No menu items!
HomeХоол, шим тэжээлӨвлийн улиралд идэж болохгүй 7 хүнс

Өвлийн улиралд идэж болохгүй 7 хүнс

-

Шинэхэн, шүүслэг бүтээгдэхүүн нь өвлийн өдрүүдийг “гэрэлтүүлэх” сайхан сонголт мэт санагдаж болох хүйтэн сэрүүн үед тэдгээрийг дулаан бүс нутгаас авчирдаг гэдгийг санах хэрэгтэй. Энэ процессын явцад тэдний ашигтай шинж чанарууд алга болж, хоол тэжээлийн үнэ цэнэ багатай үлдэх болно. Үнэндээ зарим амттай бүтээгдэхүүн өвлийн улиралд хэрэглэхэд нэлээд хор хөнөөлтэй байдаг. Дулааны улирал хүртэл түр зогсоох нь зүйтэй зарим хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хүргэж байна.

Аспарагус

Аспарагусыг хэрэглэх хамгийн тохиромжтой цаг бол хаврын улирал юм. Өвлийн улиралд аспарагусыг Перу эсвэл Хятадаас нийлүүлдэг. Энэ хугацаанд амт, бүтэц нь бүдгэрч эхэлдэг төдийгүй витаминууд бас алга болдог. Ачаа тээвэрлэх явцад маш олон ашигтай элементүүд алга болж, бидний хувьд тэжээл багатай болно.

Савласан ногоо

Ууттай ногоог амархан, хурдан хэрэглэхийн тулд бидний хувьд урьдчилан угааж, жижиглэсэн байдаг. Гэсэн хэдий ч урьдчилж угаах нь ногоонуудын эслэг, тэдгээрийн доторх витаминыг алдахад хүргэдэг. Дулаан улирлыг хүлээж, шинээр ургасан үед нь авах нь дээр.

Гүзээлзгэнэ, нэрс

Зун бол жимс ургуулахад хамгийн тохиромжтой үе юм. Гүзээлзгэнэ нь коллагенийг бэхжүүлдэг С амин дэмээр баялаг.Харин нэрс нь арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Гэхдээ зөвхөн дотооддоо ургуулсан жимс хэрэглэх нь хамгийн сайн арга юм. Олон км холоос ачуулж байгаа жимсэнд тэжээллэг чанар байхгүй. Хэрэв та хэрэглэхийг хүсч байвал хөлдөөсөн хувилбаруудыг сонгож болно.

Үр тариа, эрдэнэ шиш

Эрдэнэ шиш зөвхөн зуны улиралд ургадаг бөгөөд бусад улиралд ургадаггүй. Тиймээс таны бодож байгаа шиг шинэхэн биш байж магадгүй юм.

Сүүн бүтээгдэхүүн

Ааруул, сүү зэрэг зарим сүүн бүтээгдэхүүнийг өвлийн улиралд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ааруул нь булчирхайн салстын шүүрлийг нэмэгдүүлж, биеийн ерөнхий төлөв байдалд нөлөөлж болно. Аль хэдийн ханиад хүрсэн, астма өвчнөөр шаналж буй хүмүүс үүнийг хэрэглэснээр асуудлыг улам даамжруулж болзошгүй юм. Учир нь сүү нь цэр үүсгэдэг.

Элсэн чихэр

Элсэн чихэр, ялангуяа өвлийн улиралд сэтгэлийн хямралыг өдөөдөг. Элсэн чихрийн хэрэглээ нь таны бие махбод дахь үрэвслийн процессыг өдөөж, бидний таашаал ханамж эдлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг элемент болох допаминий ялгаралтыг бууруулдаг.

Улаан мах

Улаан мах бол булчин, бодисын солилцоог бэхжүүлэхэд шаардлагатай уургийн гайхалтай эх үүсвэр юм. Гэсэн хэдий ч үүнийг байнга хэрэглэх нь хоолойд салиа хуримтлагдахад хүргэдэг. Энэ улиралд тахиа, загас идэхийг сонгох нь дээр.

Та эдгээр хоолноос өвөл иддэг үү? Хүйтний үед та юунаас зайлсхийхийг илүүд үздэг вэ? Тайлбар хэсэгт өөрсдийн бодлоо хуваалцъя.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд