LOADING

Type to search

Хоол, шим тэжээл

Өлөн элгэн дээрээ идэж болохгүй хүнснүүд

Share

Өглөө өлөн элгэн дээрээ идэж болохгүй хүнс гэж байдаг. Эрүүл мэндэд тустай хэдий ч өлөн үедээ идэж болохгүй зарим бүтээгдэхүүнүүдийн талаар хүргэж байна.

Гадил жимс

Өглөөний цайндаа нэг эсвэл хэд хэдэн гадил жимсний хоол идэхийг сурталчлах The Morning Banana Diet хэмээх хоолны дэглэм байдаг боловч гадилыг өлөн элгэн дээрээ идэх нь муу юм.  Гадил нь кали, эслэг, магнигаар баялаг ч хүчиллэг чанар болон сахарын агууламж өндөртэй.
Хүчиллэг хүнс нь ходоод, гэдсэнд асуудал үүсгэж мөн цусан дахь сахарын хэмжээг ихэсгэснээр хоёр цагийн дараа нойрмоглож, эрч хүчгүй болоход хүргэдэг.

Тараг, иогурт

Өглөөний цайндаа жимстэй тараг уух нь эрүүл мэндэд тустай, жин хасахад нөлөөлдөг гэдэг нь буруу ойлголт. Худалдаанд байгаа таргууд нэмэлт элсэн чихэр ихээр агуулдаг. Эцэст нь хэлэхэд бүх тараг хангалттай хэмжээний уураг агуулдаггүй. Хамгийн зөв сонголт бол энгийн грек маягийн тараг юм.

Овьёос

Овъёос нь өглөөний цайнд маш эрүүл сонголт бөгөөд овъёос нь эслэг, амин дэм, уураг ихээр агуулдаг. Гэсэн ч  oatmeal-ийн бэлэн багц нь маш их хэмжээний элсэн чихэр, давс, өнгө оруулагч бодис агуулсан байдаг.

Боловсруулаагүй ногоо

Хүнсний ногоо эрүүл мэндэд тустай ч гэсэн зарим ногоог өлөн элгэн дээрээ идэх нь ходоод гэдсийг цочроох, гэдэс дүүрэх, хий гарах, гэдэс өвдөхөд хүргэдэг. Үүний нэг шалтгаан бол энэхүү төрлийн ногоонд агуулагддаг уусдаггүй эслэг бөгөөд хоол боловсруулах эрхтний асуудалтай хүмүүс зайлсхийх хэрэгтэй.

Улаан лооль

Улаан лооль нь амин дэмээр баялаг, илчлэг багатай, тэжээллэг чанартай. Гэсэн хэдий ч өлөн үед идэж болохгүй. Өлөн үедээ идвэл ходоод өвдөх, биед таагүй байдал үүсгэдэг.

Цитрус жимс

Чихрийн шижинтэй болон ходоодны шархтай хүмүүс жүрж, нимбэг, лайм, бэрсүүт жүрж зэрэг хүчиллэг ихтэй жимс өлөн дээрээ идэж болхгүй. Энэ нь  ходоодыг цочроож хдоодонд асуудал үүсгэдэг. Нэмж дурдахад нүүрс ус ихтэй жимс нь өглөөний чихрийн хэмжээг ихэсгэдэг тул чихрийн шижин өвчтэй хүмүүст аюултай. Хэрэв хоол боловсруулах эрхтний эрүүл мэндээ сайжруулахыг хүсвэл өглөөний хоолныхоо дэглэмд хушга нэмээрэй.

Хүйтэн ундаа

Өглөө сэрээд хамгийн түрүүнд ямар ч төрлийн хүйтэн ундаа уух нь буруу. Хүйтэн, карбонатлаг ундаанаас болж гэдэс дүүрэх, ходоод өвдөх тул үүнээс татгалзах хэрэгтэй. Өглөөний цайгаа уухаасаа өмнө нэг аяга бүлээн ус уувал илүү зохимжтой бөгөөд ингэснээр хоол боловсруулалт, цусны эргэлт сайжирч, жингээ хасахад тусалдаг.

Лийр

Лийр нь амин дэм, калигаар дүүрэн хөнгөн зууш бөгөөд илчлэг багатай боловч өглөөний хоолондоо лийр идэхээс зайлсхийх нь зүйтэй. Өлөн үедээ лийр идэх нь ходоодны нарийн салст бүрхэвчийг гэмтээдэг.

Смүүти

Өглөөний цайндаа смүүти уухад буруудах зүйлгүй, гэхдээ зөв тэнцвэржүүлж, бусад хоол хүнстэй хослуулахгүй бол болохгүй. Ихэнх смүүти нь зөвхөн нүүрс ус, элсэн чихэр агуулдаг бөгөөд калори, уураг багатай байдаг.

error: Content is protected !!