LOADING

Type to search

Дэлхий

Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдрах чадвартайг тогтоожээ

Share

Австралийн Шинжлэх ухааны үндэсний хүрээлэн /CSIRO/-гийн судлаачдын хийсэн  коронавирус нь аливаа эд зүйлсийн гадаргуу дээр удаан тогтдог болохыг нотолсон туршилтын үр дүн “Virology Journal” сэтгүүлд нийтлэгджээ.

Эрдэмтэд вирусийн амьдрах чадварыг тооцоолохын тулд тасалгааны температурт, харанхуй орчинд туршилтаа хийсэн байна.

Уг туршилтын үр дүнд коронавирус нь мөнгөн дэвсгэрт болон гар утасны дэлгэц дээр 28 хоног амьдарч чаддаг болох нь тогтоогджээ. Харин томууны вирус яг ижил орчинд 17 хоног амьдрах чадвартай аж. Мөн туршилтын үеэр коронавирус нь тэгш гөлгөр гадаргуу дээр удаан, тэгш бус гадаргуу дээр богино хугацаанд тогтдогийг нотолжээ.

Өмнөх лабораторийн туршилтаар SARS-Cov-2 вирус бэлэн мөнгө, шилэн гадаргуун дээр хоёроос гурван долоо хоногийн турш, хуванцар дээр зургаан долоо хоног хүртэлх хугацаанд амьдардаг гэдгийг тогтоосон байна. 

Харин одоо CSIRO агентлаг коронавирус илүү удаан хугацаанд амьдрах чадвартай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

“Хэр удаан хугацаанд амьдрах чадвартайг тодорхой болгосноор бид вирусийн тархалтыг зогсоож хүн амаа хамгаалахад илүү тустай байх болно” гэж CSIRO-гийн гүйцэтгэх захирал доктор Ларри Маршалл онцолсон байна.

Гэвч зарим мэргэжилтнүүд гадаргуу дээр үлдсэн вирус халдвар тараах бодит эрсдэл дагуулдаг гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Ихэвчлэн коронавирус найтаах, ханиах, ярих үед агаар дуслын замаар халддаг.

error: Content is protected !!