LOADING

Type to search

Дасгал, хөдөлгөөн Онцлох

Мартамхай хүмүүст зориулсан тархины 10 дасгал

Share

Гэрээсээ гарч, хаалгаа хаагаад л утсаа мартсанаа гэнэт санаж байна уу? Хэрэв та мартамхай болж байгаагаа анзаарсан бол тархиа сэрээж, ой санамжийг нэмэгдүүлэх дасгалуудыг хийх хэрэгтэй. Ой санамжаа цагийн зүү шиг болгох ер бусын, энгийн 10 дасгалыг туршиж үзээрэй.

Өдөр тутмын үйл ажиллагаандаа гараа солбих

Аливаа үйл хөдөлгөөнд зөвхөн нэг гар /баруун/ давамгайлж, идэвхитэй ажилладаг. Идэвхитэй гарынхаа эсрэг гарыг идэвхижүүлэх нь тархины мэдрэлийн холболтыг бэхжүүлнэ.
Шүдээ угаах, аяга таваг угаах, бичих, цэвэрлэх, цай уух, хоол идэх зэрэгт. Эхний удаа хийхэд хэцүү байж болох ч аажмаар түүнд дасаж, тархиа сайн дасгалжуулах болно.

Номыг чангаар унших

Чангаар унших нь ой тогтоолтыг нэмэгдүүлнэ. Чанга ярих, сонсох нь тархинд мэдээллийг хадгалахад тусалдаг.
Энэ дасгалыг найз эсвэл хүүхэдтэйгээ хамт хийж болно. Хэрэв үүнийг хийж чадахгүй бол аудио ном руу шилжих нь дээр. Ингэснээр төсөөллийг өөр байдлаар татан оролцуулж, тархины бусад эсүүд ажиллаж эхэлдэг.

Савхаар хооллох

Мэдрэлийн эсийн төвлөрсөн хэсгүүд хурууны үзүүрт байх бөгөөд үүнийг идэвхижүүлэх нь тархийг идэвхжүүлдэг. Савх ашиглах нь цусны эргэлтийг нэмэгдүүлж тархинд тусалдаг. Мөн бага багаар хооллох нь хоол боловсруулалтад сайнаар нөлөөлж, илчлэгийг хянахад тусална.

Өглөө сэрээд ванилийн ханд үнэрлэх

Ихэнх хүмүүс өглөө босоод шинэхэн кофе уудаг. Ердийн өглөөний дэглэмээ өөрчилж, өөр зүйлээр сэрээх боломжтой. Энэ нь ваниль эсвэл сарнайны үнэр байж болно. Дуртай үнэртнийхээ хандыг нэг долоо хоног дэргэдээ байлгаж, өглөө сэрэхдээ нээгээрэй. Өглөө бүр шинэ үнэр үнэрлэснээр мэдрэлийн шинэ замыг идэвхжүүлж чадна.

Чихээ бөглөх

Гэр бүлээрээ өглөөний цай уухдаа үүнийг хийж болно. Орчин тойрноо дуу чимээгүйгээр мэдрээрэй. Бидний тархи юу хүлээж байгааг маш сайн ойлгодог тул чихний бөглөө зүүж мэдрэхүйн гол замыг хааж, кофе идэх, уух гэх мэт энгийн даалгавруудыг биелүүлэх бусад аргыг ашиглаарай.

Нударгаа зангид

АНУ-ын сэтгэл судлаачид баруун гараа 90 секундын турш атгах нь ой тогтоолтод тусалдаг хэмээжээ. Зүүн талын гарын ижил хөдөлгөөн нь санах ойг сайжруулах боломжтой.
Энэхүү дасгалыг идэвхитэй хийдэг 50 настай хүмүүс урт жагсаалтаас үгсийг сайн санаж байгаа туршилтын дараа ийм дүгнэлт хийжээ.

Долоо хоногт гурван удаа зүрхний цохилтоо нэмэгдүүлэх

Зүрхний цохилтоо долоо хоногт гурван удаа 20 минутын турш өсгө. Алхаж, ухаалаг цагныхаа тусламжтайгаар зүрхний цохилтоо шалгах замаар хийж болно.
Тархи хүчилтөрөгчийг хангалттай авах бөгөөд энэ нь шинэ эсүүд бий болоход тусална. Тиймээс аэробикийн дасгал нь бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Үг, зураг, таавар бүтээх

Нэг үг сонгоод толгойдоо үгийн зөв бичгийн дүрсийг төсөөлж эхэл. Үүнийг хийж дууссаны дараа ижил үсгээр эхэлсэн эсвэл дууссан өөр үгсийг бодоорой. Эдгээр төрлийн таавар нь таны тархийг идэвхтэй, хурц байлгана.

Машин жолоодож байхдаа цонхоо онгойх

Чимээгүй нам гүм орчинд жолоодох нь маш их тайвширлыг өгдөг. Гэхдээ гадаа цаг агаар сайхан байвал цонхоо нээх хэрэгтэй. Тархи таны анзаарч буй харагдах байдал, дуу чимээ, үнэрийн хооронд шууд холбоо тогтоож эхэлнэ.

Нарийвчилсан ажиглалтын дасгал

Гадуур явж байхдаа дасгал хий. Хаа нэгтээ тааралдсан хүмүүсийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг цээжил. Жишээлбэл, тэдний үсний өнгө, ямар гутал өмсдөг, үнэрийг нь анзаараарай. Ажиглалт хийснээр тархи мэдээлэл хүлээн авна. Кафед сууж байхдаа ойр тойрны хүмүүсээ ажигла.


error: Content is protected !!