LOADING

Type to search

Эрүүл мэнд

Хөгшрөх тусам та илүү их ус уух хэрэгтэй

Share
  • Судлаачид хүмүүс хөгшрөх тусам биеийн температурын зохицуулалтын өөрчлөлтийг нөхөхийн тулд илүү их ус уух хэрэгтэй гэж хэлжээ.
  • Шингэн алдалт нь булчин өвдөх, ядрах, халуу оргих зэрэг олон өвчин үүсгэдэг байна.
  • Судлаачид настай хүмүүсийг цангаагүй үедээ ч ус ууж, шингэн алдалтыг үүсгэдэг хийжүүлсэн ундаа ус, кофе, согтууруулах ундаа зэргийг хязгаарлахыг уриалж байна.

Хөгшрөх тусам та илүү их ус уух хэрэгтэй.

Энэ бол “The Journal of Physiology” сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгааны зөвлөмж юм.

Оттавагийн их сургуулийн судлаачид биеийн температурыг зохицуулах болон бусад олон эрүүл мэндийн асуудлуудтай тэмцэхэд ус чухал болохыг тэмдэглэжээ.

Судлаачдын хэлж буйгаар шингэн алдалт нь хөгшрөлтөд тохиолддог дулааны алдагдлыг залуу хүмүүсийнхтэй адил хэмжээнд бууруулдаггүй. Мөн биеийн температурыг нэмэгдүүлдэггүй гэжээ.

Гэхдээ ахимаг насны хүмүүс спортоор хичээллэх үед, бие нь өөрөө  шингэн алдалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хөлс алдах түвшингээ тохируулдаггүй гэсэн үг юм.

Үүний үр дүнд зүрхэнд илүү их ачаалал ирдэг бөгөөд залуу эрчүүдтэй харьцуулахад  тэдний зүрхний цохилт эрс нэмэгддэг байна.  

Судлаачид “Биеийн дулаан, хөлрөх, чийгших, цангах зэрэг зохицуулалтын өөрчлөлт нь хөгшрөлттэй холбоотой байгаа нь батлагдсан” гэжээ.

Ахмад настнуудын цусны осмолит (давсны концентраци) -д мэдрэмтгий чанар буурч, дасгал хөдөлгөөн хийх болон их халуунд үед сонсгол буурах, биеийн температурыг зохицуулах үүрэгтэй шингэн алдалтын нөлөө үүснэ гэж судлаачид тэмдэглэсэн байна.

Биеийн температур яагаад чухал вэ?

Судлаачид залуу насанд хүрэгчдээс ялгаатай нь ахмад настнуудын биеийн температурыг зохицуулахад цусан дахь давсжилт нөлөөлдөггүй болохыг тогтоожээ.Биеийн температурын зөв зохицуулалтгүйгээс болж халуунд халах, халуунд цохиулах, зүрхний гажиг үүсэх эрсдэл нэмэгддэг байна.

“Ахмад настнуудын тухайд бид хоёр зүйлийг санах хэрэгтэй” гэж Нью Йорк дахь сувилахуйн эмнэлгийн захирал, доктор Нодар Жанас хэлэв. “Бид хөгшрөх тусам гипоталамуст байрладаг цангах төв маань урьдын адил идэвхтэй биш болж тархи бидний уух хэрэгтэй гэсэн дохиог тэр бүр өгдөггүй. Ахмад настнууд цангаж байгаа эсэхээс үл хамааран зохих хэмжээний шингэнийг үргэлж хэрэглэж байх нь зүйтэй” гэсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Хэрэв хөгшин хүн шингэний дутагдалд орвол хамгийн түрүүнд өвддөг эрхтний нэг бол бөөр бөгөөд бөөрний хурц дутагдал үүсэх эрсдэлтэй. Шингэн алдалт нь электролитийн тэнцвэргүй байдлыг үүсгэдэг бөгөөд энэ нь үхэлд хүргэж болзошгүй юм” гэжээ.

“Өөр нэг дурдах зүйл бол ахмад настнууд хүйтэнд тэсвэргүй болох шинжтэй байдаг. Хөгшрөх тусам дулаан температур хэрэгтэй ч заримдаа хэт халуун орчинд байх нь шингэн алдалтад хүргэдэг. Учир нь бидний хөлсөөр шингэн гадагшилдаг” гэсэн юм.

Хөгшрөлтийг мэддэг байх

Калифорниа мужийн Санта Моника дахь Регенератив ба Спортын анагаах ухааны үндэслэгч Др Рэнд Макклейн “Ихэнх хүмүүс шингэн алдалттай холбоотой хүнд шинж тэмдгүүдийг анзаардаггүй бөгөөд үүнийг бага багаар нөхдөг” гэжээ. Учир нь кофе, цай, кофейн агуулсан шингэн зүйлс, согтууруулах ундаа зэрэг шээс хөөх эм, ундааг хэрэглэснээс болж олон хүн шингэн алдаагүй мэт байдаг ажээ.

“Бүх зүйл хэвийн, хамгийн сайн ажиллахад бидэнд ус хэрэгтэй. Бага зэргийн шингэн алдалт нь  ч метаболизмд сөргөөр нөлөөлж, эд эрхтний үйл ажиллагааг бууруулдаг. ”

Ус уух ач тус

Нью-Йоркийн Синтайн Маунт Анагаах Ухааны Сургуулийн мэдрэлийн ухааны дэд профессор, доктор Николь Авена “Шингэн алдалт нь ядаргаа, булчин сулрах зэрэг бэрхшээлийг үүсгэдэг” гэжээ. 

“Та уснаас бусад янз бүрийн орц найрлагатай ундаа уухад таны бие эдгээр орцыг боловсруулахын тулд ажиллах хэрэгтэй болдог. Харин энгийн ус бол хамгийн сайн чийгшүүлэгч юм. Учир нь таны бие эрүүл мэндэд ямар ч ашиггүй элсэн чихэр, нэмэлт бодис болон бусад орцуудыг нэгэн зэрэг боловсруулах шаардлагагүйгээр ашиг тусаа өгөх болно” гэсэн байна.

Хоолны дэглэм судлаач, Кристин Гиллеспи “Шингэн алдахгүй байх нь өвчнөөс зайлсхийхэд тусалдаг. Их хэмжээний ус уухын давуу тал нь дархлаанд эерэг нөлөө үзүүлдэгт байгаа юм. Шингэн хангалттай хэмжээгээр хэрэглэх нь таны бие махбодыг байгалийн гаралтай бактери болон бусад хорт бодисоос ангижруулахад тусална. Мөн эрүүл чийрэг болгоно” гэжээ.

Эх сурвалж: Healthline

error: Content is protected !!