No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЯ.Эрдэнэтуяа: Туяа эмчилгээгээр яг л мэс засал хийсэн юм шиг тухайн хавдар...

Я.Эрдэнэтуяа: Туяа эмчилгээгээр яг л мэс засал хийсэн юм шиг тухайн хавдар нь ор мөргүй алга болж байна

-

“Цацраг изотоп болон туяаг эмчилгээнд ашиглах нь” төслийн зохицуулагч, Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн их эмч Я.Эрдэнэтуяатай туяа эмчилгээний талаар ярилцлаа.

Туяа эмчилгээний талаар тодорхой ойлголт өгнө үү. Энэ чиглэлийн Олон Улсын төсөлд оролцож ажиллахын ашиг тус, үр дүнгийн талаар яриагаа эхэлье.

-Туяа эмчилгээ нь хорт хавдарыг эмчилдэг эмчилгээний үндсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл цацраг идэвхт туяаг ашиглаад хорт хавдрыг эмчилнэ гэсэн үг. Хорт хавдартай хэсгийг эмчлэх, зайнаас эмчлэх, өвчтэй хэсгийн дотор тусгай багаж тоног төхөөрөмж байрлуулаад эмчлэх гэсэн олон хэлбэр байна. Түүнээс гадна зэргэлдээх эрүүл эд эрхтнийг зуун хувь хамгаалахын тулд л энэ туяа эмчилгээний салбар шинэчлэл хийж өөрчлөгдөж байгаа. Үүнтэй хөл нийлүүлэх зорилгоор бид Олон улсын энэ төсөлд оролцож байна.

Төслийн судалгаа ямар төрлийн хавдар эмчлэхэд чиглэж байгаа вэ?

-Энэ судалгаанд бид 2012 оноос оролцож эхэлсэн. Одоогийн байдлаар умайн хүзүүний хорт хавдар болон хөхний хавдрын чиглэлээр судалгаанууд хийж эхлээд байна. Эдгээр хавдар бол Mонгол Улсад зонхилон тохиолдож байгаа хавдруудын тоонд ордог. Өөрөөр хэлбэл умайн хүзүүний хавдар бол элэгний хавдрын дараа ордог, тархалт ихтэй хавдар. Хөхний хорт хавдрын хувьд тохиолдлын тоо нь ихсээд байгаа тул энэ судалгаандаа зайлшгүй оруулж байгаа юм.

Иргэд гол төлөв хорт хавдрын хожуу үедээ оношлогоонд орж, эмлүүлэх тохиолдол бий. Тэгэхээр энэ жишгээс ангижирахад нөлөөлж, өөрөөр хэлбэл өвчлөлийн эрт үед нь оношлох тал дээр танай төслийн үр дүн харагдах уу?

-Энэ судалгаа бол өвчлөлийг урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бүрэн эмчлэхэд зориулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл өвчлөлтэй хэсгийг бусад эрхтэндээ үсэрхийлээгүй байхад нь эмчлэх гэсэн зорилготой. Тэгэхээр энэ бол таны хэлдэгчлэн хавдрыг эрт үед нь илрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд манай нөхцөлд маш их хэрэгцээтэй төсөл болж байна.

Туяа эмчилгээний үр дүнд дэлхий нийтэд хорт хавдрыг хэдэн хувьд нь эмчилж байна вэ?

-Энэ бол нийт хавдартай өвчтөнүүдийн 60-70 хувьд нь хийдэг эмчилгээ юм. Өөрөөр хэлбэл бүхий л хавдартай хүмүүсийн 60-70 хувь нь ямар нэгэн байдлаар туяа эмчилгээнд ордог. Энэ эмчилгээ хавдрыг төгс эмчилнэ гэдэг утгаараа хийгдэнэ. Эсвэл ямар нэгэн мэс засал эмчилгээ хийлгээд хавдрыг нь бүтэн төгс авсаны дараа дахих эрсдэлээс урьдчилан сэргийлж хийдэг. Мөн ямар нэгэн мэс заслын эмчилгээний боломж байхгүй, ерөөсөө мэс засал эмчилгээ хийгддэггүй хавдруудад бүрэн төгс эмчилнэ гэдэг утгаар хийгдэнэ. Нэгэнт хожуу үедээ орчихсон, газар авсан хавдрыг цус тогтоох, өвдөлт намдаах, бусад хүндрэлтэй байгаа шинж тэмдэгүүдийг нь бууруулах зорилгоор хөнгөвчлөх зорилгоор туяа эмчилгээ хийдэг.

Үр дүнгийн тухайд? 

-Маш өндөр үр дүнтэй. Хэдийгээр эмнэлзүйд мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар ихээр нөлөөлөх боловч техникийн дэвшил туяа эмчилгээнд маш чухал байр суурийг эзэлдэг. Сүүлийн үед бүр мэс засал хийсэн юм шиг 100 хувь эмчилдэг туяа эмчилгээний тоног төхөөрөмжүүд бий болж байна. Бид 20 жилийн өмнө тухайн хавдраа эмчлэхийн тулд зэргэлдээх эрхтнүүдээ ямар нэгэн хэмжээгээр гэмтээдэг байсан. Туяа эмчилгээнээс болж гэмтсэн эрхтэн ихэнх тохиолдолд эргэшгүй өөрчлөлтөд орж, амьдралын чанарт нь нөлөөлдөг байлаа. Гэтэл өнөөдөр технологи сайжрахын хэрээр хүндрэлтэй байдлууд ард хоцорч байна. Яг л мэс засал хийсэн юм шиг тухайн хавдар нь ор мөргүй алга болж байна.

Дэлхийн түвшний судалгаанд оролцохын тулд бүхий л нөхцөлөөр тэр түвшинд байх ёстой гэж ойлгож байна. Ийм үр дүнтэй төсөл дээр ажиллахад төр засгаас хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?

Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээл манай эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаатай холбогдуулан туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэл ч мөн хамрагдахаар батлагдсан байгаа. Үүнтэй холбоотой туяа эмчилгээний гурван хэмжээст тулгуурласан программ ирэхээр болж байна. Мөн туяа эмчилгээнд шаардлагатай зарим багаж хэрэгсэл ирнэ. Үүний дараа судалгаа бүрэн хэрэгжих боломжтой. Цөмийн технологийн анагаах ухаанд хэрэглэж  байгаа маш том жишээ бол туяа эмчилгээ юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд