No menu items!
HomeХүмүүсИлүүдэл жинтэй загвар өмсөгчид алдарт Миланы тайзнаа алхжээ

Илүүдэл жинтэй загвар өмсөгчид алдарт Миланы тайзнаа алхжээ

-

Alexander McQueen, Chanel, Versace зэрэг өндөр зэрэглэлийн загварын орднууд илүүдэл жинтэй загвар өмсөгчдийг сонгох болжээ. Тэд анх удаа Миланы загварын долоон хоногийн шоуны тайзнаа алхжээ.

Пришюс Ли, Жилл Кортлев, Альва Клэр хэмээх гурван загвар өмсөгч тайзнаа алхсан ба загвар сонирхогч, үзэгчид ч тэднийг таатай хүлээн авчээ. Тэд Версачегийн хавар зуны коллекцийн хэсгээс толилуулсан байна.

Илүүдэл жинтэй загвар өмсөгч Альва Клэр өөрийн инстаграмдаа нийтэлсэн зургийн тайлбарт “Домогт Версачегийн хувцсыг өмсөөд загварын тайзан дээр алхахыг мөрөөддөг байсан. Бид түүх бүтээж чадлаа. Энэ цаг мөчийг би хэзээ ч мартахгүй. Бидний энэхүү алхам загварын сурталчилгаанд тоглож, сэтгүүлийн нүүрт өөрийгөө гарахгүй хэмээн буруу боддог хойч үеийнхэнд маань маш том үүд хаалгыг нээж байгаа хэмээн итгэж байна” хэмээн бичжээ.

Өмнө нь Томи Хилфигер болон Фенди гэх мэт брэндүүд илүүдэл жинтэй загвар өмсөгчидтэй хамтран ажиллаж, загварын тайзнаа алхуулж байсан удаатай. Энэ нь загварын ертөнц өргөжин тэлэхийн хэрээр биеийн бүхий л галбирыг загварын тайзнаа хүлээн зөвшөөрөх шинэ эрин рүү шилжиж байгааг илтгэж байна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд