No menu items!
HomeОнцлохТаны биед юу хэрэгтэй байгааг илтгэх 7 хүсэл

Таны биед юу хэрэгтэй байгааг илтгэх 7 хүсэл

-

Амттай шоколад, халуун ногоотой хоол идэх, хүйтэс мөс зажлах хүсэл гэнэт төрөх нь ямар нэгэн шалтгаантай юу? Иймэрхүү хоолны дуршил нь стресст орсон гэдгийг илтгэж болох юм. Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар эдгээр нь бие махбодод зарим төрлийн тэжээллэг бодис дутагдаж байгааг илтгэдэг байна.

Халуун ногоотой хоол

Чили халуун ногоо нь бодисын солилцоог сайжруулснаар хэт таргалалт, тураалтай тэмцэхэд ач тустай. Энэ халуун ногоонд агуулагддаг капсацин хэмээх бодис нь судас хатуурлаас сэргийлэх, даамжруулахгүй байхад сайнаар нөлөөлдөг. Мөн үе мөч, булчингийн өвдөлтийг намдааж, мигрень өвчнийг намдаадаг. Үүнийг ухамсаргүйгээр идэхийг хүсэх нь дээрх өвчнүүдийг намдаахад тусалдаг.

Хар шоколад

2016 онд Хоолны нэмэлт тэжээлийн тухай сэтгүүл дээр гарсан амьтад дээр хийсэн судалгаагаар хар шоколадны зөв хэрэглээ нь сэтгэцийн олдмол өвчнийг бууруулдаг гэдэг нь нотлогджээ.  Зарим хар шоколад нь лаазтай кола (30 мг орчим) -аас их кофеин агуулдаг бөгөөд төв мэдрэлийн системийг өдөөдөг тул эрч хүчийг нэмэгдүүлдэг. Тиймээс, ядрах, нойрмоглох бүртээ илүү үр бүтээлтэй болохын тулд бие махбод хар шоколад хүсэх нь хэвийн үзэгдэл юм.
Мөн биед магни хэрэгтэй. Хар шоколад нь самар шиг хэмжээний магни агуулдаг байна.

Самрын тос

Ерөнхийдөө самрын тос нь тэжээллэг чанараараа баялаг юм. Энэ нь ихэвчлэн холестерины түвшинг бууруулахад зориулагдсан эм үйлдвэрлэхэд шаардлагатай байдаг. Хоол тэжээлийн дутагдалд орсны улмаас самрын тос идэхийг хүсч болно. Энэ бүтээгдэхүүн нь уураг, антиоксидант, өөх тос, төмөр, магни, кальцийн эх үүсвэр юм.

Мөс

Үе үе хүйтэн мөстэй зүйл уумаар санагдах, мөс зажлах хүсэл төрөх нь ихэвчлэн төмрийн дутагдалтай холбоотой байдаг. Энэ нь цус багадалттай үед тохиолдож болно. Мөн бас нэг шалтгаан нь стресс, сэтгэл хөдлөлийн асуудал юм.

Нарийн боов

Нарийн боов нь маш их нүүрс ус агуулдаг. Зүсэм бялуу идсэний дараа сэтгэл хангалуун болох бөгөөд түүнд агуулагдах илчлэг нь маш их эрч хүч өгхөөс гадна бялуу идэхэд серотонин хэмээх аз жаргалын даавар ялгардаг. Судалгааны үр дүнд “бүх нийтийн нүүрс ус хүсэх цаг” нь 15.30-17 цагийн хооронд байдгийг тогтоожээ. Тиймээс хоолны дэгэм барьж байгаа бол энэ хугацаанд болгоомжтой байгаарай. Түүнчлэн үр тариан бүтээгдэхүүн, талх, бялуу, гоймон идэх хүсэл төрөх нь  хром болон азотын дутагдалтай холбоотой байдаг аж. Зарим судлаачид стресстсэн үед нүүрс ус ихтэй хүнс идэх хүсэл нэмэгддэг гэжээ. 

Мах ба гамбургер

 Хэрэв гэнэт гамбургер идэхийг хүсч байгаа нь цаад утгаараа мах идэхийг хүсч байгаагийн илрэл. Маханд их хэмжээний уураг, төмөр, цайр, В витамин агуулагддаг. Тиймээс эдгээрийн дутагдлын шинжийг илтгэж магадгүй.  Түүнчлэн нэг судалгаагаар уургаар баялаг хоол хүнсний дэглэм барих нь хэт хөнгөн зууш, хэт таргалалтаас зайлсхийх түлхүүр байж болох юм гэжээ.

Хийжүүлсэн ундаа

Ам цангасан үедээ ус биш хийжүүлсэн ундаа илүүд үздэг нь зөвхөн амтанд хамаатай асуудал байж болох юм. Гэхдээ сода нь фосфорын хүчил агуулдаг бөгөөд энэ нь яснаас кальци, магнийг гадагшлуулдаг. Тиймээс өдөр бүр хэрэглэснээр эдгээр хоёр шим тэжээлийн бодисыг хангалттай авч чадахгүйд хүрнэ.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд