No menu items!
HomeХүмүүсДэлхийг өөрчилсөн ухаалаг эмэгтэйчүүд

Дэлхийг өөрчилсөн ухаалаг эмэгтэйчүүд

-

Эмэгтэй хүнийг зөвхөн “тачаангуй” харагдах л ёстой мэтээр тодорхойлдог байсан цаг үе ард хоцорсон. Эрч хүчтэй, эрүүл чийрэг эмэгтэй байх нь зүгээр л бие галбиртаа анхаарах, эсвэл нэг хэвэнд баригдахаас илүү чухал эрин үед амьдарч байна. Энэ бол бие махбод, сэтгэл, оюун санааны нэгдлийн тухай юм.
Сүүлийн жилүүдэд “ухаалаг байдал бол шинэ тачаангуй” гэсэн хэллэг түгээмэл хэрэглэгддэг болсон. Дараах гайхалтай бүсгүйчүүд дэлхийг хөхний даруулгын хэмжээгээр бус тархиараа өөрчилсөн юм.  Тэд гадаад төрхтэйгөө адил идэвхтэй, ажил хэрэгч байдлаараа алдаршжээ.

Мэри Шелли

Феминист Мэри Воллстонекрафтын охин Мэри Шелли тухайн цаг үеийнхээ “It girl” байсан. Тэрээр яруу найрагч Перси Бише Шеллигэй гэрлэсэн.  Мэри нөхөр болон бусад зохиолчидтой хамт нэгэн аялалд явж, түүдэг гал тойрон суух үедээ аймшгийн түүх зохион ярьжээ. Шелли энэ үед цогцсыг дахин амь оруулсан нэгэн галзуу эрдэмтний тухай түүх ярьж, нөхөр нь ч үүнийг нь дараа ном болгон гаргах хэрэгтэйг ятгасан байна. Улмаар “Франкштэйн” бүтээл төрж,  энэ нь Европ даяар зартай болгожээ.  

Хеди Ламарр

Австри гаралтай жүжигчин Хеди Ламаррын гайхалтай гоо үзэсгэлэн нь түүнийг Холливудын од болгожээ. Гэвч түүнд санал болгосон идэвхгүй дүрүүдээс маш их залхаж, өөрийгөө зугаацуулахын тулд зохион бүтээгч болсон.

1942 онд Хеди шумбагч онгоцны пуужинг алсын зайнаас удирдах системийг зохиож, өөрийн нэр дээр бүртгүүлсэн юм. Түүний энэ “үсрэлттэй давтамж” технологийн үнэ цэнэ жил ирэх бүр үнэлэгдэх болсон байна. Энэ нь орчин үеийн Wi-Fi болон Bluetooth-ийн үндэс суурийг тавьсан юм.

Кэтрин Жонсон

Кэтрин Жонсон нь АНУ-ын сансрын хайгуулд хамгийн хэрэгтэй байсан тооцооллыг хийжээ. НАСА-ийн эрдэмтэн тэрбээр АНУ-ын сансрын нисэгчдийн дэлхийн тойрог замаар явах чиглэл, яаралтай үед эргэн ирэх замыг тодорхойлсон. НАСА-гийн сансрын уралдаанд Жонсоноос илүү их хувь нэмэр оруулсан хүн цөөн байв. Тэрээр хар арьст эмэгтэйн хувьд олон түвшний өрөөсгөл ойлголтыг даван туулах ёстой байсан нь энэхүү амжилтыг улам гайхалтай болгосон юм.

Эмма Уотсон

Эмма Уотсон Англи хуульч нар болох Жаклин Люсби болон Крис Уотсоны охин болон Парис хотноо мэндэлжээ. Уотсон 5 хүртлээ Парист амьдарсан. Эцэг эх хоёр нь түүнийг бага байхад нь салж, Эмма ээж болон дүүгийнхээ хамт Лондонд өвөөгийндөө амьдарч байв. 6 настайгаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан тул энгийн сургуульд сурахын хажуугаар урлагийн дугуйланд явдаг байв. Тэрээр Харри Поттэр-д тоглохоосоо өмнө жүжиглэж байгаагүй хэмээн ярьжээ.

Тэр Оксфордын Их Сургууль, Браун Их Сургуульд суралцаж, Английн уран зохиолын бакалаврын зэрэгтэй.

Шарлотт Бронте

Бронте эгч нар өнөөдөр амьд сэрүүн байсан бол хичнээн алдартай болохыг та төсөөлж байна уу? Тэд дэлхийн бүх сэтгүүлийн нүүр царай болж, “Суут охид уран зохиолын ландшафтыг өөрчилдөг” гэсэн гарчиг хаа сайгүй байв. Тэрээр 1847 онд Смит ба Эльдер хэвлэлийн компанид Каррер Белл нууц нэрээр «Жейн Эйр» романаа хэвлүүлсэн. Бичигдсэн цагаасаа хойш өнөөг хүртэл орон орны уншигчдаа байлдан дагуулсаар байгаа цагийг эзэлсэн гайхалтай энэ номын зохиогч Шарлотта Бронте мөн л эгэл бус намтартай, амьдралын шуургыг сөрж тэмцсээр зохиолч болж чадсан эмэгтэй юм.

Кэрри Фишер

“Оддын дайн” цуврал киноны гүнж Лея-гийн дүрээрээ алдаршсан Америкийн жүжигчин Кэрри Фишер нь 1956 онд Калифорни муж улсад мэндэлсэн бөгөөд 1975 онд анхны кинондоо тоглож байсан аж. Үүнээс хоёр жилийн дараа тэрбээр “Оддын дайн” кинонд хатуу ширүүн гүнжийн дүрийг бүтээснээрээ нэрд гарсан байна.

Ада Лавлейс

Английн зохиолч, математикч тэрээр нэрт яруу найрагч Жорж Байроны охин юм. Ээж нь түүнийг яруу найргаас холдуулж, математикийн салбар руу оруулсан байна. Ада Лавлейс нь Чарльз Бэббижемийн боловсруулсан төсөл болох тооны машины бүтцийг тодорхойлсон гэдгээрээ алдартай. Тэрбээр дэлхийд анх удаа тооцоолох машины программыг бүтээсэн бөгөөд түүхэн дэх хамгийн анхны программист эмэгтэй хэмээн тооцогддог юм.




шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд