No menu items!
HomeХүмүүс62 настай Мадоннагийн шинэ дүр төрх

62 настай Мадоннагийн шинэ дүр төрх

-

62 настай, алдарт дуучин Мадонна өөрийн инстаграм хуудсандаа оруулсан зургууд нь олны анхаарлын төвд ороод байна. Түүнийг гоо сайхны ажилбар хийлгэн илүү залуу болсон байна хэмээн оддын тухай мэдээлэл хүргэдэг сувгууд онцлон танилцуулжээ.

Итали гаралтай Мадоннаг Ромын Пап ламыг эс тооцвол энэ дэлхийн хамгийн алдартай католик шашинтан гэдэг.

Уран бүтээлүүд нь католик шашны билэгдлүүдийг задгай, сэкси хэлбэртэй хослуулсан байдгаараа онцлог.

Тухайлбал 2015-2016 онд хийсэн сүүлийн аялан тоглолт дээр нь түүний бүжигчид ил задгай хэлбэртэй гэлэнмаагийн өмсгөл өмсөж, загалмай хэлбэрийн баганатай харьцан бүжиглэж байв.

Мадонна 40 орчим жилийн карьерынхаа туршид нийт 13 цомог гаргаж, 69 видео клип хийлгэж, хоёр удаа гэрлэж, зургаан хүүхэд өсгөжээ.

Тэрээр Форбсын тооцоолсноор $590 саяын хөрөнгөтэй, өөрийн хүчээр баяжсан Америк эмэгтэйчүүдийн 36 дугаарт бичигддэг.

Сүүлд хийсэн аялан тоглолтынхоо концерт бүрээс дунджаар $3 саяыг олж байсан гэж Pollstar тооцоолсон нь бий.

Мадонна Грэммийн шагналд 28 удаа нэр дэвшиж, 7 шагнал хүртэж байжээ. Түүнд 10 саяас дээш хувь зарагдсан Даймонд цомог хоёр (Like a Virgin, The Immaculate Collection) ширхэг бий.

Одоо тэр урлагийн ажлаасаа хөндийрч, буяны үйлс хийж яваа. 2016 онд Мадонна Африкийн хамгийн ядуу улсуудын нэг Малавид хүүхдийн эмнэлэг байгуулах хандивын арга хэмжээг Майамид зохион байгуулж, $7.5 саяын хөрөнгө босгосон юм. Өнөөдөр түүний байгуулсан эмнэлэг нээгдсэн цагаасаа хойш 1,690 хүүхдэд мэс засал хийж, эмчилснийг саяхан мэдээлжээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд