No menu items!
HomeХүмүүсМУСТА, дуучин Г.Эрдэнэчимэгийн 2007 оноос хойших онцлох гэрэл зургууд

МУСТА, дуучин Г.Эрдэнэчимэгийн 2007 оноос хойших онцлох гэрэл зургууд

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа дуучин Г. Эрдэнэчимэгийг онцолж байна. Дуучин Г.Эрдэнэчимэг Архангай аймгийн Булган суманд мэндэлжээ. 1984 оных. Тэрээр дунд сургуульд байхаасаа дуулж бүжиглэдэг авьяаслаг нэгэн байсан гэдэг. Ингээд түүний 2007 оноос хойших гэрэл зургийг хүлээн авна уу.

2007 он. “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан удаатай. Монголд миссийн титэм зүүсний дараа Солонгост зохиогдсон олон улсын “Мисс мистер”-ийн тэмцээнд оролцож байжээ.

2008 он. Г.Эрдэнэчимэг “Мисс”-ийн титмээ 2008 оны “мисс”-ээр тодорсон “Universe Best Song-2009” тэмцээний ялагч дуучин Ч.Цэлмүүнд шилжүүлж байжээ.

2008 он. Монгол ардын дуунуудыг этник чиглэлээр дуулдаг, СУИС-ын дуулаачийн ангийг төгссөн гурван бүсгүй “Шуранхай” нэрээр танигдаж байсан.Г.Эрдэнэчимэг,  Д.Үүрийнтуяа, Б.Номин-Эрдэнэ нар хөгжмийн зохиолч М.Эрдэнэбаатар, зохиолч СГЗ Ш.Гүрбазарын “Шуранхай” дууг хамтран дуулснаар хүмүүс тэднийг хамтлаг гэж ойлгох болжээ. Тэд анхандаа хамтлаг гэж дуудуулахаасаа их л ичдэг байсан гэдэг.Анх 2008 оны хоёрдугаар сард тэд “Шуранхай” хэмээх бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд дараа жил нь “Ивэлсэн сүү” нэртэй хоёр дахь  бие даасан тайлан тоглолтоо хийж байлаа.  “Шуранхай” хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш гурван цомог гаргаж хоёр тоглолт хийсэн байдаг.

2009 он. Дуучин бүсгүй нийтийн дууны ханхүү гэгддэг МУГЖ С.Жавхлантай гэрлэсэн. Удалгүй “Шуранхай” хамтлаг ч тарж, гишүүд тус тусын уран бүтээлээ хийх болсон байна.

2010-2011 он. Дуучин бүгсгүй маань анхныхаа хүүхдийг 2010 онд төрүүлсэн бол хоёр дахь охиноо 2011 онд төрүүлсэн.

2013 он.  Нөхрийнхөө санаачилсан “Хамаг Монгол” төсөлд хамтран ажиллаж байжээ.

2013 он. “Хар хархан харц” дууг нөхрийн хамт дуулсан нь үзэгчдэд ихээхэн таалагдаж, Монголоос “ютүб”-д хамгийн их үзэлттэй дуу болж байсан юм.

2015 он. МУГЖ С.Жавхлан,МУСТА Г.Эрдэнэчимэг нар хүүтэй болсон байна. Энэ үеэр хүмүүс дуучин Г.Эрдэнэчимэгийг монгол дээл өмсөж, нүүрээ будахгүй явдаг, араг түшиж төрсөн хэмээн шуугиж байв.

2015 он. “Монголоороо төв”-өө нээв. “Монголоороо төв” нь үндэсний хувцасны урлантай. Урландаа монгол хувцас, эсгий ширмэл ширдэг зэргийг урладаг байна.

2016 он. Монголоор “Конгурэй” хэмээн тархсан “Хонгор үр минь” дууг анх удаа монгол хэлээр сэргээн дуулжээ.

2017 он. Г.Эрдэнэчимэг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан болов.

2020 он. Үндэсний урлаг, Монгол өв соёлоо түгээх чин хүсэлтэй уран бүтээлч, дуучин Г.Эрдэнэчимэгийн “Нэг голын ус” дууг үзэгч олны сонорт хүргэв. Уг дууны клип шинэлэг өнгө төрх бүхий орчин үеийн зураглалыг хөдөө талын байгалийн үзэсгэлэнтэй хослуулан дүрсэлсэн нь үзэмж нэмсэн  хэмээн хүмүүс ам сайтай байв.

2020 он. Алдарт эхийн одонгоо МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардан авчээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд