No menu items!
HomeӨнөөдрийн эшлэлД.Чойжамц: Монголчууд Цагаан сарын хоёр өдрийг их онцгойлдог

Д.Чойжамц: Монголчууд Цагаан сарын хоёр өдрийг их онцгойлдог

-

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Азийн Буддистуудын Энхтайвны Бага Хурлын ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамц:

Цагаан сарын ашиг тусыг ухвал аугаа их юм олон бий. Хөгшдөө хүндэтгэж, залуус нь бие биедээ найрсаж, хүүхэд багачуудаа асарч, ядуу зүдүүдээ өглөг өгч байгаа нь ерөөсөө л энэрлийн өдөр гэсэн үг шүү дээ. Шинэ үед энэ үүрэг бүр өндөр болж байгаа нь үнэн. Бие биеэ мэдэхгүй болчихсон, хол ойрын улсууд нийлэлдчихсэн, ах дүү хамаатан саднаа мэдэхгүй болсон үед Цагаан сарын баяр хийж ураг удмаараа уулзан учирч байгаа нь асар том ухаан юм.

Монголчууд Цагаан сарын хоёр өдрийг их онцгойлдог. Нэг нь хуучин жилийн хамгийн сүүлийн битүүний өдөр. 365 хоног амьдраад энэ ертөнцөд нэгэн жилийг жаргалтай сайхан өнгөрөөлөө гэсний бэлгэдэл юм.

Гэр орон хот хороогоо цэвэрлэн цэмцийлгэж, шинэ дээл хувцас зэхэж, өмсгөл болоод биеэ ариусган, үргэлжид бэлгэ дэмбэрэлтэй үг хэлцэн, хэлээ ариусган, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буян бодож, сэтгэл санаагаа ариусган золгож ирсэн ёс заншилтай.

Өр төлөөснөөсөө салж, бодогдсон болоод болж өнгөрсөн муу муухайг цайруулан хөөрөг зөрүүлж, бие, хэл, сэтгэлийн ариунаар уулзан золгодог Цагаан сарын бэлгэдлийн уламжлалыг эдүгээ цагт улам бүр хөгжөөн монгол ёс заншлаа айл өрх бүр өвлөн дээдэлж байгаа нь даяар Монголын минь бахархал юм даа.

Уламжлал ёсоо дагана гэдэг гүн утгатай. Их хүндэтгэлд сурна, хүндэтгэлээ дагаад ёс эрэмбэ, дэг журам батжин өвлөгдөж байгаа юм шүү дээ. Шинийн өдрүүдэд бие, хэл, сэтгэлийн ариунаас ундрах ёс бэлгэтэй ариун дээд үгээр мэнд мэдэлцэж, амьдрал ахуйгаа ярилцаж, идээ будаагаа барьж, утга учиртай бэлэг солилцож, насны буяныг нь хүндэтгэн буурлуудтайгаа золгон учирч гэмээнэ их буян хурааж байгаа юм.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд