LOADING

Type to search

Гоо сайхан Зөвлөгөө

Батга гарахад нөлөөлдөг 13 нууцлаг хүчин зүйл

Share

 Батга гарахад гормон, генетик, хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Батгыг улам даамжруулж болзошгүй нууцлаг хүчин зүйлс буюу бидний буруу зуршлуудын талаар мэргэжилтнүүд зөвлөж байна. Тэдгээр нууцлаг хүчин зүйлс нь:

Гар утас

 Хүн өдөрт дунджаар 2000 гаруй удаа гар утсандаа хүрдэг бөгөөд энэ нь хуруунаас үүссэн бактери нь эрүү, хацар, амны эргэн тойронд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болдог. Дэлгэцээ цэвэр байлгахын тулд өдөр бүр бактерийн эсрэг салфеткааар утсаа арчих хэрэгтэй.  Гар утсаа чихэндээ нааж холбоо барихаас зайлсхийхийн тулд чихэвч ашиглан дуудлага хийх горимд шилжих.

Аялал

Онгоцонд хуурай агаараас зугтах аргагүй. Арьс хуурайшсан үед шингэн алдсан эсүүд хуримтлагдаж, тосыг хадгалж үлддэг тул батга гардаг. Нислэгийн дараа батга үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд онгоцонд суухаасаа өмнө чийгшүүлэгч түрхэж, газардсаны дараа зөөлөн гуужуулагч хэрэглээрэй.

Нүүр будалтын багс

 Багсны үс нь бактери, шороо, тосыг соронз мэт татдаг. Хэрэв багс, сойзоо сайтар цэвэрлээгүй бол энэ нь арьсыг бохирдуулна. “Хэрэглэснийхээ дараа багсан дээрх будгаа арилгаж цэвэрлэх шаардлагатай. Долоо хоног бүр бүлээн ус, зөөлөн шампуниар угаагаад дараа нь зайлж, сэгсрээд агаарт хатаана.

Нүүрээ хэт үрэх

Лос Анжелесийн арьсны эмч Жессика “Үйлчлүүлэгчдийн нийтлэг алдаа бол нүүр цэвэрлэх сойзыг хэтрүүлэн ашиглах явдал юм. Үүнийг өдөр бүр,  зарим нь өдөрт хоёр удаа хэрэглэж байна. Гэтэл  арьсыг үрж хэт гуужуулснаар үрэвсэл үүсэх эрсдэлтэй. Хамгийн найдвартай стратеги нь гуужуулагчийг долоо хоногт хоёроос илүүгүй, зөөлөн үрж хэрэглэх хэрэгтэй” гэжээ.

Йогийн дэвсгэр

Йогийн дэвсгэр нь батга гарах гол шалтгаан болох бактери, тос, хөлс зэргийг өөртөө шингээсэн байх бүрэн боломжтой. Йогийн дэвсгэрээ арчиж цэвэрлээд, цэвэр алчуурыг нүүр болон дэвсгэрийн хооронд хаалт болгон тавих хэрэгтэй.

Гар

“Бидний ихэнх нь нүүрэндээ гараа хүргэх зуршлыг байнга давтдаг. Байнга нүүрэндээ хүрэх нь арьсанд нян халдварлах нөхцлийг бүрдүүлдэг.

Үс арчилгааны бүтээгдэхүүнүүд

“Өтгөн, тослог үсний бүтээгдэхүүнүүд нь арьсанд хүрснээр нүх сүвийг бөглөдөг. Арьсандаа хүрсэн үс арчилгааны бүтээгдэхүүнийг сайтар угааж арилгах хэрэгтэй. Нүүрэндээ аль болох хүргэхгүй байх нь хамгийн сайн арга.

Хоолны дэглэм

Сүү сүүн бүтээгдэхүүн нь батгыг улам хүндрүүлж, тосны булчирхайг өдөөж, бөглөрсөн нүхийг ихэсгэдэг. Үхрийн сүү нь арьсанд нөлөөлөхөөс гадна гормонд нөлөөлдөг даавар агуулдаг. Хэрэв та пиццагүй амьдралын хэв маягт шилжихээр шийдсэн бол кальциар баялаг хоол хүнс, байцаа, брокколи, бүйлс, цагаан шош зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх.

Дасгалын хувцас

Дасгалын дараа хөлс ихээр ялгарах нь цээж, нуруун дээр батга гарах шалтгаан болдог.  Тиймээс дасгал хийхдээ бариу бус сул загвартай, хурдан хатаах даавуун материал бүхий бэлтгэлийн  хувцас өмсөхийг зөвлөж байна.

Нарнаас хамгаалах тос

 Нарнаас хамгаалах тосыг хэрэглэхийн ач холбогдлыг хүн бүр мэднэ. Зарим нарнаас хамгаалах тос нь арьсны нүхийг бөглөх тохиолдол байдаг. Тиймээс SPF 50 гэх мэт энгийн, холимог бус найрлагад шилжих.

Дэрний уут

Бохир дэрний уутны гадаргуу дээрх тос, хөлс, үсний бүтээгдэхүүний үлдэгдэл нь батга үүсгэдэг. Сайхан мөрөөдөл тань арьсны хар дарсан зүүд болон хувирахыг зогсоохын тулд долоо хоногт нэг удаа дэрнийхээ уутыг угааж (эсвэл шинэ багцаар сольж) үзээрэй.

Стрессийн түвшин

Стресс арьсанд заавал нөлөөлдөг. Стресст орсон үед та илүү их кортизол, стрессийн даавар үүсгэдэг бөгөөд энэ нь батга гарах нөхцөл болдог.Стрессийг даван туулах үр дүнтэй стратеги бүтээхийг хичээгээрэй (энэ нь сэтгэцийн эрүүл мэндэд ч бас ашиг тустай) Үүнд дасгал хийх, өөртөө анхаарал тавих, сайн унтаж амрах зэрэг орно.

Унадаг дугуйн дуулга

Дасгал хийх нь таны арьсанд маш сайн нөлөөтэй байдаг бол дугуйн дуулганы оосрын үрэлтийн шахалтаас болж батганы механик үүсэл бий болдог.

error: Content is protected !!