No menu items!
HomeЗөвлөгөөАз жаргалын хөтөч 18 дүрэм

Аз жаргалын хөтөч 18 дүрэм

-

Сансарт нисэхэд бэлэн байна уу? Өөртэйгөө ярилцах хэрэгтэй. Аз жаргалаа өөрийн гараар бүтээж,  өөрийнхөө ертөнцийг үзэсгэлэнтэй сайхан газар болгон хувиргах дүрмүүдийг танилцуулья.

Санаа зовох завсарлага.  Хуанли дээрээ сэтгэлээр унах, бусад сэтгэлийн сөрөг, таагүй мэдрэмжүүдээ жагсааж бич. Тэгээд шалтгааныг нь олж мэд. Энэ нь дараагийн сайхан уур амьсгалыг мэдрэх боломжийг олгодог.

Унтахаасаа өмнө өдөр тохиолдсон нэг сайн зүйлийнхээ тухай бодох. Энэ бол аз жаргалын түлхүүр. Хоёр минут зарцуулахад л хангалттай. Өдөр бүр эерэг, талархлыг дамжуулах нь ердийн л зүйл болно.

Бодлоо цэгцлэх.  Эерэг, сөрөг бодлуудаа цэгцэлж сурах нь чухал. Дэмий бодлууд нь оюун санааг бохирдуулж, цагийг үрэхээс цаашгүй. Өдөр бүр оюун санаагаа тайван байлга. Хандлагаа өөрчилж, сөрөг бодлуудаасаа сал.

Завсарлага ав. Тоглоом бол сэтгэл хөдлөлийн фитнес юм. Тоглоом гэдэг бол оюун санааны тайвшрал, найз нөхөдтэйгээ харилцах, логик зүйлээс гадуур өөрийгөө олж харах  боломжийг олгох явдал юм.

Төсөөлөх. Өөрийгөө ямар нэг үйлдэл хийж байгааг дүрслэн харуулах нь тархины IRL хэсэгтэй адил үүрэг бүхий хэсгийг идэвхжүүлдэг. Бидний тархи бидний төсөөлдөг зүйлийг бодит дурсамжтай дүйцэхүйц байдлаар хүлээн авдаг. Тиймээс үүнийг төсөөлөөд дараа биелүүл.

Аюулгүй орон зай руугаа явах. Амьдрал хяналтаас гарсан мэт санагдаж байна уу?  Тайтгарал, тайвшрал мэдрэх газраа эргэцүүлэн бодоод тэндээ очих хэрэгтэй. Энэ бол амралтын газар, таны цэцэрлэг, эсвэл бүр суух дуртай сандал ч байж болно. Мэдрэмжийг сэргээхийн тулд хэдэн минут зугаал.

Одоогийн талаарх үзэл бодлоо өөрчил. Бэрхшээлтэй нөхцөл байдал бус тухайн үеийн бусад эерэг талуудыг анхаарч үзээрэй. Энэ нь таныг тодорхойлсон гэж бодож байгаа зүйлсийн аль нь ч биш болохыг харуулж байна.

Тарнийг дахин давт.  “Үүнийг хийхэд хялбар”, “Зүрх сэтгэлээ дага” гэж өөртөө шивнэх.

Яг одоод анхаарлаа хандуул.  Хаана байна вэ, би юу мэдэрч чадах вэ? гэж өөрөөсөө асуу. Ингэснээр “амьдрал илүү дээр байхад …” түлхэц болно.

Эерэг хүмүүсээр хүрээлүүл. Өөрөө эерэг байж, өөрийгөө ч эерэг хүмүүсээр хүрээлүүл. Сошиалаар дагагчид чинь ч мөн эерэг хандлагатай байх хэрэгтэй. Чамтай адил хүнд хэцүү бэрхшээлийг туулсан тэр онцгой хүнтэй хамтрах нь хүч чадлыг нэмэгдүүлдэг. Нийгмийн уялдаа холбоог мэдрэх нь тухайн хүн бэрхшээлийг хэрхэн даван туулахыг тодорхойлдог гэж Манхэттэний клиникийн сэтгэл судлаач, доктор Лаура Гоорин хэлэв. Аливаа харилцаа холбоо бүхэн үнэ цэнэтэй байдаг ч үзэл бодол нийлдэг найз нөхөдтэй байх нь бүр илүү юм.

Өөрийгөө үнэлэх файл үүсгэх. Хэн нэгэн танд эерэг хариу өгөх эсвэл өөрөөрөө бахархах үед үүнийгээ тэмдэглэл дээрээ бичээрэй. Сайн, үнэ цэнэтэй, өөрчлөлт хийж байгааг нотлох энэхүү гайхалтай мэдээллийн төвийг харах нь үнэхээр чухал юм. Шантрах, бууж өгөх, өөртөө итгэлгүй үедээ үүнийгээ нээж үз.

Өөрийгөө хайрла. Бүтэлгүйтэх бүрдээ “Юу ч мөнх биш. Болоод л өнгөрнө” гэдгийг өөртөө сануулж, маргааш нь ажил, амьдралдаа өөрчлөлт хийх хэрэгтэй.

Сэтгэлийн түгшүүрийг арилгахын тулд энэхүү эшлэлийг давтаарай. “Ирээдүйн асуудлыг ирээдүйд нь үлдээ”. Харин одоо үүнд санаа зовоод хэрэггүй.

Хүсэл эрмэлзэлээ сэргээ. Хүмүүс утга учиртай зорилгодоо хүрэх нь хамгийн их аз жаргал гэж боддог. Энэ мэдрэмжийг алдвал бид зорилгогүй, ашиггүй мэт санагддаг. Хийж бүтээсэн зүйлээ эргэн санаж, шалтгааныг нь өөрөөсөө асуу. Ганцаараа ажиллах дуртай юу, багаар ажиллах дуртай юу? Өөрийгөө таниад дараа нь зорилгодоо хүрэх арга замаа тодорхойлох.

Хийх болон хийхгүй зүйлсийн жагсаалтыг гарга. Өнөөдөр хийх шаардлагагүй зүйлсийг жагсаалтаас хас. Шаардлагагүй зүйлд зарцуулж, цагаа бүү үр.

Бясалгал хийх.  Дасгал бол утасны дохиоллыг шалгахгүй байх хамгийн төгс хувилбар. Амьсгалах бүртээ зүрхнийхээ цохилтыг мэдэр.

Өөртөө T.I.M.E. Эерэг орон зайг хадгалахын тулд өдөр бүр өөртөө дараах дөрвөн зүйлийг хийхийг сануулах нь чухал. Үүнд: талархал, урам зориг, бясалгал, дасгал хөдөлгөөн.

Байгальд гар. Байгаль бол оюун санаанд хамгийн сайнаар нөлөөлдөг зүйл.

Эх сурвалж: Womenshealth

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд