No menu items!
HomeОнцлохТ.Доржпүрэв: 25 наснаас хүүхэд төрүүлж эхлэх хамгийн тохиромжтой

Т.Доржпүрэв: 25 наснаас хүүхэд төрүүлж эхлэх хамгийн тохиромжтой

-

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт гэр бүл төлөвлөлтийн талаар Гэр бүл эмнэлгийн эрхлэгч эмч Т.Доржпүрэвтэй ярилцлаа.

-Гэр бүл төлөвлөлтийн талаар яриагаа эхлэе?

-Нөхөн үржихүй гэдэг үгийг цөөн хэдэн үгээр тайлбарлаж өгье гэж бодож байна. Монголчуудын хэлдгээр нэг хүүхдийг хүүхдэд битгий тооц, хоёр хүүхдийг нэгд тооц гэдэг шүү дээ. Тэрэнтэй адилхан хүн ам зүйн бодлогод үржих гэдэг үг бол онцгой байр суурь эзэлдэг ойлголт юм. Эхнэр нөхөр хоёр зөвхөн хоёр хүүхэдтэй байх юм бол өөрсдийгөө орлож байгаа юм. Нөхөх гэдэг ойлголт бол гурав дахь хүүхэд дээр л гарч ирнэ. Тэрнээс нэг дэх хүүхэд, хоёр дахь хүүхэд дээр бол гарч ирэхгүй.

Өөрөөр хэлбэл аав ээж хоёр нас барахад нэг дэх хоёр дахь хүүхэд бол орлоод гурав дахь хүүхэд нөхөх дээрээ нэмэгдээд үржих. Хүн ам зүйн үржилт өсөлт явагдана гэсэн ойлголт. Тийм учраас нөхөн үржихүй гэсэн. Эндээс улбаалаад нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг бэлгийн замын эрүүл мэнд, төрөлт, хөдөлмөрийн чадвартай иргэн хүүхэд өргөж  авах асуудал гээд бүх цогц ойлголтууд яваад тэгээд эрүүл эхээс эрүүл хүүхэд гарнаа гэсэн энэ ойлголт явж байгаа.

Энэ бүхний дараа бас нэг ойлголт бол гэр бүл төлөвлөлт. Хуучин  60, 70, 80 оны үед бол улс ардын аж ахуйг тав таван жилээр төлөвлөдөг байсан. Үүнтэй агаар нэгэн адил гэр бүл төлөвлөлт гэдэг асуудал гарч ирж байгаа.

Манай орны хувьд гэр бүл төлөвлөлтийн хүн ам зүйн үндэсний бодлогоо 90 оны үед төлөвлөж батлаж байсан. Энэ ямар бодлого вэ гэхээр монгол гэр бүл 25-35 насны хооронд гурван жилийн зайтай таван хүүхэд төрүүлвэл энэ бол эх болон урагт эрсдэл багатай  төрөх юм. Тэгээд энэ хооронд арга хэмжээ ав. Хэтэрхий ойрхон биш бас хэтэрхий хол биш зайтай төрөх нь зүйтэй юм гэж үзэж байсан. 25 нас гэдгийг яагаад авсан гэхээр энэ насанд эмэгтэй хүний бүх физологийн үйл ажиллагаа үр хүүхэд төрүүлэх, жирэмсэн болох бүх бэлтгэл бүрэн гүйцэж хөгжинө.

Хоёрдугаарт дээд сургуулиа төгсөнө, эдийн засаг санхүүгийн хувьд зохих хэмжээний ар гэрээ авч явах, оролцоо нэмэгдэх тэр бүх түвшингүүд хангагдсан байх ийм нас юм.

Өөрөөр хэлбэл 18 настай төгсөөд 23 настай дээд сургууль төгсөж. Нэгээс  хоёр жил ажил хийж байр сууриа олно. Тусдаа гараад 25 насандаа төрөх боломжийн юм гэж үзсэн ийм тоо. Үүний дараа 3 жилийн зайтай гэж байгаа шүү дээ 25-35 насанд 15 жил байгаа.

Арван таван жилийг гурав гурван жилээр хувааж үзвэл 5 хүүхдийн зай байдаг. Тэгэхээр яагаад гурван жил гэхээр нэгдүгээрт эхний 1 жилийг  жирэмслээд 10 сар тээж хүүхдээ төрүүлнэ. Ингээд бараг нэг жил. Дараагийн  жил хөхүүлнэ. Эмэгтэй хүний бие организм хэвийн байдалдаа эргэж орох тэнхрэх, цус төлжүүлэх энэ бүх хугацааг нэг жил гэж авч үзнэ. Дараагийн хүүхдээ төрүүлэхэд бүх юм бэлэн хүүхэд төрүүлээгүй байх үеийнхээ хэмжээнд очсон байх юм гэж тооцолсон гурван жил байдаг.

Таван хүүхэд гэдэг монгол улсын хүн ам зүйн бодлоготой харшлахгүй тогтвортой өсөлттэй явах юм гэсэн төрийн бодлого гарсан. Ялангуяа дөч хүрээд ирэхээр гормоны өөрчлөлт, өндгөвчний үйл ажиллагаа бага багаар буурдаг. Өшөө нас ахиад ирэхээр архаг хууч өвчнүүд илэрч эхэлдэг. Биеийн эсэргүүцэл харьцангуй муудна. Тийм  учраас зүрх судасны, дотоод шүүрлийн булчирхайн хүндэрлүүд гарах эрсдэлтэй.

Хамгийн  доод тал нь 35 түүнээс дээш бол төрөхөд эрсдэлтэй байдаг гэж үзэж байгаа. Яагаад гэвэл манай орон далайн түвшнээс дээш эрс тэс уур амьсгалтай хоол ундны тохиромжгүй уураг махан хоол голдуу хэрэглэдэг. Өндөр уулын бүсд нутагладаг эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний хожуу хордлого зүрх судасны тогтолцооны эмгэгүүд илүүтэй их тохиолддог. Энэ хүндрэлээс урьдчилан сэргийлж бодож гаргасан ийм нас юм.

-Төрөх нас 25-35 байх ёстой гэж та ярьж байна. Гэтэл 25 жаахан гараад ирэхээр эмч нар оройтсон байна гэж хэлдэг энэ тал дээр ямар саналтай байна?

-Дураараа онол ярьж дураараа хууль баталж болохгүй гэдэгтэй адилхан. 25 гэдэг бол ДЭМБ-аас мэргэжилтэнүүд олон жил монгол орныг судалж байгаад төрөлт эхлэх хамгийн тохиромжтой нас гэж зөвлөмж өгсөн. Тэрнээс хэдхэн хүний баталсан тоо биш.

-Төрөлт залуужиж 16-18 настайдаа хүүхэд төрүүлэх нь элбэг болж. Энэ талаар?

-Эерэг тал нь бол хүүхэд хэдэн жилийн дараа бараг л ээжтэйгээ хамт өсөх тийм л эерэг тал байна. Муу тал бол ихтэй. Яагаад гэхээр өөрөө хүүхэд байж хүүхэд төрүүлэхээр умайн хүзүү үтрээний суналт, сав бүрэн гүйцэт хөгжөөгүй байгаа учраас төрөхөд хүндрэл гарах эрсдэлтэй. Тийм учраас сүүлийн үед утаа, насжилт гээд янз бүрийн юмнаас их болдог байх. Кесарево хагалгаа ихсэж байгаа. Дэлхий нийтээр бүх төрсөн эхчүүдийн 12% нь хийсвэр хагалгаа байдаг. Манай оронд бол бараг 24 хувь хүрэх гэж байгаа. Энэ их өндөр тоо. Өсгөж бодвол 25%-ийг хагалгаагаар төрүүлэх гээд байна. Энэ байж боломгүй тоо. Нэг хагалгаагаар төрөх юм бол дараагийн удаад дахиад хагалгаагаар төрнө. Энэ бол эмнэлгийн заалт. Ийм байдалд шилжих юм бол ирээдүйд бид нар их том эрсдэлийг дагуулна.

Хагалгаа бол хагалгаа, хагалгаанаас үүдээд наалдац үүснэ. Хэвийн эдгэлт байгаа л байх.  Ядуу орон гэж өөрсдийгөө зөвтгөхөөс биш. Социализмийн үед хийсвэр төрөлт тийм ч их байгаагүй. Энэ өндөр тоон үзүүлэлт бол нэгдүгээрт ар гэрийнхэн нь өвдөлтгүй төрүүлэх талын сонирхол байдаг байх.

Хоёрдугаарт би эмч нарыг  үгүйсгэж байгаа юм биш магадгүй хийсвэр хийх сонирхол байна уу гэсэн ганц нэг тохиолдол харагдаад байх шиг байна. Ахмад хүний хувьд тэгж харж байна. Төрөх замаараа төрсөн хүүхэд дасан зохицох чадвар өндөр байгаа.

Эмэгтэй хүн хүүхэд тээхээсээ өмнө юун дээр анхаарах ёстой вэ?

-Эхлээд биеэ бэлдэх хэрэгтэй байна. Ерөндөгтэй байж байгаад авхуулаад шууд жирэмсэлж байна. Энэ их элбэг тохиолдож байгаа. Умайн дотор талын салстын нөхөн сэргээх эмчилгээг хоёр юм уу гурван сар курсээр нь тасралтгүй хийлгэх хэрэгтэй. Тэгж байж савны дотор талын хананы нөхөн сэргээлт сайжирна. Хуучин ерөндөггүй байх үеийнх шиг хэмжээнд  нөхөн сэргээлт сайн хийгдсэний дараа жирэмслэх юм бол зулбалт гэдэг ойлголт байхгүй. Эсийн нөхөн сэргээлт хийхгүйгээр шууд жирэмслэх юм бол холбогч эдээр солигдсон байгаа эсвэл судасгүй болсон хэсэг дээр эхэс бэхлэгдэхэд хэцүү. Шинээр хүн үүсгэж бэлдэхийн тулд савны дотор хана, үтрээ үрийн хоолой өндгөвч бүгд эхээс төрөхдөө ямар байсан тэр хэмжээнд очсон байх хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсрол хамгийн өндөр байх хэрэгтэй. Миний ажигласнаар их муу байна.

Толгойд нь юу бодогдож байна гэхээр мөнгө, хүнээс яаж илүү амьдрах талаар л бодож байна. Эх барихад жижиг том гэж хуваадаггүй. Эхний нэг алхамыг буруу хийвэл дараачийн алхам буруудана. Ээж дээр ч мөн ялгаагүй.

Г.Бадамханд

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд