судалгаанд хамруулжээ.

Ибрахимийн судалгаа хараахан хэвлэгдээгүй байгаа боловч түүний үр дүн маш их урам авсан хэмээн оролцогчид мэдэгджээ. Оролцогчдийн мигрень өвчин сар ирэх тусам багассан байна.

“Одоогийн байдлаар олон хүмүүс ногоон гэрлийн ач тусыг тайлагнаж байгаа ч  үүнээс гарах гаж нөлөөг хэн ч мэдээлээгүй” хэмээн судлаач хэлжээ. Ногоон гэрлийн эмчилгээ нь ердийн өвдөлт намдаах эмийг орлох болно гэдэгт судлаачид ч эргэлзэж байгаа.

Үүний зэрэгцээ, Дьюкийн Их сургуулийн Анагаахын сургуулийн анестезиологи, хүн амын эрүүл мэндийн профессор, анагаах ухааны доктор Падма Гулур өнгө шүүгч нь нүдэнд хэрхэн нөлөөлж байгааг судалж байгаа аж. Түүний анхны үр дүнгээс харахад ногоон долгионы урт нь хурц ба архаг өвдөлтийг бууруулна гэсэн байна. Опиоидын тархалт ба өвдөлт намдаах олон эмийн гаж нөлөөг харгалзан, өвдөлт намдаахад туслах эмийн бус аргууд зайлшгүй шаардлагатай байна гэж тэрээр хэлжээ.

DIY өнгөт эмчилгээ

Судалгааны ажил үргэлжилж байгаа ч сэтгэл санааг дээшлүүлэх эсвэл нойрыг сайжруулахын тулд өнгө ашиглахад буруу зүйл байхгүй.

Өөрийн хэмнэлийг хамгаалаарай

Утас эсвэл компьютерын цэнхэр гэрлүүд таны өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд саад болдог. Гэвч ингэхгүйн тулд унтахаасаа хэдэн цагийн өмнө тэдгээрийг унтраа. Та мөн компьютер, ухаалаг гар утас, таблет, телевизийн дэлгэцээс ялгарах гэрлээс хамгаалдаг цэнхэр өнгийн гэрлийн шилийг туршиж үзээрэй.

Шөнийн гэрэл

Хэрэв танд шөнийн гэрэл хэрэгтэй бол бүдэг улаан гэрлийг ашигла. Судалгаанаас харахад улаан гэрэл цэнхэр гэрлээс бага нөлөөлнө гэсэн байна.

Гадаа орчин

Хэрэв та анхаарлаа төвлөрүүлэх эсвэл сэрэмжтэй байхыг хүсвэл байгалийн цэнхэр гэрлийг ашигла. Үүнийг хангалттай авахын тулд гадаа алхаарай. Ногоон ургамалтай харьцах нь стрессийг бууруулах байгалийн арга байж болох юм.

Өнгөөр ​​чимэглээрэй

Та сэтгэл санаагаа өөдрөг байлгахын хичээж байвал гэрийн тавилга, ерөнхий өнгөнд анхаарлаа хандуулаарай. Таныг тайвшруулж, тэнцвэржүүлдэг өнгийг угаалгын өрөө, унтлагын өрөөндөө сонго. Харин эрч хүчтэй, эрч хүчийг өгдөг өнгийг гал тогоо, хоолны өрөөнд сонгох нь тохиромжтой байдаг.

Туршилт

Рашаан сувилалд амрах, гэртээ LED гэрэл авахад буруудах зүйлгүй. Хумс, үсээ будах нь хүртэл өнгөт эмчилгээ байж болно.

Урьдчилан сэргийлэх

Судлаачид, хүмүүс эмчтэй зөвлөлдөхөөс өмнө толгой өвдөх бүрд ногоон гэрлийг ашиглаж магадгүй хэмээн санаа зовж байна. Энэ өнгө гаж нөлөө үзүүлээгүй ч гэсэн түүнд илүү их судалгаа хийх шаардлагатай хэвээр байгааг онцоллоо. Толгой өвдөж эхлэх юм бол эрүүл мэндийн суурь нөхцөл байдлыг үгүйсгэхийн тулд эмчтэйгээ уулзах хэрэгтэйг тэд анхааруулав.

Эх сурвалж: healthline

error: Content is protected !!